A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ӨРГӨМЖИТ КОНСУЛЫН ТУХАЙ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ХЗДХС-ын 2018.01.30-ны өдрийн 1-1/550-р албан бичгээр бүртгэлээс хассан/
Бүлэг: 1979

/ХЗДХС-ын 2018.01.30-ны өдрийн 1-1/550-р албан бичгээр бүртгэлээс хассан/

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДЫН ТУШААЛ

ӨРГӨМЖИТ КОНСУЛЫН ТУХАЙ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

2007 оны 08 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 32

Монгол Улсын Дипломат албаны тухай хуулийн 4.4-ийн заалт, Гадаад хэргийн сайдын зөвлөлийн 2007 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн 7-д заасан зөвлөмжийг үндэслэн ТУШААХ нь:

Нэг. "Өргөмжит консулын тухай журам"-ыг хавсралтаар баталсугай.

Хоёр. Энэхүү тушаал гаргасантай холбогдуулан Гадаад хэргийн сайдын "Журам батлах тухай" 2003 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 33, "Журамд нэмэлт өөрчлөлт оруулах тухай" 2005 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 70 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

САЙД Н.ЭНХБОЛД