- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- АЖЛЫН ӨДӨР ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2012 оны 12 дугаар сарын 22-ны өдөр
Дугаар 199
Улаанбаатар хот
АЖЛЫН ӨДӨР ШИЛЖҮҮЛЭХ ТУХАЙ
Хөдөлмөрийн тухай хуулийн 77.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Шинэ жилийн баяраар иргэдийн ажил, амралтын өдрийг зохицуулах зорилгоор 2012 оны 12 дугаар сарын 31-ний даваа гарагийн ажлын өдрийг 2013 оны 1 дүгээр сарын 5-ны өдрийн бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Хөдөлмөрийн сайд Я.САНЖМЯТАВ
Текст томруулах
A
A
A