A

A

A

Бүлэг: 1979

/Энэ хуулийг 2017 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2002 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр

Улаанбаатар хот

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ

I ХЭСЭГ

ЕРӨНХИЙ ҮНДЭСЛЭЛ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Нийтлэг үндэслэл

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

Хэвлэх

1.1.Энэ хуулийн зорилт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, иргэний болон эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа /цаашид "шийдвэр гүйцэтгэх ажиллагаа буюу тогтоол гүйцэтгэх ажиллагаа" гэх/-ны эрх зүйн үндэс, журмыг тогтооход оршино.

2 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомж

Хэвлэх

2.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль,энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөр журам тогтоосон бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зарчим

Хэвлэх

3.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль дээдлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны эрх ашиг сонирхлыг хүндэтгэх, шуурхай, энэрэнгүй байх зарчимд үндэслэнэ.

4 дүгээр зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл

Хэвлэх

4.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх үндэслэл нь иргэний болон захиргааны хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоол, хуульд заасан тохиолдолд бусад байгууллагын шүүхээр баталгаажуулсан шийдвэр байна.

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

5 дугаар зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, түүний тогтолцоо

Хэвлэх

5.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нь иргэний болон эрүүгийн хэргийн талаархи шүүхийн шийдвэр гүйцэтгэх үүрэг бүхий төрийн байгууллага мөн.

5.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага нутаг дэвсгэрийн болон ажил үүргийн зарчмаар зохион байгуулагдана.

5.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын тогтолцоо нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар /шийдвэр гүйцэтгэх төв байгууллага/, хорих байгууллага, аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас бүрдэнэ.

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

5.4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт иргэний хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газар /цаашид "шийдвэр гүйцэтгэх газар" гэх/, эрүүгийн хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх газар /цаашид "тогтоол гүйцэтгэх газар" гэх/ тус тус байна.

6 дугаар зүйл.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын чиг үүрэг

Хэвлэх

6.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

6.1.1.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын боловсон хүчний бодлого боловсруулах, албан хаагчийг сургаж бэлтгэх, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэх арга хэмжээ авах;

6.1.2.шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтныг албан тушаалд томилох, чөлөөлөх, халах, тэдгээрт цэргийн цол олгохдоо Цэргийн албаны тухай хуулийн холбогдох зохицуулалтыг баримтална.

/Энэ заалтыг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

6.1.3.шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд дагаж мөрдөх журмыг энэ хууль болон бусад хууль тогтоомжид нийцүүлэн батлах, биелэлтийг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

6.1.4.шийдвэр гүйцэтгэх байгууллагыг зэвсэг техник, тусгай хэрэгсэл, хувцас, бусад материалаар хангах бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх;

6.1.5.шийдвэр гүйцэтгэх байгууллагыг төлөөлж дотоод, гадаадын байгууллагатай харилцах.

7 дугаар зүйл.Шийдвэр гүйцэтгэх газрын чиг үүрэг

Хэвлэх

7.1.Шийдвэр гүйцэтгэх газар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

7.1.1.аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албыг мэргэжлийн удирдлагаар хангах, үйл ажиллагаанд нь хяналт тавих;

7.1.2.албадан ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх;

7.1.3. шүүхийн зарим төрлийн шийдвэрийг бусад байгууллагаас гүйцэтгэх үйл ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, энэ талаар нэгдсэн тоо бүртгэл хөтөлж, хяналт тавих;

7.1.4.шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар улсын хэмжээнд нэгдсэн тоо бүртгэл хөтлөх;

7.1.5.аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны талаар гарсан гомдлыг шийдвэрлэх;

7.1.6.согтуурах, мансуурах донтой этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх болон захиргааны журмаар баривчлах шийтгэл ногдуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх.

/Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтад 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

7.2.Шийдвэр гүйцэтгэх газрын дарга нь Улсын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч байх бөгөөд улсын байцаагчийн эрхтэй байна.

7.3.Аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба /цаашид "шийдвэр гүйцэтгэх алба" гэх/ дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

7.3.1.иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, түүнчлэн эрүүгийн хэргийн талаар гарсан торгох, эд хөрөнгө хураах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол, хуульд заасан тохиолдолд шүүхээр баталгаажуулсан бусад байгууллагын шийдвэр гүйцэтгэх ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих;

7.3.2.тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял, түүнчлэн албадлагын арга хэмжээ оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих;

7.3.3.Монгол Улсын олон улсын гэрээнд заасан бол гадаад улсын шүүх, олон улсын арбитрын байгууллагын шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах, хяналт тавих;

7.3.4.үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг явуулах;

7.3.5.энэ хуулийн 7.3.1-7.3.3-т заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон шийдвэр гүйцэтгэгчийн талаар гарсан гомдлыг шийдвэрлэх.

7.3.6.нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд өртэй этгээдийн бүртгэл хөтлөх.

7.4.Шийдвэр гүйцэтгэх албанд ахлах шийдвэр гүйцэтгэгч /цаашид "ахлах шийдвэр гүйцэтгэгч" гэх/ ажиллах бөгөөд улсын байцаагчийн эрхтэй байна

7.5.Энэ хуулийн 7.3.1-7.3.3-т заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах анхан шатны нэгж нь тогтоосон тойрог байна.

7.6.Шийдвэр гүйцэтгэлийн тойргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

7.7.Шийдвэр гүйцэтгэлийн нэг тойрогт нэг шийдвэр гүйцэтгэгч ажиллана.

8 дугаар зүйл.Тогтоол гүйцэтгэх газрын чиг үүрэг

Хэвлэх

8.1.Тогтоол гүйцэтгэх газар дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

8.1.1.цагдан хорих тухай шүүгчийн шийдвэрийг гүйцэтгэх, түүнчлэн сэжигтэн, яллагдагчийг баривчлах, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангах;

/Энэ заалтад 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

8.1.2.хорих байгууллагыг зохион байгуулалтын удирдлагаар хангах;

8.1.3.энэ хуулийн 8.1.1-д заасан ажиллагаанд хяналт тавих, нэгдсэн тоо бүртгэл хөтлөх;

8.1.4. цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэргийн талаархи шүүхийн зарим төрлийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх ажиллагааг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах, нэгдсэн тоо бүртгэл хөтөлж хяналт тавих.

8.1.5.хорих ангид онцгой нөхцөл байдал үүссэн үед аюулгүй байдлын хамгаалалтын арга хэмжээнд хамрагдаж байгаа гэрч, хохирогчийн талаар тахарын албанд мэдээлэх.

/Энэ заалтыг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ заалтыг 2016 оны 7 дугаар 21-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

8.2. Баривчлах, хорих ял эдлүүлэх талаар хорих байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ:

8.2.1. баривчлах болон хорих ялыг албадан эдлүүлэх;

8.2.2.ялтны аюулгүй байдлыг хангаж, тэдний дунд хууль ёс, дэг журмыг сахиулах, ялтнаас нийгэм, иргэдэд хохирол учруулахаас урьдчилан сэргийлэх;

8.2.3.ялтанд хүмүүжлийн нөлөө үзүүлэх;

8.2.4.ялтныг албадан хөдөлмөрлүүлж, эрхэлсэн үйлдвэрлэлийн чиглэлээр түүнд дадлага олгох;

8.2.5.насанд хүрээгүй ялтныг ерөнхий боловсролын сургалтад хамруулах, мэргэжлийн дадлага олгох;

8.2.6.ялтны эрүүл мэндийн байдал, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангах;

8.2.7.нийгэмд аюултай халдварт өвчтэй, согтуурах, мансуурах донтой ялтныг албадан эмчлэх;

8.2.8.гэмт хэрэг үйлдсэний улмаас иргэн, хуулийн этгээдэд учруулсан хохирол, төлбөрийг ялтны хөдөлмөрийн хөлснөөс суутгаж хохирогчид шилжүүлэх;

8.2.9.хуульд заасан бусад үүрэг.

8.3.Хорих байгууллага нь сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих шийдвэрийг биелүүлэх шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан баривчлах, хорих ялыг албадан эдлүүлэх төрийн тусгай чиг үүрэг бүхий байгууллага бөгөөд хуулийн этгээдийн эрх эдэлнэ. Хорих байгууллагын дотоод журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

8.4.Хорих ангид дарга, хорих ангийн албан хаагч ажиллана.

8.5.Хорих анги ялтныг хөдөлмөрт татан оролцуулах зорилгоор үйлдвэрлэлийн салбар, нэгжтэй байж болно.

9 дүгээр зүйл. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын санхүүжилт

Хэвлэх

9.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага улсын төсвөөс санхүүжинэ.

/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

9.2.Шийдвэр гүйцэтгэгчийн цалингаас бусад үйл ажиллагааны зардлыг энэ хуулийн 83 дугаар зүйлд заасан урамшууллаас санхүүжүүлнэ.

II ХЭСЭГ

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ТАЛААРХИ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА

ХОЁРДУГААР БҮЛЭГ

Шийдвэр гүйцэтгэх баримт бичиг, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх

10 дугаар зүйл. Гүйцэтгэх баримт бичиг

Хэвлэх

10.1.Гүйцэтгэх баримт бичигт дараахь баримт бичиг багтана:

10.1.1.иргэний хэргийн талаар гарсан шүүхийн шийдвэр, түүний дотор эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамж, тэдгээрийн үндсэн дээр олгосон гүйцэтгэх хуудас;

10.1.2.Монгол Улсын олон улсын гэрээнд заасан бол гадаад улсын шүүх, олон улсын арбитрын байгууллагын шийдвэр, тэдгээрийн үндсэн дээр олгосон гүйцэтгэх хуудас;

10.1.3.шүүхээр баталгаажуулсан Гэмт хэргийн хохирогчид нөхөн төлбөр олгох сангийн зөвлөлийн шийдвэр, цэргийн анги, байгууллагын захирагч /дарга/-ийн эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх тухай тушаал нотариатчийн мэдэгдэх хуудас, арбитрын шийдвэр, захиргааны шийтгэвэр, улсын байцаагчийн төлбөр тогтоосон акт, тэдгээрийн үндсэн дээр шүүхээс олгосон гүйцэтгэх хуудас;

/Энэ заалтад 2002 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

/Энэ заалтад 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ заалтад 2010 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

10.1.4.эрүүгийн хэргийн талаар гарсан шүүхийн шийтгэх тогтоолын торгох, эд хөрөнгө хураах ял оногдуулсан болон эд хөрөнгө, зардал гаргуулах, хохирол төлүүлэх заалт, тэдгээрийн үндсэн дээр олгосон гүйцэтгэх хуудас;

/Энэ заалтад 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

10.1.5.үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар эрх шилжүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны шийдвэр.

10.2.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх баримт бичиггүйгээр явуулахыг хориглоно.

10.3.Гүйцэтгэх баримт бичгийг үрэгдүүлсэн тохиолдолд түүнийг дахин олгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 188 дугаар зүйлд заасны дагуу шүүхэд хандана.

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

11 дүгээр зүйл. Гүйцэтгэх баримт бичгийн агуулга, түүнд тавигдах шаардлага, үр дагавар

Хэвлэх

11.1.Гүйцэтгэх баримт бичигт дараахь зүйлийг заана:

11.1.1.гүйцэтгэх баримт бичгийг олгосон шүүх, бусад байгууллагын нэр;

11.1.2.шүүх, бусад байгууллагаас шийдвэр гаргасан огноо, дугаар;

11.1.3. тухайн гүйцэтгэх баримт бичгийг олгосон үндэслэл;

11.1.4.төлбөр авагч-хуулийн этгээд болон төлбөр төлөгч-хуулийн этгээдийн оноосон нэр, үйл ажиллагаа явуулж байгаа газрын хаяг, төлбөр авагч-иргэн, төлбөр төлөгч-иргэний овог, эцгийн нэр, нэр, оршин суугаа газрын болон ажлын газрын хаяг, утасны дугаар, иргэний үнэмлэх, регистрийн дугаар;

11.1.5.төлбөр авагчид олговол зохих төлбөрийн төрөл, хэмжээ;

11.1.6.шүүх, бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн хүчин төгөлдөр болсон хугацаа.

11.2.Ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичиг энэ хуулийн 11.1-д заасан шаардлагыг хангаагүй бол түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор тогтоол гарган шийдвэр гаргасан шүүхэд, эсхүл гүйцэтгэх баримт бичгийг ирүүлсэн бусад байгууллагад буцаана.

11.3.Гүйцэтгэх баримт бичгийг буцаах тухай тогтоолд гүйцэтгэх баримт бичгийг буцаасан шалтгааныг заана.

12 дугаар зүйл. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх

Хэвлэх

12.1.Ахлах шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 11.2-т заасан үндэслэл байхгүй бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна.

12.2.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын хувийг түүнийг гарсан өдрөөс хойш 3 хоногийн дотор төлбөр авагч, төлбөр төлөгч, шүүх болон гүйцэтгэх баримт бичиг олгосон бусад байгууллагад явуулна.

12.3.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолд гүйцэтгэх баримт бичиг, хөрөнгө битүүмжилсэн буюу хураасан акт, нэхэмжлэлийн үнийн дүнтэй тэнцэх хэмжээгээр иргэн, хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, харилцах дансны зарлагын гүйлгээг хаасан баримт бичиг, тодорхойлолт зэргийг хавсаргана.

12.4.Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн болон эрх бүхий бусад байгууллагын шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын талаар шүүх, бусад байгууллагад гомдол гаргахгүй.

13 дугаар зүйл. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяалал

Хэвлэх

13.1.Төлбөр төлөгч нь иргэн бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ.

13.2.Төлбөр төлөгч нь хуулийн этгээд бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түүний ажил хэргээ байнга явуулдаг,эсхүл удирдах байгууллага нь байгаа нутаг дэвсгэрийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ.

13.3.Төлбөр төлөгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар нь мэдэгдэхгүй бол түүний эд хөрөнгө байгаа нутаг дэвсгэрийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ.

13.3.Тодорхой үйл ажиллагаа гүйцэтгүүлэхээр хариуцагчид даалгасан шийдвэрийг уг үйл ажиллагааг гүйцэтгэх этгээдийн оршин суугаа /оршин байгаа/ нутаг дэвсгэрийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ.

13.4.Бусдын амь бие, эрүүл мэндэд гэм хор учруулсны хохирлыг нөхөн төлүүлэх шийдвэрийг төлбөр төлөгч, төлбөр авагчийн алины нь ч оршин суугаа нутаг дэвсгэрийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэж болно.

13.5.Өөр өөр газар оршин суугаа /оршин байгаа/ хэд хэдэн төлбөр төлөгчид холбогдох шийдвэрийг төлбөр авагчийн саналаар төлбөр төлөгчдийн аль нэгний оршин суугаа /оршин байгаа/ нутаг дэвсгэрийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ.

13.6.Гадаад улсын нутаг дэвсгэр дээр байгаа Монгол Улсын иргэн, хуулийн этгээдтэй холбоотой шийдвэрийг төлбөр авагчийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл төлбөр төлөгчийн эд хөрөнгө байгаа нутаг дэвсгэрийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ.

13.7.Тэжээн тэтгэхтэй холбогдсон шүүхийн шийдвэрийг төлбөр төлөгчийн оршин суугаа нутаг дэвсгэрийн тойргийн шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

13.8.Шийдвэр гүйцэтгэх явцад төлбөр төлөгчийн оршин суугаа /оршин байгаа/ газрын хаяг өөрчлөгдсөн, эд хөрөнгө байхгүй бол шийдвэр гүйцэтгэгч нь энэ талаар тэмдэглэл үйлдэж ахлах шийдвэр гүйцэтгэгч болон төлбөр авагчид мэдэгдэнэ.

13.9.Ахлах шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 13.8-д заасан тэмдэглэлийг гүйцэтгэх баримт бичгийн хамт төлбөр төлөгчийн оршин суугаа /оршин байгаа/ буюу түүний ажиллаж байгаа, эсхүл түүний эд хөрөнгө байгаа газрын шийдвэр гүйцэтгэх албанд явуулж, энэ тухай төлбөр авагч болон гүйцэтгэх баримт бичиг үйлдсэн бусад байгууллагад мэдэгдэнэ.

13.10.Гүйцэтгэх баримт бичгийг хүлээж авсан шийдвэр гүйцэтгэх алба түүнийг үл маргалдах журмаар гүйцэтгэнэ.

14 дүгээр зүйл. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулах хугацаа

Хэвлэх

14.1.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг орон нутгийн цагаар 06.00 цагаас 22.00 цагийн хооронд явуулах ба тодорхой цагийг шийдвэр гүйцэтгэгч өөрөө тогтооно.

14.2.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ажлын бус өдөр, эсхүл орон нутгийн цагаар 22.00 цагаас 06.00 цагийн хооронд явуулах шаардлагатай бол ахлах шийдвэр гүйцэтгэгчээс зөвшөөрөл авч ажиллагаа явуулсан тэмдэглэлд энэ тухай тусгана. Хойшлуулшгүй нөхцөл байдлын улмаас ийнхүү шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан тохиолдолд 24 цагийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэнэ.

15 дугаар зүйл. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх

Хэвлэх

15.1.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараахь үндэслэл, хугацаагаар шүүгчийн захирамжаар түдгэлзүүлнэ:

15.1.1.дампуурлын хэрэг үүсгэсэн, эсхүл битүүмжилсэн эд хөрөнгийг чөлөөлөх тухай нэхэмжлэлийг шүүхэд тус тус гаргасан бол асуудлыг хэлэлцэж дуусах хүртэл;

15.1.2. төлбөрт хураагдсан эд хөрөнгийн талаар бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гартал;

15.1.3.шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гарсан бол түүнийг дахин шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр гарах хүртэл;

15.1.4.гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөрт хураан авах эд хөрөнгийн жагсаалтаас тухайн эд хөрөнгийг хасуулах тухай, эд хөрөнгийн үнэлгээний талаар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэтэй холбогдсон, энэ хуулийн 34.4, 87.3-д заасан үндэслэлээр шүүхэд гомдол гаргасан бол шүүхийн шийдвэр гарах хүртэл.

15.2. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дараахь үндэслэл, хугацаагаар шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор түдгэлзүүлнэ:

15.2.1.төлбөр төлөгч, эсхүл төлбөр авагч иргэн нас барсан гэж зарлагдсан, сураггүй алга болсонд тооцогдсон, иргэний эрх зүйн чадамжгүй гэж тооцогдсон, хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан бол тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжих, эсхүл сураггүй алга болсонд тооцогдсон иргэний эд хөрөнгийг эрхлэн хамгаалагч болон иргэний эрх зүйн чадамжгүй төлбөр төлөгчид асран хамгаалагчийг тус тус тогтоох хүртэл;

15.2.2.төлбөр төлөгчийн хаягийг тодруулах буюу эрэн сурвалжилж байгаа бол хаягийг олж тогтоох хүртэл;

15.2.3.төлбөр төлөгчөөс хураасан эд хөрөнгийг төлбөр авагч авахаас татгалзсан үед төлбөрийн шаардлага хангахуйц эд хөрөнгийг төлбөр төлөгчөөс гаргуулах хүртэл;

15.2.4.эрүүгийн журмаар хэргийг шалгаж байгаа бол асуудлыг хэлэлцэж дуусах хүртэл;

15.2.5.төлбөр гаргуулж болох эд хөрөнгө, эсхүл орлого байхгүй бөгөөд хуульд заасан аргаар түүний эд хөрөнгө, эсхүл орлогыг албадан гаргах боломжгүй бол эд хөрөнгөтэй болтол;

15.2.6. барилга, орон байрнаас нүүлгэн гаргах тухай шийдвэрийг нүүн гарч байгаа этгээдийн амьдралын нөхцлийг харгалзан өвлийн улиралд тодорхой хугацаагаар;

15.2.7.шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болон гүйцэтгэх баримт бичгийн талаар гомдол гаргасан нь үндэслэлтэй бол гомдлыг шийдвэрлэх хүртэл.

15.3.Энэ хуулийн 15.1,15.2-т зааснаас бусад үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхийг хориглоно.

15.4.Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 15.1,15.2-т заасан үндэслэл илэрсэн өдрөөс хойш 3 хоногийн дотор шүүхэд, эсхүл ахлах шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх ба эрх бүхий этгээд түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзвэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулна.

15.5.Шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тухай төлбөр төлөгч, төлбөр авагч, шүүх болон гүйцэтгэх баримт бичиг үйлдсэн бусад байгууллагад мэдэгдэнэ.

15.6.Энэ хуулийн 15.1,15.2-т заасан үндэслэл арилмагц төлбөр авагчийн буюу шийдвэр гүйцэтгэгчийн хүсэлтээр шүүгч захирамж, ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гарган шийдвэр гүйцэтгэх ажиллагааг сэргээнэ.

16 дугаар зүйл. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох

Хэвлэх

16.1.Шийдвэр гүйцэтгэгч дараахь үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсонд тооцож, шийдвэр гарган, гүйцэтгэх баримт бичгийг хаана:

16.1.1.төлбөр авагч нь төлбөр авахаас татгалзвал түүний хүсэлтээр;

16.1.2.төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн;

16.1.3.төлбөр төлөгч, төлбөр авагч хоорондоо эвлэрвэл тэдгээрийн гаргасан тодорхойлолтоор;

16.1.4.төлбөр төлөгч-иргэн, эсхүл төлбөр авагч-иргэн нас барсан гэж зарлагдсан буюу төлбөр төлөгч-хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан үед тэдгээрийн эрх, үүрэг эрх залгамжлагчид шилжээгүй;

16.1.5.төлбөр төлөгч-хуулийн этгээдэд дампуурлын хэрэг үүсгэж явуулсан татан буулгах ажиллагаа дуусгавар болоход эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй байгаа нь шүүхээр тогтоогдсон;

16.1.6.гүйцэтгэх баримт бичиг хүчингүй болсонд тооцогдсон.

16.2.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагч болон төлбөр төлөгчид шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болсон тухай шийдвэрийн хувийг хүргүүлнэ.

16.3.Энэ хуулийн 16.1.1, 16.1.3-т заасны дагуу төлбөр төлөгч, төлбөр авагч хоорондоо эвлэрсэн, төлбөр авагч нь төлбөр авахаас татгалзсан бол шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд энэ үндэслэлээр гомдол гаргах эрхгүй.

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

17 дугаар зүйл. Гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаах

Хэвлэх

17.1.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаагүй, эсхүл хэсэгчлэн явагдсан бол гүйцэтгэх баримт бичгийг дараахь үндэслэлээр төлбөр авагчид буцаана:

17.1.1.төлбөр авагч хүсэлт гаргасан;

17.1.2.төлбөр авагч шүүхийн шийдвэрт заасан, эсхүл төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөрт тооцон авахаас татгалзсан;

17.1.3.төлбөр авагч өөрийн үйлдэл, /эс үйлдэхүй/-гээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад саад учруулж байгаа.

17.2.Энэ хуулийн 17.1.2-т заасан үндэслэлээр төлбөрийг гаргуулах боломжгүй нь тогтоогдсон бол шийдвэр гүйцэтгэгч энэ тухай тэмдэглэл үйлдэж, гүйцэтгэх баримт бичиг болон бусад материалыг ахлах шийдвэр гүйцэтгэгчид ирүүлнэ.

17.3.Гүйцэтгэх баримт бичгийг буцаах үндэслэлтэй гэж үзвэл ахлах шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг зохих ёсоор битүүмжилсэн, хураасан, худалдан борлуулсан эсэх, нуусан эд хөрөнгийг олж илрүүлэх талаар бүхий л арга хэмжээ авсан эсэхийг хянан үзэж тогтоол гаргана.

17.4.Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн 17.1-д заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан бол түүнийг дахин гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлж болно.

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

17.5.Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн 17.1.1;17.1.3-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан бол түүнийг дахин шийдвэр гүйцэтгүүлэхээр ирүүлэх эрхгүй.

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

18 дугаар зүйл. Төлбөр төлөгч болон түүний эд хөрөнгийг эрэн сурвалжлах

Хэвлэх

18.1.Төлбөр төлөгчийн хаяг тодорхойгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч нь иргэний бүртгэл мэдээллийн, татварын, зохих нутгийн захиргааны болон холбогдох бусад байгууллагаас лавлагаа авах, тухайн хүний төрөл, садангийн хүнийг дуудан ирүүлж тайлбар гаргуулах замаар хаягийг тодруулна.

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

18.2.Энэ хуулийн 18.1-д заасан ажиллагаа явуулсан боловч олдохгүй байгаа төлбөр төлөгч-иргэн, төлбөр төлөгч-хуулийн этгээдийг буюу төлбөр төлөгчийн эд хөрөнгийг төлбөр авагч эрэн сурвалжилж болно.

19 дүгээр зүйл. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэл

Хэвлэх

19.1.Шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх бүх ажиллагааны явцад тэмдэглэл хөтөлнө.

19.2.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлд дараахь зүйлийг тусгана:

19.2.1.тэмдэглэл үйлдсэн газар,огноо;

19.2.2.шийдвэр гүйцэтгэх тодорхой ажиллагааны товч утга;

19.2.3.шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчийн овог, эцгийн нэр,

нэр;

19.2.4.шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч болон шийдвэр гүйцэтгэгчийн гарын үсэг.

19.3.Энэ хуулийн 19.2.4-т заасан гарын үсэг зураагүй бол шалтгааныг зааж тусгайлан тэмдэглэнэ.

20 дугаар зүйл. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны мэдэгдэх хуудас

Хэвлэх

20.1.Шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч, төлбөр авагч, холбогдох бусад этгээдийг мэдэгдэх хуудсаар дуудан ирүүлж асуух, тэдгээрээс баримт бичиг гаргуулан авч болно.

20.2.Энэ хуулийн 20.1-д зааснаас гадна шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөхийг шаардах буюу тодорхой үйл ажиллагаа гүйцэтгүүлэх, эсхүл тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгах, хөдөлмөрийн хөлс, орлогоос суутгал хийх тухай хугацаатай мэдэгдэх хуудас өгнө.

20.3.Мэдэгдэх хуудсыг дуудан ирүүлж гардуулах, биечлэн хүргүүлэх буюу баталгаат шуудангаар хүргүүлж болно.

20.4.Мэдэгдэх хуудсыг хүргүүлэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

ГУРАВДУГААР БҮЛЭГ

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч

21 дүгээр зүйл. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд

Хэвлэх

21.1.Төлбөр төлөгч, төлбөр авагчийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд гэнэ.

21.2.Төлбөр авагч гэж хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж түүнийг сэргээх, хамгаалахаар гүйцэтгэх баримт бичигт заасан иргэн, хуулийн этгээдийг хэлнэ.

21.3.Төлбөр төлөгч гэж төлбөр авагчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн буюу үүргээ биелүүлээгүй гэж гүйцэтгэх баримт бичигт заасан иргэн, хуулийн этгээдийг хэлнэ.

21.4.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хэд хэдэн төлбөр авагч, төлбөр төлөгч оролцож байгаа бол тэдгээр нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даан оролцох эрхтэй.

21.5.Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож болно.

22 дугаар зүйл. Талуудын эрх, үүрэг

Хэвлэх

22.1.Төлбөр төлөгч, төлбөр авагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдах үед байлцах, холбогдох тэмдэглэл, бусад баримт бичигтэй танилцах, тэдгээрийн хуулбарыг авах, нэмэлт баримт бичиг гарган өгөх, амаар болон бичгээр тайлбар гаргах, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн ямар ч асуудлаар саналаа илэрхийлэх, шийдвэр гүйцэтгэгчийг татгалзан гаргах эрх эдэлнэ.

22.2.Төлбөр төлөгч тодорхой үйлдэл хийх, эсхүл түүнээс татгалзах, эд хөрөнгө болон мөнгийг шилжүүлэх, оршин суугаа /оршин байгаа/ газрын хаягийг өөрчилсөн бол шийдвэр гүйцэтгэгчид гурав хоногийн дотор мэдэгдэх, гүйцэтгэх баримт бичигт заасан бусад үүрэг хүлээнэ.

/Энэ хэсэгт 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

23 дугаар зүйл.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчийн иргэний эрх зүйн чадамж

Хэвлэх

23.1.Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай этгээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эрхээ өөрөө хэрэгжүүлэх буюу төлөөлөгчөөрөө дамжуулан гүйцэтгүүлнэ.

23.2.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд иргэний эрх зүйн зарим буюу бүрэн бус чадамжтай, иргэний эрх зүйн чадамжгүй этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг тэдгээрийн эцэг, эх, асран хамаалагч, харгалзан дэмжигч хамгаалж оролцоно.

23.3.Иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээд Иргэний хуулийн 16.3-т заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд бие даан оролцож болно.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

24 дүгээр зүйл.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эрх залгамжлагч оролцох

Хэвлэх

24.1.Талуудын аль нэг нь байхгүй /сураггүй алга болсон,нас барсан, хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, шаардлага ба үүргээ бусдад шилжүүлсэн/ бол төлбөр авагч, төлбөр төлөгчийн хүсэлтээр уг этгээдийг эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно.

24.2.Энэ хуулийн 24.1-д заасан эрх залгамжлагч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тухайн этгээдтэй холбоотой эрх эдэлж, үүргийг хэрэгжүүлнэ.

25 дугаар зүйл.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд талуудын төлөөлөгч оролцох

Хэвлэх

25.1.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд иргэн өөрийн биеэр, эсхүл төлөөлөгчөөрөө дамжуулан оролцоно.

25.2.Төлөөлөл хуульд зааснаар, сайн дураар буюу гэрээгээр гэсэн хэлбэртэй байна.

25.3.Иргэний эрх зүйн бүрэн чадамжтай иргэн нь гэр бүлийн гишүүн, ойрын төрөл садангийн хүн, эсхүл гэрээний үндсэн дээр өмгөөлөгчөөр төлөөлүүлэхээ сайн дураар сонгох эрхтэй.

25.4.Гүйцэтгэх баримт бичигт төлбөр төлөгчөөр гүйцэтгүүлэхээр заасан үүргийг төлөөлөгчөөр төлөөлүүлэн гүйцэтгэхийг хориглоно.

25.5.Хуулийн этгээдийг хууль тогтоомж, эсхүл үүсгэн байгуулах баримт бичгийн дагуу эрх олгогдсон албан тушаалтан төлөөлнө.

25.6.Хуулийн этгээдийг төлөөлж байгаа этгээд өөрийн албан тушаал, эсхүл төлөөлөх эрх олгогдсоныг гэрчилсэн баримт бичигтэй байна.

26 дугаар зүйл. Иргэнийг хуульд зааснаар төлөөлөх

Хэвлэх

26.1.Иргэний эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай иргэний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөх бөгөөд тэдгээр нь эрхээ нотлох баримт бичгийг шийдвэр гүйцэтгэгчид үзүүлнэ.

26.2.Сураггүй алга болсонд тооцогдсон иргэн оролцвол зохих ажиллагаанд эд хөрөнгийг нь эрхлэн хамгаалагчаар томилогдсон этгээд түүнийг төлөөлөн оролцоно.

26.3.Нас барсан буюу нас барсан гэж зарлагдсан иргэний өв залгамжлагч оролцвол зохих ажиллагаанд өв залгамжлагч нь уг өвийг хүлээж аваагүй байвал өвлөгдөх эд хөрөнгийг эрхлэн хамгаалагчаар томилогдсон этгээд түүнийг төлөөлөн оролцоно.

26.4.Энэ хуулийн 26.1-д заасан иргэний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийн сонгон авсан төлөөлөгчийг оролцуулж болно.

27 дугаар зүйл. Төлөөлөгчийн бүрэн эрх

Хэвлэх

27.1.Төлөөлөгчийн бүрэн эрхийг төлөөлүүлэгчээс бичгээр олгосон итгэмжлэл, эрх олгосон бусад баримт бичгээр тодорхойлно.

27.2.Итгэмжлэл Иргэний хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангасан байна.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

27.3. Итгэмжлэлд талуудын эдлэх эрхийн заримыг төлөөлөгчид эдлүүлэхгүй байхаар зааж болно.

27.4.Төлөөлөгч энэ хуулийн 27.3-т зааснаас бусад бүх ажиллагаанд төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс оролцох бөгөөд түүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хуулийн хүрээнд хамгаална.

27.5.Итгэмжлэлд төлөөлөгчийн дараахь бүрэн эрхийг заана:

27.5.1.гүйцэтгэх баримт бичиг буцааж авах;

27.5.2.эрхээ бусдад шилжүүлэх;

27.5.3.шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд гомдол гаргах;

27.5.4.төлбөр төлөгчөөс гаргуулж төлбөр авагчид шилжүүлэхээр шийдвэрт заасан тодорхой эд хөрөнгө, бэлэн мөнгө авах.

28 дугаар зүйл. Төлөөлөгчөөр оролцож болохгүй этгээд

Хэвлэх

28.1.Дараахь этгээд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд төлөөлөгчөөр оролцож болохгүй:

28.1.1.18 насанд хүрээгүй /хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд/;

28.1.2.иргэний эрх зүйн чадамжгүй;

28.1.3.өөрөө иргэнийхээ хувьд, түүнчлэн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хувиар буюу өөрийн ажиллаж байгаа байгууллагаа төлөөлөн тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаагаас бусад тохиолдолд шүүгч, прокурор, хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, шийдвэр гүйцэтгэгч;

28.1.4.ялгүйд тооцогдоогүй этгээд.

29 дүгээр зүйл. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд орчуулагч, хэлмэрч оролцох

Хэвлэх

29.1.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч монгол хэл мэддэггүй, хэлгүй, дүлий бол орчуулагч, хэлмэрч авч болно.

29.2.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч орчуулагч, хэлмэрчийн үүргийг гүйцэтгэхийг хориглоно.

29.3.Орчуулагч, хэлмэрч нь иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, 18 насанд хүрсэн, хэлмэрчлэх, орчуулга хийхэд зайлшгүй шаардлагатай хэлний болон тусгай мэдлэг эзэмшсэн хүн байна.

29.4.Энэ хуулийн 29.1-д заасан этгээдэд орчуулагч, хэлмэрч авах хугацаа тогтоож, хэрэв энэ хугацаанд уг этгээд орчуулагч, хэлмэрч аваагүй бол шийдвэр гүйцэтгэгч орчуулагч, хэлмэрчийг томилж болно.

29.5.Орчуулагч, хэлмэрч тухайн этгээдэд шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцыг үнэн зөв орчуулах, хэлмэрчлэх, шийдвэр гүйцэтгэгчийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүрэгтэй.

29.6.Орчуулагч, хэлмэрчийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг орчуулуулсан, хэлмэрчлүүлсэн этгээд төлнө.

29.7.Санаатайгаар буруу орчуулах буюу хэлмэрчилбэл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээхийг орчуулагч, хэлмэрчид урьдчилан сануулна.

30 дугаар зүйл. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцох

Хэвлэх

30.1.Төлбөр төлөгчийн орон байр, эд хөрөнгө байгаа газарт нэвтрэх, эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх, түүнийг хураан авах зэрэг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийн оролцоотой явуулна.

30.2.Бусад тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч өөрийн үзэмжээр хөндлөнгийн гэрчийг оролцуулж болно.

30.3.Хөндлөнгийн гэрчээр иргэний эрх зүйн бүрэн чадамжтай, тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар хувийн сонирхолгүй, түүнчлэн өөр хоорондоо болон шийдвэр гүйцэтгэх ажиллагааны бусад оролцогчтой төрөл, садангийн, эсхүл захирах захирагдах ёсны холбоогүй хүнийг оролцуулж болно.

30.4.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлэхийн өмнө шийдвэр гүйцэтгэгч хөндлөнгийн гэрчид түүний эрх, үүргийг тайлбарлаж өгнө.

30.5.Хөндлөнгийн гэрч ямар ажиллагаанд оролцох гэж байгаагаа, ямар баримт бичгийг үндэслэж уг ажиллагаа явагдаж байгаа тухай мэдэх, түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар саналаа гаргах эрхтэй.

30.6.Хөндлөнгийн гэрчээс гаргасан саналыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлд тусгана. Хөндлөнгийн гэрч хүсвэл саналаа бичгээр гарган өгч болно.

30.7.Хөндлөнгийн гэрч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны тэмдэглэлд өөрийнхөө оролцсон ажиллагааны үйл баримт, явц, агуулга, түүний үр дүнгийн талаар бичих, эсхүл танилцсан тухайгаа баталгаажуулан гарын үсэг зурах үүрэгтэй.

31 дүгээр зүйл. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд шинжээч оролцох

Хэвлэх

31.1.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад мэргэжлийн тусгай мэдлэг шаардсан асуудлаар дүгнэлт гаргуулахаар шийдвэр гүйцэтгэгч өөрийн санаачилгаар, эсхүл оролцогч талын хүсэлтээр шинжээч оролцуулж болно.

31.2.Шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална.

/Энэ хэсгийг 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

31.3.Шинжээч байгууллагаас томилогдсон бол тухайн байгууллагын, бусад шинжээч өөрийн нэрийн өмнөөс бичгээр дүгнэлт гаргаж, түүний үнэн зөвийг хариуцна.

/Энэ хэсгийг 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

31.4.Энэ хуулийн 31.3-т заасан дүгнэлтэд ямар шинжилгээ хийсэн, түүний үндсэн дээр гарсан дүгнэлт, шийдвэр гүйцэтгэгчийн тавьсан асуултад өгсөн үндэслэл бүхий хариултыг тодорхой бичнэ.

/Энэ хэсгийг 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

31.5.Шаардлагатай тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч хэд хэдэн этгээдийг шинжээчээр томилж болох бөгөөд тэдгээр нь санал нэгтэй байвал нэг дүгнэлт, санал нийлэхгүй байвал тус тусдаа дүгнэлт гаргаж гарын үсэг зурна.

/Энэ хэсгийг 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

31.6.Шинжээч шийдвэр гүйцэтгэгчийн дуудсанаар хүрэлцэн ирэх, тухайн асуудлаар үнэн зөв дүгнэлт гаргах, гүйцэтгэсэн ажлынхаа талаар тайлбар өгөх үүрэгтэй.

/Энэ хэсгийг 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

31.7.Шинжээчийн гүйцэтгэсэн ажлын хөлсийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлаас гаргана.

31.8.Дүгнэлт өгөхөөс татгалзах, зайлсхийх, эсхүл санаатайгаар худал дүгнэлт гаргасан бол Захиргааны хариуцлагын тухай болон Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхийг шинжээчид урьдчилан сануулна.

/Энэ хэсгийг 2009 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

32 дугаар зүйл. Шийдвэр гүйцэтгэгч ба цагдаагийн байгууллагын харилцан ажиллагаа

Хэвлэх

32.1. Төлбөр төлөгчийг эрэн сурвалжлах, олж тогтооход өөрт байгаа мэдээлэл өгөх, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад саад учруулж байгаа, эсхүл шийдвэр гүйцэтгэгчийн амь бие, эрүүл мэндэд заналхийлсэн бол цагдаагийн байгууллага туслалцаа үзүүлж болно.

33 дугаар зүйл. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас татгалзан гарах

Хэвлэх

33.1.Шийдвэр гүйцэтгэгч дараахь үндэслэл байвал шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас өөрөө татгалзан гарах үүрэгтэй:

33.1.1.урьд нь уг хэргийг шалган шийдвэрлэхэд хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, өмгөөлөгч, прокурор, шүүгч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч буюу хууль ёсны төлөөлөгч, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчээр оролцсон;

33.1.2.төлбөр авагч, төлбөр төлөгч, эсхүл тэдний төлөөлөгчийн хэн нэгэнтэй төрөл, садангийн холбоотой байвал;

33.1.3.шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг ажиллагааны үр дүнд хувийн сонирхолтой, шударгаар үүргээ гүйцэтгэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал.

33.2.Энэ хуулийн 33.1-д заасан үндэслэл шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцож буй орчуулагч, хэлмэрч, үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч,тэмдэглэл хөтлөгчид нэгэн адил хамаарна.

33.3.Энэ хуулийн 33.1-д зааснаас бусад үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгч нь татгалзан гарч үл болно.

33.4.Шинжээч энэ хуулийн 33.1-д зааснаас гадна дараахь тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцохыг хориглоно:

33.4.1.албан тушаалын буюу бусад байдлаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцогч шинжээчид нөлөөлж болох байвал;

33.4.2.урьд нь хийсэн шинжилгээ, түүний үндсэн дээр гарсан дүгнэлт уг ажиллагааны үндэс болсон байвал.

33.5.Энэ хуулийн 33.1-д заасан татгалзан гарах үндэслэл байвал шийдвэр гүйцэтгэгч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, тэмдэглэл хөтлөгч энэ тухайгаа шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхлэхээс өмнө, хэрэв уг үндэслэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй.

33.6.Энэ хуулийн 33.1,33.4-т заасан үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч,тэмдэглэл хөтлөгчийг татгалзан гаргах хүсэлтийг төлбөр төлөгч, төлбөр авагч, тэдний төлөөлөгч бичгээр гаргана.

33.7.Шийдвэр гүйцэтгэгч, үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны эрхлэн хөтлөгчийг татгалзан гаргах асуудлыг ахлах шийдвэр гүйцэтгэгч, орчуулагч, хэлмэрч, шинжээч, тэмдэглэл хөтлөгчийг татгалзан гаргах асуудлыг шийдвэр гүйцэтгэгч тус тус шийдвэрлэнэ.

33.8.Шийдвэр гүйцэтгэгчийг татгалзан гаргах хүсэлтийг хангасан тохиолдолд түүний гүйцэтгэхээр авсан гүйцэтгэх баримт бичгийг ахлах шийдвэр гүйцэтгэгч өөр шийдвэр гүйцэтгэгчид шилжүүлнэ.

33.9.Шийдвэр гүйцэтгэгчийг татгалзан гаргахыг зөвшөөрөхгүй тухай ахлах шийдвэр гүйцэтгэгч тогтоол гаргасан бол энэхүү тогтоолын талаар 3 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.

ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Төлбөр төлөгчийн эд хөрөнгөөс төлбөр гаргуулах үйл ажиллагаа

34 дүгээр зүйл.Шийдвэр гүйцэтгэх үйл ажиллагаа

Хэвлэх

34.1.Шийдвэр гүйцэтгэгч дараахь үйл ажиллагаа явуулж болно:

34.1.1.төлбөр төлөгчид эд хөрөнгө байгаа эсэх талаар хуульд заасан журмаар мэдээлэл олж авах,төлбөр төлөгчийн мөнгөн хадгаламж болон харилцах данснаас хасалт хийх, эд хөрөнгө болон биeд үзлэг, нэгжлэг хийх, эд хөрөнгийг битүүмжлэх, албадан барьцаалах /цаашид "барьцаалах" гэх/, хураах, худалдан борлуулах;

34.1.2.төлбөр төлөгчөөс эд хөрөнгийн тухай мэдүүлэг авах, өртэй этгээдийн бүртгэлд бүртгэх;

/Энэ заалтаас "уг мэдүүлгийг албадан өгүүлэх зорилгоор түр саатуулахаар шүүхэд хандах," гэснийг 2002 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хассан/

34.1.3.төлбөр төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос суутгал хийлгүүлэх;

34.1.4.төлбөр төлөгчийн бусдад байгаа өмч хөрөнгөөс хуульд заасан журмын дагуу төлбөр гаргуулах;

34.1.5.шийдвэрт нэр заасан тодорхой эд хөрөнгийг төлбөр төлөгчөөс гаргуулж төлбөр авагчид шилжүүлэх, эсхүл тодорхой үйл ажиллагаа гүйцэтгүүлэх;

34.1.6.эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгох;

/Энэ заалтыг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/

34.1.7.хуульд заасан бусад үйл ажиллагаа.

/Энэ заалтын дугаарт 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

34.2.Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн бол уг эд хөрөнгө хэний эзэмшилд шилжсэнийг үл харгалзан түүнээс төлбөр гаргуулна.

34.3.Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш гомдлоо долоо хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргана. Ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж тогтоол гаргах бөгөөд энэ тогтоолыг эс зөвшөөрвөл долоо хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно. Гомдлыг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь эцсийн шийдвэр байна.

/Энэ хэсгийг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсгийн зарим хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/

34.4.Энэ хуулийн 34.3 дахь хэсэг нь гуравдагч этгээдийн эрх хөндөгдсөн асуудлаарх гомдлыг шүүхээр хянан шийдвэрлэхэд хамаарахгүй.

/Энэ хэсгийг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

35 дугаар зүйл. Үзлэг, нэгжлэг хийх

Хэвлэх

35.1.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийн хэмжээг тогтоох зорилгоор өөрт нь болон бусдын эзэмшилд байгаа түүний өмчлөлийн эд хөрөнгөд нэг бүрчлэн үзлэг хийнэ.

35.2.Төлбөр төлөгчийн эд хөрөнгөд үзлэг хийх, битүүмжлэх, барьцаалах, хураах явцад түүний биедээ буюу ямар нэг газар, эсхүл бусад этгээдэд нуусан эд хөрөнгийг илрүүлэх зорилгоор биед болон тухайн эд хөрөнгийг нуусан газарт нэгжлэг хийж болно.

35.3.Төлбөр төлөгчийн биед болон эд хөрөнгөд нэгжлэг хийх үед бэлэн мөнгө олдсон бол төлбөрийн хэмжээнээс илүүгүй хэмжээгээр хураан авна.

35.4.Төлбөр төлөгчийн эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх ажиллагааг явуулахад энэ хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн гэрчийг оролцуулна.

35.5.Энэ хуулийн 35.4-т заасан ажиллагааг явуулахад төлбөр төлөгч, эсхүл түүний гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, өмгөөлөгч, хэрэв боломжгүй бол нутгийн захиргааны, эсхүл цагдаагийн байгууллагын ажилтныг байлцуулна.

35.6.Төлбөр төлөгч нь хуулийн этгээд бол уг хуулийн этгээдийн төлөөлөгчийг байлцуулна.

35.7.Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх үйл ажиллагааг явуулахдаа энэ хуулийн 19 дүгээр зүйлд заасны дагуу тэмдэглэл хөтөлнө.

36 дугаар зүйл. Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураах

Хэвлэх

36.1.Дараахь үндэслэлээр төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх буюу барьцаална:

36.1.1.эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх, эсхүл худалдан борлуулах, эд хөрөнгийг хамгаалах;

36.1.2.төлбөр төлөгчийн өөрт нь байгаа болон түүний өмчлөлийн бусдад байгаа эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах тухай шийдвэрийг гүйцэтгэх;

36.1.3.төлбөр төлөгчийн болон түүний өмчлөлийн бусдад байгаа эд хөрөнгийг хураах тухай шийдвэрийг гүйцэтгэх.

36.2.Төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах шийдвэрийг эд хөрөнгийн жагсаалт гарган данслах, шийдвэр гүйцэтгэгч хувийн дугаартай тэмдэг дарж уг эд хөрөнгийг хамгаалалтандаа авах, эсхүл авахгүйгээр тухайн эд хөрөнгийг захиран зарцуулахыг хориглох, шаардлагатай бол эд хөрөнгийг ашиглах эрхийг хязгаарлах зэргээр гүйцэтгэнэ. Шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгө ашиглах эрхийг хязгаарлах хугацааг тогтоосон шийдвэр гаргана.

36.3.Энэ хуулийн 36.2-т заасан эд хөрөнгийг захиран зарцуулахыг хориглосон, эсхүл түүнийг ашиглах эрхийг хязгаарлах тухай шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг төлбөр төлөгч зөрчсөн бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

36.4.Битүүмжилсэн, барьцаалсан эд хөрөнгийг худалдан борлуулах зорилгоор хураан авах хугацааг шийдвэр гүйцэтгэгч тогтооно.

36.5.Тогтоосон хугацаанд төлбөрийг төлөөгүй бол битүүмжилсэн, барьцаалсан эд хөрөнгийг хураан авна.

36.6.Тогтоосон хугацаанд төлбөрийг төлсөн бол шийдвэр гүйцэтгэгч эд хөрөнгийг битүүмжилсэн, барьцаалсан шийдвэрээ хүчингүй болгоно.

36.7.Шаардлагатай бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалахын хамт тухайн эд хөрөнгө болон түүний зарим бүрдэл хэсгийг хураан авч болно.

36.8.Гадаад валют, Монгол Улсын мөнгөн тэмдэгт, үнэт металл, эрдэнийн чулуу,тэдгээрээр хийсэн гоёл чимэглэл, түүх, соёлын хосгүй болон бусад үнэт дурсгалт зүйлийг заавал хураан авна.

36.9.Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн эд хөрөнгийг энэ хуулийн 59 дүгээр зүйлд заасан дарааллаар битүүмжлэх буюу барьцаална.

37 дугаар зүйл.Эд хөрөнгө үнэлэх

Хэвлэх

37.1.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураахдаа түүний чанар, хэрэгцээ, элэгдлийн байдал болон төлбөр төлөгчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар үнэлж, энэ тухай оролцогч талуудад мэдэгдэж, тэмдэглэл хөтөлнө.

37.2.Дараахь тохиолдолд эд хөрөнгийг шинжээчээр үнэлүүлнэ:

37.2.1.эдийн бус хөрөнгө;

37.2.2.төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол үл хөдлөх эд хөрөнгө;

/Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

37.2.3.үнэт зүйл;

37.2.4.тухайн эд хөрөнгийг үнэлэхэд хүндрэл учирсан бол;

37.2.5.шийдвэр гүйцэтгэгчээс тогтоосон үнэлгээг төлбөр төлөгч зөвшөөрөхгүй байгаа.

37.3.Төлбөр төлөгч, төлбөр авагч эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо үнэлгээ тогтоосон өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.

38 дугаар зүйл.Эд хөрөнгө хадгалах

Хэвлэх

38.1.Шийдвэр гүйцэтгэгч битүүмжилсэн, барьцаалсан эд хөрөнгийг төлбөр төлөгч болон бусад этгээдэд хадгалуулж болно.

38.2.Хадгалагч эд хөрөнгийг хадгалж, түүний бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй.

38.3.Хадгалагч нь төлбөр төлөгч буюу түүний гэр бүлийн гишүүн биш бол хадгалсны хөлсийг тохиролцсоны дагуу авна.

38.4.Мал, гэрийн тэжээвэр амьтан болон бусад эд хөрөнгө хадгалуулсны хөлсийг тэдгээрийг хадгалахад зарцуулсан зардлыг тооцож, тухайн эд хөрөнгөнөөс бий болсон үр шимийг хасч олгоно.

38.5.Хадгалагч хадгалуулагчийн зөвшөөрөлгүйгээр хадгалуулсан эд хөрөнгийг гуравдагч этгээдэд шилжүүлсэн, сольсон, үрэгдүүлсэн, нуусан, эд хөрөнгийн хэвийн байдлыг өөрчилсөн бол учирсан хохирлыг бүрэн хариуцна.

38.6.Төлбөр төлөгчөөс хураасан үнэт зүйл, үнэт металл,эрдэнийн чулуу, гадаад валютыг банкинд хадгалуулна.

39 дүгээр зүйл. Эд хөрөнгө худалдан борлуулах

Хэвлэх

39.1.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 39.5-д зааснаас бусад эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг түүнийг хураан авснаас хойш 2 сарын дотор гүйцэтгэнэ.

39.2.Хүнсний болон хурдан гэмтэж муудах зүйлийг нэн даруй худалдана.

39.3.Хураагдсан хөдлөх эд хөрөнгийг үнэ хаялцуулах албадан дуудлага худалдаагаар, үл хөдлөх эд хөрөнгийг энэ хуульд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаагаар тус тус худалдан борлуулна.

39.4.Үнэ хаялцуулах албадан дуудлага худалдааг Иргэний хуулийн 197 дугаар зүйлд заасан журмаар явуулна.

/Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

39.5.Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх зүйлс, химийн хорт бодис зэрэг тусгай зөвшөөрлөөр олж авах зүйлийг шүүхийн шийдвэрийн дагуу холбогдох байгууллагад худалдах буюу шилжүүлнэ.

39.6.Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд эд хөрөнгийг худалдан борлуулах ажиллагааг зөвшөөрөхгүй бол шүүхэд гомдлоо гаргана.

39.7.Энэ хуулийн 39.1-д заасан хугацаанд худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид мэдэгдэн үнэ хямдруулан худалдаж болно. Үнэ хямдруулан худалдан борлуулах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

39.8.Энэ хуулийн 39.7-д заасны дагуу худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагчид шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг санал болгоно. Хэрэв төлбөр авагч авахаас татгалзсан бол худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид тус тус буцаана.

39.9.Энэ зүйлд заасны дагуу худалдан борлуулсан эд хөрөнгийн гэмтэл, согогтой холбогдон гарсан гомдлыг хүлээн авахгүй.

39.10.Үнэт цаас худалдах журмыг хуулиар тогтооно.

39.11.Индоссанментээр шилжүүлэгдэж болох вексель буюу бусад төлбөрийн хэрэгслийг худалдах ажиллагаа нь шийдвэр гүйцэтгэгч уг төлбөрийн хэрэгсэлийг эзэмшилдээ авснаар гүйцэтгэгдэнэ.

40 дүгээр зүйл. Эд хөрөнгийн тухай мэдүүлэг

Хэвлэх

40.1.Шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсний дараа төлбөр авагчийн хүсэлтийг үндэслэн төлбөр төлөгчөөс доор дурдсан эд хөрөнгийн тухай мэдүүлгийг авна:

40.1.1.төлбөр төлөгчийн өмчлөлийн эд хөрөнгө, банкин дахь мөнгөн хөрөнгийн тухай;

40.1.2.төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгө бусдын эзэмшилд байгаа, эсхүл ирээдүйд бий болох бусад эд хөрөнгийн тухай.

/Энэ хэсгийг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

40.2.Төлбөр төлөгч нь эд хөрөнгийн тухай мэдүүлэг авах талаар мэдэгдсэнээс хойш долоо хоногийн дотор үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй. Төлбөр авагч ирээгүй нь уг мэдүүлгийг авахад саад болохгүй.

/Энэ хэсгийг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

40.3.Хөрөнгийн байдалд орсон аливаа өөрчлөлтийн талаар төлбөр төлөгч шийдвэр гүйцэтгэгчид нэн даруй мэдэгдэж, өөрчлөлтийг мэдүүлнэ.

/Энэ хэсгийг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

40.4.Шийдвэр гүйцэтгэгч нь эд хөрөнгийн тухай мэдүүлэг өгөхөөс зайлсхийсэн төлбөр төлөгчийн мөнгөн хадгаламжийн болон харилцах дансны мэдээллийг авах саналыг шийдвэр гүйцэтгэх албаны даргад гаргах бөгөөд шийдвэр гүйцэтгэх албаны дарга уг саналын үндэслэлийг хянана.

/Энэ хэсгийг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/

40.4.Эд хөрөнгийн тухай мэдүүлэг авахаар товлосон өдөр төлбөр төлөгч төлбөрийн дөрөвний гурвыг төлсөн байвал төлбөр төлөгчийн хүсэлтээр энэ хуулийн 40.3-т заасан хугацааг шийдвэр гүйцэтгэгч дахин 2 сараар сунгаж болно.

/Энэ хэсгийг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

40.5.Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 40.1-д заасан мэдүүлгийг үндэслэн төлбөр төлөгчийг өртэй этгээдийн бүртгэлд бүртгүүлж, төлбөр авагчид хуулбарыг хүргүүлнэ.

/Энэ хэсгийг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

40.6. Өртэй этгээдийн бүртгэлд бүртгүүлснээс хойш төлбөр төлөгч эд хөрөнгөтэй болсон, эсхүл хөдөлмөрийн харилцаа нь өөрчлөгдсөн бол төлбөр авагчийн хүсэлтээр эд хөрөнгийн тухай дахин мэдүүлэг өгнө.

/Энэ хэсгийг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

41 дүгээр зүйл. Түр саатуулах шийдвэр, түүнийг гүйцэтгэх

Хэвлэх

/Энэ зүйлийг 2002 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

42 дугаар зүйл. Өртэй этгээдийн бүртгэл

Хэвлэх

42.1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь улсын, шийдвэр гүйцэтгэх алба нь тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй этгээдийн талаархи мэдээллийг цахим тоолуурт оруулж, өртэй этгээдийн бүртгэл хөтөлнө.

42.2.Өртэй этгээдийн бүртгэл хөтлөх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

42.3.Өртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дараа тухайн этгээдийн талаар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлнэ.

42.4.Энэ хуулийн 42.1-д заасан байгууллага өртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн этгээдийн талаархи мэдээллийг дараахь тохиолдолд бусдад өгч болно:

42.4.1.шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх;

42.4.2.санхүү, эдийн засгийн хувьд найдвартай эсэхийг шалгуулах;

42.4.3.зээл өгөх, авах гэж байгаа;

42.4.4.эрүүгийн гэмт хэрэг илрүүлэх.

42.5. Энэ хуулийн 42.1-д заасан байгууллага дараахь үндэслэлээр өртэй этгээдийн бүртгэлээс хасна:

42.5.1.эд хөрөнгийн тухай мэдүүлгээ өгсөн;

42.5.2. /Энэ заалтыг 2002 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

42.5.3.төлбөр авагчийн шаардлага хангагдаж, энэ хуулийн 82.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлсөн бол.

42.6.Шүүх, эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр тогтоосон төлбөрийг төлөөгүй бол өртэй этгээдийн бүртгэлд бүртгэх, бүртгэлээс хасах, түүнээс мэдээлэл авахтай холбогдсон гомдлыг шүүх авч хэлэлцэхгүй.

42.7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар энэ хуулийн 42.1-д заасан өртэй этгээдийн бүртгэлд бүртгэгдсэн төрийн захиргааны албан хаагч уг албанд болон сонгуульд нэр дэвшигчийн талаар Төрийн захиргааны албаны зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороонд тус тус мэдэгдэнэ.

ТАВДУГААР БҮЛЭГ

Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа

43 дугаар зүйл.Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа

Хэвлэх

43.1.Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа /цаашид "албадан дуудлага худалдаа" гэх/-г шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн үл хөдлөх эд хөрөнгө байгаа аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба зохион байгуулна.

43.2. Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг Иргэний хууль болон энэ хуульд заасан журмаар явуулна.

43.3.Шийдвэр гүйцэтгэгч албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт болон төлбөр төлөгчид хүргүүлнэ.

43.4.Үл хөдлөх эд хөрөнгөөс салгаж үл болох бүрдэл хэсэг, эсхүл бусдын өмчлөлд шилжээгүй уг үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт байгаа хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт албадан дуудлага худалдаагаар худалдана.

43.5.Албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчийг аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас томилно.

43.6.Албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч энэ чиглэлээр мэргэшсэн хүн байна.

44 дүгээр зүйл. Албадан дуудлага худалдааг төлбөр авагчийн хүсэлтээр хойшлуулах, төлбөр авагч өргөдлөө буцаах

Хэвлэх

44.1.Төлбөр авагч төлбөр төлөгчийн хувийн,болон санхүүгийн байдал, эсхүл гэм буруутай эсэхийг харгалзан, албадан дуудлага худалдааг 6 сар хүртэл хугацаагаар хойшлуулахыг зөвшөөрсөн өргөдлөө ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаж болно.

44.2.Энэ хуулийн 44.1-д заасан хугацаа өнгөрсний дараа төлбөр авагч албадан дуудлага худалдааг үргэлжлүүлэн явуулах тухай өргөдөл гаргаагүй, эсхүл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох тухай өргөдөл гаргасан тохиолдолд албадан дуудлага худалдааг явуулахгүй.

44.3.Энэ хуулийн 44.2-т заасан тохиолдолд албадан дуудлага худалдаа явуулах тухай тэмдэглэлийг хасуулах хүсэлтийг төлбөр авагч Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт гаргана.

44.4.Албадан дуудлага худалдааг энэ хуулийн 44.2-т заасны дагуу төлбөр авагчийн хүсэлтээр явуулаагүй бол өргөдөл болон гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцаана.

45 дугаар зүйл. Албадан дуудлага худалдаа явуулах хугацаа

Хэвлэх

45.1.Албадан дуудлага худалдааг битүүмжилж, барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг хураан авсны дараа явуулна.

45.2.Албадан дуудлага худалдаа явуулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор энэ хуулийн 45.1-д заасан худалдааг явуулна.

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

46 дугаар зүйл.Албадан дуудлага худалдаа явуулах шийдвэрийн агуулга

Хэвлэх

46.1.Албадан дуудлага худалдааг явуулах хугацааг товлосон ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолд дараахь зүйлийг заана:

46.1.1.үл хөдлөх эд хөрөнгийн нэр, хэмжээ, зориулалт, байршил болон анхны үнэ, өмчлөгчийн тухай;

46.1.2.албадан дуудлага худалдаа явуулах огноо, цаг, хаяг;

46.1.3.уг дуудлага худалдаа нь албадан дуудлага худалдаа гэсэн тодотгол;

46.1.4.үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн дугаар;

46.1.5.шаардлагатай бусад баримт бичиг, мэдээлэл.

47 дугаар зүйл.Албадан дуудлага худалдааг нийтэд мэдээлэх, албадан дуудлага худалдааны оролцогч, албадан дуудлага худалдааны дэнчин

Хэвлэх

47.1.Албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч уг худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ.

47.2.Албадан дуудлага худалдаанд төлбөр төлөгч, төлбөр авагчаас гадна дараахь этгээд оролцож болно:

47.2.1.албадан дуудлага худалдаа эхлэх үед бүртгэгдсэн этгээд;

47.2.2.эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд бие даасан шаардлага гаргах эрхтэй өмчлөгч, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх эрхтэй бөгөөд түүнийгээ нотолж чадах гуравдагч этгээд;

47.2.3.бусад этгээд.

47.3.Албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгө нь Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газар бол албадан дуудлага худалдаанд зөвхөн Монгол Улсын иргэн оролцоно.

/Энэ хэсгийг 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/

47.4.Албадан дуудлага худалдаанд оролцогч урьдчилан тогтоосон хугацаа, хэмжээ, журмын дагуу дэнчин төлнө. Дэнчин төлсөн тохиолдолд албадан дуудлага худалдаанд оролцуулна.

/Энэ хэсгийн дугаарыг 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

47.5.Албадан дуудлага худалдаа явуулах тухай хүсэлт гаргасан этгээдийг хүндэтгэн үзэх шалтгаанаар дэнчин төлөхөөс чөлөөлж болно.

/Энэ хэсгийн дугаарыг 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

48 дугаар зүйл. Албадан дуудлага худалдаа зохион байгуулах

Хэвлэх

48.1.Албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч албадан дуудлага худалдаа явуулахаар өргөдөл гаргасан төлбөр авагчийн нэр, төлбөрийн хэмжээ, үл хөдлөх эд хөрөнгийн танилцуулга, түүнийг битүүмжилсэн, барьцаалсан, хураасан огноо, үл хөдлөх эд хөрөнгийн үнийг танилцуулна.

48.2.Анхны санал гарснаар албадан дуудлага худалдааг эхэлсэнд тооцно.

48.3.Сүүлийн үнэ хэлэхийг зарлана. Сүүлийн үнэ хэлэхийг зарласан үе, сүүлийн үнийн санал хоёрын хооронд 30 минут байна. Тухайн үнийн саналыг албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч хүлээж аваагүй бол саналыг хүчингүйд тооцно.

48.4.Албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь сүүлийн үнэ зарлаж 3 удаа дуудсаны дараа албадан дуудлага худалдаа дуусгавар болно.

48.5.Үл хөдлөх эд хөрөнгө борлогдсон бол төлбөрийн шаардлагыг хангах хэмжээний мөнгө болон албадан дуудлага худалдааны зардлыг тооцон авч шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд оруулна.

48.6.Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны үеийн үнийг тогтоох, бууруулах, албадан дуудлага худалдааг зохион байгуулахдаа Иргэний хуулийн 175,177 дугаар зүйлийг баримтална.

48.7.Албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газраас бусад үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахад гарсан зардлыг хасаж төлбөртөө тооцон авахыг төлбөр авагчид санал болгоно. Төлбөр авагч татгалзвал үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр төлөгчид, гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид тус тус буцаана.

/Энэ хэсэгт 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

48.8.Төлбөр авагч нь Монгол Улсын иргэн бол албадан дуудлага худалдаагаар борлогдоогүй Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газрыг энэ хуулийн 48.7-д заасны дагуу төлбөр авагчид санал болгож болно.

/Энэ хэсгийг 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар нэмсэн/

48.9. Албадан дуудлага худалдаагаар борлогдсон үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлсэн эсэх тухай албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгчийн шийдвэрийг тухайн албадан дуудлага худалдааны үед, эсхүл товлон тогтоосон өөр хугацаанд танилцуулна.Энэ хугацаа нь 2 долоо хоногоос хэтрэхгүй байна.

/Энэ хэсгийн дугаарыг 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

48.10.Албадан дуудлага худалдаагаар худалдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийг бүрэн төлсөн үеэс худалдан авагчид тухайн үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч болох эрх үүснэ.

/Энэ хэсгийн дугаарыг 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

48.11.Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдол гараагүй бол худалдан авагч үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болно.

/Энэ хэсгийн дугаарыг 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

48.12.Үл хөдлөх эд хөрөнгөтэй хамт албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон эд зүйлс худалдан авагчийн өмчлөлд нэгэн адил шилжинэ.

/Энэ хэсгийн дугаарыг 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

48.13.Төлбөр төлөгчийн шаардлагыг хангаж, өмчлөх эрх шилжүүлсний дараа худалдан авагч Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт өмчлөгчийн хувиар бүртгүүлэх эрх эдэлнэ.

/Энэ хэсгийн дугаарыг 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

48.14.Албадан дуудлага худалдааны явцын талаар тэмдэглэл хөтөлж, албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч болон тэмдэглэл хөтлөгч, шийдвэр гүйцэтгэгч гарын үсэг зурна. Албадан дуудлага худалдааны оролцогч тэмдэглэлтэй танилцаж санал гаргах эрх эдэлнэ.

/Энэ хэсгийн дугаарыг 2005 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчилсөн/

49 дүгээр зүйл.Албадан дуудлага худалдааны орлого хуваарилах

Хэвлэх

49.1.Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсний дараа албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч орлого хуваарилах өдөр, цагийг товлож төлбөр авагч, төлбөр төлөгч болон ипотекийн эрхтэй этгээдэд мэдэгдэнэ.

49.2.Товлосон өдрөөс өмнө албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч энэ хуулийн 49.1-д заасан этгээдээс авлагын тооцоо гаргаж өгөхийг шаардаж болно.

49.3.Орлогыг дараахь дарааллаар хуваарилна:

49.3.1.албадан дуудлага худалдаа явуулсан зардал;

49.3.2.өмчлөх эрх шилжих хүртэл эрхлэн хамгаалагч үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалсан, засварласан зардал;

49.3.3.тухайн үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдох тогтмол төлөгдөх төлбөр;

49.3.4.ипотекийн эрхтэй этгээдэд төлөх төлбөр.

49.4.Тогтмол төлөгдөх төлбөрт зээлийн хүү, захиргааны зардлыг оруулан тооцно.

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

49.5.Энэ хуулийн 49.3-т заасан зардлыг гаргуулсны дараа уг орлогоос төлбөр авагчийн шаардлагыг хангана.

49.6.Гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг хангасны дараа үлдсэн орлогыг төлбөр төлөгчид олгоно.

50 дугаар зүйл. Төлбөр авагчийн шаардлагыг хангах дараалал

Хэвлэх

50.1.Албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдсон үл хөдлөх эд хөрөнгө нь хэд хэдэн төлбөр авагчийн шаардлагыг нэгэн зэрэг хангахад хүрэлцэхгүй бол энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмыг баримтална.

51 дүгээр зүйл.Үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааны талаар гомдол гаргах

Хэвлэх

51.1.Албадан дуудлага худалдааны зөвхөн үнэлгээтэй холбогдсон гомдлыг дуудлага худалдаа явуулснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно.

/Энэ зүйлийг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

52 дугаар зүйл. Үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн удирдлагад албадан шилжүүлэх

Хэвлэх

52.1.Төлбөр төлөгчийн хүсэлтийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар уг үл хөдлөх эд хөрөнгийг эзэмших, ашиглах эрхийг төлбөр авагчийн удирдлагад албадан шилжүүлэхээр шийдвэрлэж болно.

52.2.Үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн удирдлагад албадан шилжүүлснээр тухайн эд хөрөнгөөс олох орлого нь түүнийг эзэмших, ашиглахтай холбогдсон зардлаас их байх тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 52.1-д заасан шийдвэрийг гаргана.

52.3.Шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 52.1-д заасан шийдвэрийг гаргахын өмнө үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн удирдлагад албадан шилжүүлснээр эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болох, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгэгдсэн бүх этгээдэд мэдэгдэж саналыг нь авна.

52.4.Төлбөр авагчийн удирдлагад албадан шилжүүлсэн барилга буюу түүний тодорхой хэсэгт төлбөр төлөгч өөрөө оршин суудаг бол орон сууц ашигласны хөлсийг тухайн үеийн ханшаар төлбөр авагчид төлөх үүрэгтэй.

52.5.Төлбөр авагч тухайн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж, ашигласнаас бий болох үр шимийг авч, үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдон гарах бүх зардлыг төлнө.

52.6.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагчийн шаардлагыг бүрэн хангасан, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийг төлбөр авагчийн удирдлагад албадан шилжүүлснээр төлбөрийн шаардлагыг хангах боломжгүй болох нь илт болсон бол энэ хуулийн 52.1-д заасан шийдвэрээ хүчингүй болгоно.

ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Төлбөр төлөгч-иргэнээс төлбөр гаргуулах онцлог

53 дугаар зүйл. Төлбөр төлөгч-иргэний мөнгөн болон бусад эд хөрөнгөөс төлбөр гаргуулах

Хэвлэх

53.1.Төлбөрийг төлбөр төлөгч-иргэний өмчлөлийн эд хөрөнгө болох түүний банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгө, үнэт цаас, түүнчлэн үл хөдлөх ба хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгөөс гаргуулна.

53.2.Төлбөр төлөгч ямар эд хөрөнгөө төлбөрт өгөх тухай хүсэлтээ тавих эрх эдэлнэ. Шийдвэр гүйцэтгэхэд саад болохгүй бол энэ хүсэлтийг харгалзан үзэж болно.

53.3.Гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн эхний ээлжинд бэлэн мөнгө, эсхүл банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө болон бусад үнэт зүйлээс төлбөрийг гаргуулна.

53.4.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах мэдэгдлийг зохих банк, банкны бус санхүүгийн байгууллагад хүргүүлэх бөгөөд түүнийг үндэслэн тухайн банк, банкны бус санхүүгийн байгууллага нь төлбөр төлөгчийн данснаас төлбөрийг гаргаж 3 хоногийн дотор төлбөр авагчид олгох буюу мэдэгдэл өгсөн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлнэ. Нэхэмжлэлийн шаардлага хангах хэмжээний мөнгөн хөрөнгө төлбөр төлөгчийн хадгаламжийн болон харилцах дансанд байхгүйн улмаас мэдэгдэлд заасан шаардлагыг хэсэгчлэн биелүүлсэн, эсхүл бүрэн биелүүлэх боломжгүй талаар мэдэгдэнэ.

53.5.Төлбөр төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлого нь банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд ордог бол энэ хуулийн 56 дугаар зүйлд заасан орлогыг хасаж төлбөрийг шилжүүлнэ.

53.6.Энэ хуулийн 53.1-д заасан эд хөрөнгө байхгүй, эсхүл төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол төлбөр төлөгчийн өмчлөлийн бусад эд хөрөнгөөс төлбөрийг гаргуулна.

53.7.Энэ хуулийн 53.3, 53.6-д заасан эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй байвал төлбөр төлөгчийн дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх эд хөрөнгийн түүнд ногдох хэсгээс төлбөрийг гаргуулна.

53.8.Өвлөгч өвлүүлсэн эд хөрөнгийг хүлээн авсны дараа өөртэйгээ холбогдсон төлбөрийг уг эд хөрөнгөөс гаргуулж болно.

53.9.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгө, мөнгө бусдад байгаа эсэхийг тодруулж, хэрэв байвал түүнээс төлбөрт шаардагдах хэмжээгээр гаргуулна.

53.10.Төлбөр төлөгчийн өмчлөлийн бусдад байгаа эд хөрөнгөөс төлбөр гаргуулахдаа энэ хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу хөндлөнгийн гэрчийг оролцуулна.

53.11.Төлбөр төлөгчийн банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа үнэт металл, эрдэнийн чулуу, үнэт цаас, бэлэн мөнгө, түүнчлэн төлбөр төлөгчөөс бусдад, бусдаас төлбөр төлөгчид бэлэн ба бэлэн бусаар шилжүүлсэн хоорондын төлбөр тооцооны мөнгөнөөс төлбөрийг гаргуулж болно.

54 дүгээр зүйл. Барьцаалагдсан эд хөрөнгөөс төлбөр гаргуулах

Хэвлэх

54.1.Төлбөр төлөгчийн эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол түүний өмчлөлийн бусдад барьцаалсан эд хөрөнгөөс төлбөр гаргуулж болно.

54.2.Энэ хуулийн 54.1-д заасан барьцаалагч тэргүүн ээлжинд хохирлоо арилгуулах эрх эдэлнэ. Барьцаалагч бусад үүрэг гүйцэтгүүлэгчдийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 9 дүгээр 09-ний хуулиар хоёр дахь өгүүлбэрийг хассан/

55 дугаар зүйл. Төлбөр гаргуулж болохгүй эд хөрөнгө

Хэвлэх

55.1.Төлбөр төлөгч-иргэний зайлшгүй хэрэгцээт дараахь эд хөрөнгийг төлбөрт хураан авч болохгүй:

55.1.1.зайлшгүй хэрэгцээт хоол, хүнс, гал тогооны хэрэгсэл;

55.1.2.улирал бүрийн нэг ээлжийн хувцас;

/Энэ заалтад 2015 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

55.1.3.хүйтний улиралд хэрэглэх түлээ, түлш;

55.1.4.мал аж ахуй болон газар тариалан эрхэлдэг бол амьжиргааны наад захын хэрэгцээг хангах тооны мал, тариалах үр;

55.1.5.төлбөр төлөгч-иргэн мэргэжлийнхээ ажил, үйлдвэрлэл явуулахад зайлшгүй шаардагдах эд юмс.

55.2.Энэ хуулийн 55.1.5-д заасан эд юмсын үнэ нь гүйцэтгэх баримт бичигт дурдсан төлбөрийн хэмжээнээс өндөр байвал уг эд юмсыг орлуулах үнэ хямд зүйлээр сольж болно.

56 дугаар зүйл. Төлбөр гаргуулж болохгүй орлого

Хэвлэх

56.1.Төлбөр төлөгч иргэний дараахь орлогоос төлбөр гаргуулж болохгүй:

56.1.1.гамшиг, аюулт үзэгдэл, осол, аюул, онцгой нөхцөл байдлын улмаас үзүүлж буй тусламж, хандив;

/Энэ заалтад 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

56.1.2.илүү цагийн хөлс, нэг удаагийн урамшил, ажлаас халагдсаны тэтгэмж;

56.1.3.Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр,тэтгэмжийн тухай хуулийн дагуу олгож байгаа хөдөлмөрийн чадвар түр алдсаны, жирэмсний болон амаржсаны тэтгэмж;

56.1.4.донор болон эхийн сүүнд олгож буй нөхөн олговрын мөнгө;

56.1.5.нэмэгдэл хоол, амралт, сувиллын эмчилгээ, хиймэл эрхтэн хийлгэхэд зориулан олгосон зардал;

56.1.6.тахир дутуугийн тэтгэвэр;

56.1.7.хүүхдийн тэтгэлгийн мөнгө.

ДОЛДУГААР БҮЛЭГ

Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн хөрөнгөөс төлбөр гаргуулах онцлог

57 дугаар зүйл. Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах

Хэвлэх

57.1.Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь хадгаламжийн болон харилцах дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс төлбөр гаргуулах мэдэгдлийг шийдвэр гүйцэтгэгч тухайн банк, банкны бус санхүүгийн байгууллагад хүргүүлэх бөгөөд түүнийг хүлээн авсан байгууллага нь төлбөр төлөгчийн данснаас төлбөрийг гаргаж, 3 хоногийн дотор төлбөр авагчид олгох буюу мэдэгдэл өгсөн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд шилжүүлнэ. Нэхэмжлэлийн шаардлага хангах хэмжээний мөнгөн хөрөнгө төлбөр төлөгчийн дансанд байхгүйн улмаас мэдэгдэлд заасан шаардлагыг хэсэгчлэн биелүүлсэн, эсхүл бүрэн биелүүлэх боломжгүй талаар мэдэгдэнэ.

57.2.Төсөвт байгууллагын дансанд байгаа мөнгө нь төлбөрт хүрэлцэхгүй бол түүнийг санхүүжүүлдэг байгууллагад төлбөрийг гаргуулах мэдэгдлийг хүргүүлэх буюу дараагийн төсөвт нэмж тусгахыг шаардана.

57.3.Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх явцад бэлнээр хадгалагдаж байгаа мөнгөн хөрөнгө илэрвэл түүнийг хураан авна.

57.4.Төлбөрт гаргуулсан бэлэн мөнгийг тэр өдөрт нь төлбөрийн шаардлагын хэмжээгээр, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тооцон авч төлбөр авагчид шилжүүлнэ.

57.5.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч-хуулийн этгээдийн бэлнээр хадгалагдаж байгаа буюу банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгийг энэ хуулийн 36 дугаар зүйлд заасан журмаар битүүмжлэх арга хэмжээ авч болно.

57.6.Төлбөр төлөгч нь банк байх тохиолдолд тухайн арилжааны банкны Монголбанк дахь харилцах данснаас хасалт хийх буюу төлбөрийн шаардлагын хэмжээгээр дансны зарлагын гүйлгээг битүүмжлэн төлбөрийг гаргуулна.

58 дугаар зүйл. Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн бусад эд хөрөнгөөс төлбөр гаргуулах

Хэвлэх

58.1.Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй тохиолдолд түүний өмчлөлд хамаарах гүйлгээнээс хассан буюу гүйлгээнд оруулахыг хязгаарласнаас бусад эд хөрөнгөнөөс төлбөрийг гаргуулна. Энэ тохиолдолд тухайн эд хөрөнгө хаана, юунд ашиглагдаж байгаа нь үл хамаарна.

59 дүгээр зүйл. Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн эд хөрөнгийг битүүмжлэх дараалал

Хэвлэх

59.1.Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн эд хөрөнгийг дараахь дарааллаар битүүмжилнэ:

59.1.1.үйлдвэрлэлд шууд хэрэглэгддэггүй эд хөрөнгө /үнэт цаас, хуулийн этгээдийн хадгаламжинд буюу бусад тооцоонд буй мөнгөн хөрөнгө, валют болон түүнтэй адилтгах бусад хөрөнгө/;

59.1.2.бэлэн бүтээгдэхүүн, бусад материал, үйлдвэрлэлд шууд хэрэглэгддэггүй материал;

59.1.3.үл хөдлөх эд хөрөнгө, түүхий эд материал, үйлдвэрлэлийн багаж, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлд шууд хэрэглэгддэг материал;

59.1.5.тусгай зөвшөөрөл.

60 дугаар зүйл. Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн өмчлөлийн бусдад байгаа эд хөрөнгө, мөнгөнөөс төлбөр гаргуулах

Хэвлэх

60.1.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч-хуулийн этгээдийн өмчлөлийн мөнгөн болон бусад эд хөрөнгө бусдад байгаа эсэхийг тодруулж, хэрэв байвал түүнээс төлбөрт шаардагдах хэмжээгээр гаргуулна.

60.2.Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн банкин дахь харилцах данс, хадгаламжид байгаа үнэт металл, эрдэнийн чулуу, үнэт цаас, мөнгө, түүнчлэн төлбөр төлөгчөөс бусдад, бусдаас төлбөр төлөгчид бэлэн ба бэлэн бусаар шилжүүлсэн хоорондын төлбөр тооцооны мөнгөнөөс төлбөр гаргуулж болно.

61 дүгээр зүйл. Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх

Хэвлэх

61.1.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгч-хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийг энэ хуулийн 36 дугаар зүйлд заасны дагуу битүүмжилснээс хойш 3 хоногийн дотор уг байгууллагын үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн тухай мэдэгдлийг Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт хүргүүлнэ.

61.2.Мэдэгдэлд уг үл хөдлөх эд хөрөнгийн үнэ, тоо хэмжээ, байршил, төлбөр авагчийн шаардсан мөнгөн дүнгийн тухай мэдээг хавсаргана.

61.3.Мэдэгдлийн хуулбарыг татварын байгууллагад явуулна.

61.4.Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийг хийх эрх бүхий байгууллага нь энэ хуулийн 61.1-д заасан мэдэгдлийг хүлээн авсан бол тухайн битүүмжлэгдсэн үл хөдлөх эд хөрөнгө эрхийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эсэхийг тодорхойлсон лавлагааг 3 хоногийн дотор шийдвэр гүйцэтгэх байгууллагад өгнө.

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

62 дугаар зүйл.Төлбөр төлөгч-хуулийн этгээд өөрчлөгдөн зохион байгуулагдах үед төлбөр гаргуулах журам

Хэвлэх

62.1.Төлбөр төлөгч-хуулийн этгээд нийлэх, нэгдэх, тусгаарлах, хуваагдах, өөрчлөх замаар өөрчлөн зохион байгуулагдсан тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу тухайн байгууллагын мөнгөн хөрөнгө болон бусад эд хөрөнгөөс төлбөр гаргуулна.

63 дугаар зүйл. Төлбөр төлөгч-хуулийн этгээдийн үйл ажиллагаа дуусгавар болох үед төлбөр гаргуулах

Хэвлэх

63.1.Төлбөр төлөгч-хуулийн этгээд татан буугдах, дампуурах зэргээр үйл ажиллагааг нь зогсоох үед гүйцэтгэх баримт бичгийг татан буулгах комисс буюу дампуурлын хэрэг гүйцэтгэгчид шилжүүлнэ.

63.2.Татан буулгах комисс буюу дампуурлын хэрэг гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авмагц Иргэний хууль болон Дампуурлын тухай хуульд заасан журмын дагуу төлбөр авагчид, эсхүл гүйцэтгэх баримт бичиг өгсөн шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд төлбөрийг шилжүүлнэ.

63.3.Төлбөр төлөгч-хуулийн этгээдэд дампуурлын хэрэг үүсгэн дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөө хэрэгжүүлснээр үйл ажиллагаа нь сэргэн төлбөрийн чадвартай болсон боловч төлөвлөгөөний хугацаа дуусахад төлбөрийг барагдуулж дуусаагүй тохиолдолд дампуурлын хэрэг гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлнэ.

НАЙМДУГААР БҮЛЭГ

Төлбөр төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос төлбөр гаргуулах

64 дүгээр зүйл. Төлбөр төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс,

Хэвлэх

түүнтэй адилтгах бусад орлогоос төлбөр гаргуулах, суутгал тооцох

64.1.Төлбөр төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах бусад орлогоос дараахь тохиолдолд төлбөр гаргуулна:

64.1.1.тогтмол төлөгдөх төлбөрийг гаргуулах;

64.1.2.гүйцэтгэх баримт бичигт дурдсан төлбөр гаргуулах мөнгөний дүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй;

64.1.3.төлбөр төлөгч эд хөрөнгөгүй нь тогтоогдсон, эсхүл байгаа эд хөрөнгө төлбөрийг төлөхөд хүрэлцэхгүй.

64.2.Төлбөр төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос суутгал тооцохдоо нийгмийн даатгалын шимтгэл болон татварт ногдох хэсгийг хассан үнийн дүнгээс тооцно.

64.3.Энэ хуулийн 64.1-д заасан орлогод ирээдүйд олгогдох цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлого нэгэн адил хамаарна.

64.4.Төлбөр төлөгч хэд хэдэн газраас цалин, хөдөлмөрийн хөлс болон түүнтэй адилтгах бусад орлого, эсхүл эд хөрөнгөөр хөлс авдаг бол тэдгээрийг нийлүүлэн тооцно.

64.5.Шүүх, эрх бүхий бусад байгууллагын шийдвэрээр тогтоосон төлбөрийг төлөөгүй бол цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос төлбөр гаргуулах, суутгал хийхтэй холбогдсон гомдлыг шүүх авч хэлэлцэхгүй.

64.6.Хэд хэдэн гүйцэтгэх баримт бичгийн дагуу төлбөр төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос нэг удаа гаргуулах төлбөрийн хэмжээ цалингийн 50 хувиас хэтэрч болохгүй.

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

65 дугаар зүйл. Төлбөр төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, бусад орлогоос төлбөр гаргуулах журам

Хэвлэх

65.1.Төлбөр төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос гаргуулах төлбөрийн хувь хэмжээг төлбөр авагч болон төлбөр төлөгчийн төлбөрийн чадвар, бусад байдлыг харгалзан шийдвэр гүйцэтгэгч тогтооно.

65.2.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос суутгал хийлгүүлэх мэдэгдлийг түүний ажиллаж байгаа буюу тэтгэвэр, тэтгэмж олгож байгаа иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд хүргүүлнэ.

65.3.Иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан шийдвэр гүйцэтгэгчийн мэдэгдлийг хүлээн авмагц төлбөр төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос сар тутам хийх суутгалын хуваарь гаргаж үүний дагуу суутгасан орлогыг суутгал хийсэн өдрөөс хойш 3 хоногийн дотор мэдэгдэл олгосон шийдвэр гүйцэтгэгчид шилжүүлнэ.

65.4.Төлбөр төлөгч ажлаас халагдсан бол энэ хуулийн 65.2-т заасан мэдэгдэл хүлээн авагч 7 хоногийн дотор түүнээс төлбөрт суутгасан орлогын тооцоог гаргаж төлбөр төлөгч хаана ямар ажилд шилжсэнийг мэдэгдэлд тэмдэглэж шийдвэр гүйцэтгэгчид буцаана.

66 дугаар зүйл. Хүүхдийн тэтгэлгийг гаргуулах, хорих ял эдэлж байгаа төлбөр төлөгчийн хөдөлмөрийн хөлснөөс төлбөр гаргуулах

Хэвлэх

66.1.Хүүхдийн тэтгэлэг гаргуулах журмыг Гэр бүлийн тухай хуулиар тогтооно.

66.2. Хорих ял эдэлж байгаа ялтны төлбөрийг түүний өмчлөлийн эд хөрөнгөөс төлүүлсний дараа дутуу хэсгийг төлүүлэхээр ялтны ял эдэлж байгаа хорих ангийн захиргаанд гүйцэтгэх баримт бичиг явуулна.

66.3. Гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авсан хорих ангийн захиргаа ялтны хөдөлмөрийн хөлснөөс сар бүр суутгал хийж шийдвэр гүйцэтгэгчид шилжүүлнэ.

ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Тодорхой үйл ажиллагаа гүйцэтгүүлэх, эсхүл тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгасан шийдвэрийг гүйцэтгэх

67 дугаар зүйл. Тодорхой үйл ажиллагаа гүйцэтгүүлэх, эсхүл тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгасан шийдвэрийг гүйцэтгэх

Хэвлэх

67.1.Барилга, орон байрнаас нүүлгэн гаргах, хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид шилжүүлэх зэрэг тодорхой үйл ажиллагаа гүйцэтгүүлэх, эсхүл тодорхой үйл ажиллагаа гүйцэтгэхгүй байхыг хариуцагчид даалгасан шийдвэрийг хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол шийдвэр гүйцэтгэгч албадан гүйцэтгэнэ.

67.2.Үндэслэлгүйгээр ажлаас халагдсан буюу өөр ажилд шилжүүлсэн ажилтныг урьдах ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоох тухай шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол шийдвэр гүйцэтгэгч албадан гүйцэтгэх тухай мэдэгдлийг хариуцагчид хүргүүлнэ.

67.3.Мэдэгдлийг хүлээн авсан хариуцагч урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдахь ажилд нь эгүүлэн тогтоосноор шийдвэр биелэгдсэнд тооцно.

67.4.Энэ хуулийн 67.2, 67.3-т заасан шаардлагыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй бол шийдвэр гүйцэтгэгч ажилтны ажилгүй байсан хугацааны цалин, хөдөлмөрийн хөлс буюу бага цалин, хөдөлмөрийн хөлстэй ажил хийж байсны зөрүүг шийдвэр гарсан өдрөөс түүнийг гүйцэтгэх өдөр хүртэл хугацаанд шийдвэр гүйцэтгээгүй буруутай албан тушаалтнаас албадан гаргуулах арга хэмжээ авна.

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

67.5.Хуулийн этгээд татан буугдсан, өөрчлөгдөн байгуулагдсаны улмаас энэ хуулийн 67.2-т заасан шийдвэрийг гүйцэтгэх боломжгүй тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч тухайн баримт бичгийг шүүх болон түүнийг олгосон бусад байгууллагад буцаах тухай шийдвэр гаргаж ахлах шийдвэр гүйцэтгэгчид шилжүүлнэ.

67.6.Энэ хуулийн 67.5-д зааснаас бусад ажилтны урьд ажиллаж байсан ажлын байр, албан тушаал нь цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр урьдахь ажил, албан тушаалтай дүйцэх өөр ажил, албан тушаалд ажиллуулах үүрэгтэй.

67.7.Хүүхдийг эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид шилжүүлэхдээ асран хамгаалах, харгалзан дэмжих байгууллагын төлөөлөгчийг байлцуулна.

68 дугаар зүйл. Барилга, орон байрнаас нүүлгэн гаргах

Хэвлэх

68.1.Барилга, орон байрнаас нүүлгэн гаргах тухай шийдвэрийг хариуцагч шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шийдвэр гүйцэтгэгч албадан гүйцэтгэнэ.

68.2.Нүүлгэн гаргах гэдэгт гүйцэтгэх баримт бичигт заасан барилга, орон байрыг нүүн гарах этгээд, түүнтэй хамтран амьдарч байгаа гэр бүлийн гишүүн, тэдгээрийн эд хөрөнгө, гэрийн тэжээвэр амьтдаас чөлөөлж, нүүн гарсан этгээдэд чөлөөлөгдсөн барилга, орон байрыг ашиглахыг хориглох ажиллагаа хамаарна.

68.3.Барилга, орон байрнаас нүүлгэн гаргах тухай хугацаатай мэдэгдлийг биелүүлээгүй бол шийдвэр гүйцэтгэгч албадан нүүлгэх өдөр, цагийг тогтоосон мэдэгдлийг нүүн гарвал зохих этгээдэд өгөх ба тухайн этгээд байхгүй байгаа нь шийдвэрийг биелүүлэхэд саад болохгүй.

68.4.Нүүлгэн гаргах ажиллагааг нүүн гарч байгаа этгээд, хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулан, шаардлагатай бол орон сууц ашиглалтын байгууллагын төлөөлөгчийг оролцуулан гүйцэтгэнэ.

68.5.Нүүн гарах этгээд албадан нүүлгэх мэдэгдэлд заасан хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр барилга, орон байранд байхгүй байвал түүний эзгүйд эд хөрөнгийг нь битүүмжлэн, зохих этгээдэд хадгалуулахаар хүлээлгэн өгч, барилга, орон байрыг чөлөөлнө.

68.6.Жилийн аль ч улиралд албадан нүүлгэх ажиллагааг гүйцэтгэж болох бөгөөд энэ хуулийн 15.2.6-д заасан үндэслэлийн дагуу энэ ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор тодорхой хугацаагаар түдгэлзүүлж болно.

68.7.Шийдвэр гүйцэтгэгч нүүлгэн гаргах шийдвэрийг биелүүлсэн тухай тэмдэглэл үйлдэнэ.

АРАВДУГААР БҮЛЭГ

Төлбөрт гаргуулсан мөнгөн хөрөнгийг хуваарилах, төлбөр авагчийн шаардлагыг хангах дараалал

69 дүгээр зүйл. Гүйцэтгэх баримт бичигт заасан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх

Хэвлэх

69.1.Шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичигт заасан эд хөрөнгийг төлбөр төлөгчөөс хураан авч, төлбөр авагчид шилжүүлж энэ тухай тэмдэглэл үйлдэнэ.

70 дугаар зүйл. Төлбөрт гаргуулсан мөнгөн хөрөнгийг хуваарилах

Хэвлэх

70.1.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчөөс гаргуулан авсан /үүний дотор төлбөр төлөгчийн эд хөрөнгийг худалдан борлуулснаас бий болгосон/ мөнгөн хөрөнгөөс шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг явуулахад гарсан зардлыг эхний ээлжинд төлүүлж бусад мөнгөн хөрөнгийг төлбөр авагчид өгнө.

70.2.Гүйцэтгэх баримт бичигт заасан шаардлагыг хангасны дараа үлдсэн мөнгөн хөрөнгийг төлбөр төлөгчид буцааж олгоно.

70.3.Үл хөдлөх эд хөрөнгөөс төлбөрт гаргуулсан мөнгөн хөрөнгийг хуваарилах дарааллыг энэ хуулийн 49 дүгээр зүйлд заасны дагуу тогтооно.

71 дүгээр зүйл.Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээдийн худалдан борлуулсан эд хөрөнгөтэй холбогдсон эрх

Хэвлэх

71.1.Бие даасан шаардлага гаргах эрхтэй гуравдагч этгээд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу худалдан борлуулсан эд хөрөнгөөс шаардлагаа хангуулахаар тухайн эд хөрөнгө байгаа газрын шүүхэд гомдлоо гаргана.

72 дугаар зүйл. Шийдвэр гүйцэтгэгч бэлэн мөнгө хүлээн авах, олгох

Хэвлэх

72.1.Шийдвэр гүйцэтгэгч төлбөрт бэлэн мөнгө хүлээн авах, түүнийг төлбөр авагчид олгохдоо энэ тухай баримтыг 2 хувь үйлдэж, үйлдсэн огноог бичиж, гарын үсэг зуруулан, төлбөр төлөгчид 1 хувийг өгч, 1 хувийг нь хувийн хэрэгт хавсаргана.

72.2.Бэлэн мөнгө хүлээн авах баримт нь нэгдсэн дугаартай, хэвлэмэл маягт байна.

72.3. Бэлэн мөнгө хүлээн авсан баримт нь ямар нэгэн засваргүй байна.

72.4.Шийдвэр гүйцэтгэгч нь хүлээн авсан бэлэн мөнгийг төв суурин газарт 24 цагийн, хөдөө орон нутагт 7 хоногийн дотор төлбөр авагчид олгох буюу шийдвэр гүйцэтгэх албаны дансанд шилжүүлнэ.

72.5.Гадаад валютын ханшийг шүүхийн шийдвэр гарсан өдрийн Монгол банкнаас зарласан албан ёсны ханшаар тодорхойлно.

73 дугаар зүйл. Гаргуулсан төлбөрийг олгох журам

Хэвлэх

73.1.Шийдвэр гүйцэтгэгч нь гаргуулсан төлбөрийг төлбөр авагч иргэн, хуулийн этгээдийн банк, банкны бус санхүүгийн байгууллага дахь дансанд бэлэн буюу бэлэн бусаар хийх ба дансны дугаар мэдэгдэхгүй бол уг мөнгийг шийдвэр гүйцэтгэх албаны дансанд оруулна.

73.2.Шийдвэр гүйцэтгэгч нь төлбөрт бэлнээр гаргуулсан мөнгийг хуулиар тогтоосон хугацааны дотор төлбөр авагчид бэлнээр олгох буюу түүний хадгаламжийн дансанд шилжүүлнэ. Хэрэв төлбөр авагч ирэхгүй буюу хадгаламжийн данс нь мэдэгдэхгүй бол бэлэн мөнгийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дараа шийдвэр гүйцэтгэх албаны дансанд оруулна.

73.3.Гадаадад оршин суугаа /оршин байгаа/ төлбөр авагчид төлбөрийн мөнгийг шийдвэр гүйцэтгэх албаны данснаас банкаар дамжуулан гадаад төлбөр тооцооны журмаар олгох ба ийнхүү шилжүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Монголбанкны Ерөнхийлөгчтэй хамтран тогтооно.

74 дүгээр зүйл. Шийдвэр гүйцэтгэх албаны данснаас мөнгө олгох

Хэвлэх

74.1.Шийдвэр гүйцэтгэх албаны дансанд мөнгө шилжиж ирсэн тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч төлбөр авагчид мэдэгдэх, мөнгийг олгох ажиллагааг 14 хоногийн дотор гүйцэтгэх бөгөөд төлбөр авагчийн овог, эцгийн нэр, нэр, оршин суугаа /оршин байгаа/ хаяг тодорхойгүй буюу буруу хаягаар шилжиж ирсэн бол тодруулах ажиллагаа хийнэ.

74.2.Дансанд мөнгө шилжүүлэгч нь төлбөр төлөгч, төлбөр авагчийн овог, эцгийн нэр, нэр, хаягийг үнэн зөв, тодорхой бичих үүрэгтэй ба хаягийг буруу бичсэнээс гарсан нэмэгдэл зардлыг буруутай этгээд хариуцна.

75 дугаар зүйл. Хүүхдийн тэтгэлгийн мөнгийг олгох

Хэвлэх

75.1.Хүүхдийн тэтгэлгийн мөнгийг дараахь журмаар олгоно:

75.1.1.тэтгэлэг төлөгчийн цалин, хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос суутгал хийсэн иргэн, хуулийн этгээд түүнийг төлбөр авагчид бэлнээр олгох буюу хадгаламжид нь шилжүүлэх;

75.1.2.шийдвэр гүйцэтгэх албаны дансанд орж ирсэн тэтгэлгийн мөнгийг банкаар дамжуулан тэтгэлэг авагчид бэлнээр олгох буюу түүний хадгаламжийн дансанд, эсхүл өөрийнх нь заасан дансанд шилжүүлэх.

75.2.Хүүхдийн тэтгэлгийн мөнгөнд тооцон хариуцагчаас гаргуулан авсан эд хөрөнгийг энэ хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу шилжүүлнэ.

76 дугаар зүйл. Төлбөрийг хэсэгчлэн гүйцэтгэх талаар тохиролцох

Хэвлэх

76.1.Төлбөр төлөгчөөс гаргуулсан эд хөрөнгө, мөнгө нь төлбөрийн шаардлагыг хангахад хүрэлцэхгүй байгаа тохиолдолд төлбөрийг хэсэгчлэн гүйцэтгэж болно.

77 дугаар зүйл. Хэд хэдэн төлбөр авагчийн шаардлагыг хангах дараалал

Хэвлэх

77.1.Шийдвэр гүйцэтгэгч төлбөр төлөгчөөс гаргуулсан эд хөрөнгө, мөнгө нь хэд хэдэн төлбөр авагчийн шаардлагыг нэгэн зэрэг хангахад хүрэлцэхгүй бол төлбөр авагч нэг бүрийн авах төлбөрийн хэмжээгээр хувь тэнцүүлэн олгоно.

77.2.Хүүхдийн тэтгэлэг, бусдын амь бие, эрүүл мэндэд учирсан хохирлын төлбөрийг дараалал харгалзахгүй тэргүүн ээлжинд олгоно.

78 дугаар зүйл. Төлбөрийг бодитой биелүүлсэнд тооцох

Хэвлэх

78.1.Төлбөр төлөгчөөс гаргуулсан эд хөрөнгө, мөнгийг төлбөр авагчид хуульд заасан журмаар бүрэн олгосон бол төлбөрийг бодитой биелүүлсэнд тооцож, төлбөр төлөгчид шийдвэр гүйцэтгэсэн тухай, төлбөр авагчид зохих хөрөнгө, мөнгө, эрхийг шилжүүлсэн тухай баримт бичгийг тус тус гардуулж, гүйцэтгэх баримт бичгийг хаана.

79 дүгээр зүйл. Шийдвэр гүйцэтгэх албаны дансанд мөнгө хадгалах

Хэвлэх

79.1.Төлбөр авагчийн хаяг тодорхойгүйгээс олгогдоогүй мөнгийг шийдвэр гүйцэтгэх албаны дансанд нийтэд зарласнаас хойш дараахь хугацаанд хадгална:

79.1.1.иргэнд олгох бол 3 жил;

79.1.2.хуулийн этгээдэд шилжүүлэх бол 1 жил.

79.2.Шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд байгаа мөнгийг өөр зориулалтаар зарцуулахыг хориглоно.

79.3.Энэ хуулийн 79.1-д заасан хугацаа өнгөрсөн тохиолдолд мөнгийг улсын төсвийн орлогод шилжүүлнэ.

79.4.Төлбөр авагчийн хаяг буюу дансны дугаар тодорхой болбол энэ хуулийн 79.3-т зааснаар улсын орлогод оруулсан мөнгийг хадгаламжийн хүүгийн хамт хугацаа харгалзахгүйгээр буцааж олгоно.

АРАВ 1 ДҮГЭЭР БҮЛЭГ

Захиргааны хэргийн талаарх шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа

791 дүгээр зүйл.Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх

Хэвлэх

791.1.Захиргааны хэргийн шүүхийн хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэр /шийдвэр, магадлал, тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэр/-ийг хэргийн оролцогч, эрх залгамжлагч заавал биелүүлэх үүрэгтэй.

791.2.Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд энэ бүлэгт заасан журмын дагуу албадан гүйцэтгэнэ.

791.3.Энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэхтэй холбоотой ажиллагааг энэ хуулийн дагуу явуулна.

791.4.Захиргааны байгууллагын шийдвэрийг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу гүйцэтгэнэ.

792 дугаар зүйл.Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх

Хэвлэх

792.1.Дараахь шүүхийн шийдвэрийг гүйцэтгэнэ:

792.1.1.хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэр;

792.1.2.захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай хүчин төгөлдөр болсон шүүгчийн захирамж;

792.1.3.хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол;

792.1.4.шүүхийн зардал тогтоосон шүүгчийн захирамж;

792.1.5.шүүгчийн шийтгэвэр;

792.1.6.хуульд заасан бусад.

792.2.Дараахь тохиолдолд шүүхийн шийдвэрийг даруй гүйцэтгэнэ:

792.2.1.төрийн албан хаагчийг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоохоор шийдвэрлэсэн;

792.2.2.ажил, албан тушаалаас буруу халсан, эсхүл шилжүүлсэн үеийн олговор олгуулах тухай шийдвэр гаргасан;

792.2.3.захиргааны актыг түдгэлзүүлэх тухай шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болсон;

792.2.4.шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацаанаас хамаарч иргэн, хуулийн этгээдэд ноцтой хохирол учирахаар бол түүний хүсэлтээр;

792.2.5.хуульд заасан бусад тохиолдолд.

792.3.Хэргийн оролцогч хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг захиргааны хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн шүүхэд гаргана.

792.4.Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх үндэслэл нь шүүхийн шийдвэр болон түүний үндсэн дээр олгогдох гүйцэтгэх хуудас байна.

792.5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд тухайн хэргийг хянан шийдвэрлэсэн захиргааны хэргийн анхан шатны шүүх хяналт тавина.

793 дугаар зүйл.Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа

Хэвлэх

793.1.Шүүхийн шийдвэрийг дараахь тохиолдолд албадан гүйцэтгүүлэхээр шүүгч захирамж гаргана:

793.1.1.шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргасан;

793.1.2.шүүгч шийдвэрийг даруй биелүүлэх шаардлагатай гэж үзсэн.

793.2.Гүйцэтгэх хуудаст дараахь зүйлийг тусгана:

793.2.1.гүйцэтгэх хуудас олгосон шүүхийн нэр;

793.2.2.гүйцэтгэх хуудас бичсэн шүүгчийн нэр, олгосон он, сар, өдөр;

793.2.3.гүйцэтгэх хуудас олгож байгаа шийдвэрийн он, сар, өдөр, дугаар;

793.2.4.шийдвэрийг гүйцэтгэвэл зохих этгээдийн нэр, хаяг, албан тушаал;

793.2.5.шийдвэрийг гүйцэтгэх арга, журам, хугацаа;

793.2.6.шийдвэрээр эрх, хууль ёсны ашиг нь хамгаалагдсан этгээдийн нэр, хаяг.

793.3.Гүйцэтгэх хуудсанд шүүгч гарын үсэг зурж, тамга дарна.

793.4.Гүйцэтгэх хуудсыг бичсэний дараа шүүгч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор тогтоож, энэ тухай мэдэгдэл гаргана. Шүүхийн мэдэгдэлд энэ хуулийн 793.2-т зааснаас гадна албадан гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэх хугацаа, тогтоосон хугацааны дотор шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд авах албадлагын арга хэмжээ болон оногдуулах хариуцлагын талаар тусгана.

793.5.Гүйцэтгэх хуудас бичигдсэнээс хойш гурван хоногийн дотор шүүгчийн туслах шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудас, шүүхийн мэдэгдэл, шаардлагатай бусад баримт бичгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад, мэдэгдлийг шийдвэрийг гүйцэтгэвэл зохих этгээдэд хүргүүлнэ.

793.6.Гүйцэтгэх хуудсыг хүлээн авсан шийдвэр гүйцэтгэх байгууллага түүнийг үл маргалдах журмаар биелүүлнэ.

793.7.Шүүхийн мэдэгдэлд заасан хугацаа дуусмагц шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэрийг холбогдох этгээд тогтоосон хугацаанд сайн дураар биелүүлээгүй бол гурван хоногийн дотор албадлагын арга хэмжээ авахуулахаар хүсэлтийг шүүхэд хүргүүлнэ.

794 дүгээр зүйл.Албадлагын арга хэмжээ

Хэвлэх

794.1.Шүүгч хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авснаас хойш гурван хоногийн дотор шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй шалтгааныг судлаж, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулах шийтгэвэр гарган шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлнэ.

794.2.Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй нь тогтоогдвол шүүгч биелүүлэх хугацааг 14 хүртэл хоногоор сунгаж болно.

794.3.Энэ хуулийн 794.1.-д заасан шүүгчийн шийтгэврийг шийдвэр гүйцэтгэгч хүлээн авсан даруйд хэрэгжүүлнэ.

/Дээрх бүлгийг 2016 оны 2 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар нэмсэн/

АРВАН НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

Гадаадын иргэн, харьяалалгүй хүн болон гадаадын байгууллагатай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагаа

80 дугаар зүйл.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн болон гадаадын байгууллагатай холбоотой шийдвэр гүйцэтгэх ажиллагааг гүйцэтгэх

Хэвлэх

80.1.Гадаадын иргэн, харьяалалгүй хүн болон гадаадын байгууллагатай холбоотой шүүхийн, эсхүл бусад байгууллагын шийдвэрийг гүйцэтгэхэд энэ хуулийг баримтална.

81 дүгээр зүйл. Гадаад улсын шүүх, арбитрын байгууллагын шийдвэр гүйцэтгэх

Хэвлэх

81.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр гадаад улсын шүүх, арбитрын шийдвэрийг гүйцэтгэх журмыг энэ хууль, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлно.

81.2.Гадаад улсын шүүхийн шийдвэрийн үндсэн дээр Монгол Улсын шүүхээс олгосон гүйцэтгэх хуудсыг гүйцэтгүүлэх хөөн хэлэлцэх хугацаа тухайн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 3 жил байна.

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

АРВАН ХОЁРДУГААР БҮЛЭГ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал, урамшуулал, гүйцэтгэгдсэн шийдвэрийг цуцлах

82 дугаар зүйл. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал

Хэвлэх

82.1.Шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдон зайлшгүй гарах зардлыг шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардал гэнэ.

82.2.Дараахь зардал шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардалд хамаарна:

82.2.1.төлбөр төлөгчийн эд хөрөнгийг битүүмжлэх, барьцаалах, хураах, хадгалах, тээвэрлэх, шилжүүлэх, худалдан борлуулах зардал;

82.2.2.төлбөр төлөгч болон түүний нуусан эд хөрөнгийг эрэн сурвалжлах, илрүүлэх зардал;

82.2.3.шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хэрэгжүүлэхэд тогтоосон журмын дагуу оролцсон, шинжээчийн ажлын хөлс;

82.2.4. илгээмж, шуудан, холбооны зардал;

82.2.5. шийдвэр гүйцэтгэх бусад ажиллагааны зардал.

82.3.Шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тухай бүр төлбөр авагчаас гаргуулж шийдвэр гүйцэтгэх албаны дансанд төвлөрүүлнэ.

82.4.Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг төлбөр төлөгчөөс нөхөн гаргуулж, төлбөр авагчид олгоно.

82.5.Төлбөрийн шаардлагын зарим хэсгийг хангасан бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тэр хэмжээгээр төлбөр авагч, төлбөр төлөгч хуваан төлнө.

82.6.Гүйцэтгэх баримт бичигт зааснаар хэд хэдэн төлбөр авагч, төлбөр төлөгч байгаа бол шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тэднээс хуваан гаргуулна.

82.7.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны зардлыг тодорхойлох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

83 дугаар зүйл. Шийдвэр гүйцэтгэгчийг урамшуулах

Хэвлэх

83.1.Шүүхийн шийдвэрийг бодитойгоор гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэгчийг төлбөрийн шаардлагыг хангахаар гаргуулсан мөнгөний болон эд хөрөнгийн үнийн дүнгийн 0,5-10 хүртэлх хувиар урамшуулна.

83.2.Энэ хуулийн 83.1-д заасан урамшууллыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хэсэгчилэн биелсэн болон дуусгавар болсны дараа гэрээний үндсэн дээр төлбөр авагчаас төлбөрт гаргуулсан мөнгөн болон эд хөрөнгийн үнийн дүнгээс гаргуулна.

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

83.3.Энэ хуулийн 83.1, 83.2-т заасан урамшуулал олгох журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

84 дүгээр зүйл. Гүйцэтгэгдсэн шийдвэрийг цуцлах

Хэвлэх

84.1.Гүйцэтгэгдсэн шийдвэр хүчингүй болсон бол уг шийдвэрээр төлбөр авагчид олгогдсон бүх зүйлийг гаргуулж төлбөр төлөгчид буцаан олгох буюу тийм боломжгүй бол буцаан олгох үеийн ханшаар үнийг төлнө.

84.2.Торгох, албадан ажил хийлгэх, эд хөрөнгө хураах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, ял шийтгэгдсэн этгээдийг цагаатгах тогтоол гарсан бол хөдөлмөрийн хөлснөөс хийсэн суутгал, торгуулийн мөнгө, хураасан эд хөрөнгө буюу түүний үнийг тухайн үеийн ханшаар тооцож буцаан олгоно.

84.3.Гүйцэтгэх баримт бичиг нь хүчингүй болсонд тооцогдсоны улмаас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тохиолдолд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсны зардлыг улсын төсвөөс гаргана.

АРВАН ГУРАВДУГААР БҮЛЭГ

Шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийг биелүүлээгүйн хариуцлага, шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд гомдол гаргах

85 дугаар зүйл. Гүйцэтгэх баримт бичгийг болон шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүйн хариуцлага

Хэвлэх

85.1.Гүйцэтгэх баримт бичгийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаа дараа гүйцэтгээгүй бол буруутай иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэх тухай хүсэлтээ шийдвэр гүйцэтгэгч ахлах шийдвэр гүйцэтгэгч, холбогдох бусад байгууллагад гаргана.

85.2.Шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан хууль ёсны шаардлагыг санаатайгаар биелүүлэхгүй байгаа иргэн, хуулийн этгээд, албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжтэй нь тогтоогдсон бол гэм буруутай этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

86 дугаар зүйл.Банк, банкны бус санхүүгийн байгууллага гүйцэтгэх баримт бичгийг биелүүлээгүйн хариуцлага

Хэвлэх

86.1.Банк, банкны бус санхүүгийн байгууллагад төлбөр төлөгчийн мөнгөн болон бусад эд хөрөнгө байсан атал төлбөр гаргуулах тухай шийдвэр гүйцэтгэгчийн шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд банк, банкны бус санхүүгийн байгууллагад төлбөл зохих төлбөрийн үнийн дүнгийн 10 хувьтай тэнцэх хэмжээний торгуулийг ахлах шийдвэр гүйцэтгэгч оногдуулна.

87 дугаар зүйл. Шийдвэр гүйцэтгэгчээс бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх

Хэвлэх

87.1.Шийдвэр гүйцэтгэгчээс иргэн, байгууллагад учруулсан хохирлыг хуульд заасан журмыг баримтлан барагдуулна.

87.2.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг үрэгдүүлсэн буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

87.3.Төлбөр авагч, төлбөр төлөгч нь шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаа, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөхгүй бол ажиллагаа явагдсан өдрөөс, уг ажиллагаа хэзээ, хаана явагдсаныг мэдээгүй бол өөрт мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор гомдлоо хуульд өөрөөр заагаагүй бол ахлах шийдвэр гүйцэтгэгчид, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг эс зөвшөөрвөл шүүхэд гаргана.

/Энэ хэсгийг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

87.4.Төлбөр төлөгдөөгүй байсан бол шүүх зөвхөн эд хөрөнгийн үнэлгээтэй холбогдсон гомдлыг хянан шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

88 дугаар зүйл. Хуулийн этгээдээс гүйцэтгэх баримт бичгийн дагуу цаг хугацаанд нь суутгал хийгээгүй үед төлбөр авагчийн эрхийг хамгаалах

Хэвлэх

88.1.Тухайн хуулийн этгээдийн буруугаас шалтгаалан суутгал хийгээгүй бол шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн шийдвэр гүйцэтгэх албаны улсын байцаагч гэм буруутай этгээдэд Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан захиргааны шийтгэл оногдуулна.

89 дүгээр зүйл. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад бусад этгээдийн эрхийг хамгаалах

Хэвлэх

89.1.Төлбөр гаргуулахаар хураагдсан эд хөрөнгийн өмчлөх эрхтэй холбогдсон маргаан үүссэн тохиолдолд холбогдох иргэн, хуулийн этгээд тухайн эд хөрөнгийг битүүмжлэх эд хөрөнгийн жагсаалтаас хасах, чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлээ шүүхэд гаргаж болно.

90 дүгээр зүйл. Шийдвэр гүйцэтгэгчийн шаардлагыг заавал биелүүлэх

Хэвлэх

90.1.Шүүх, бусад байгууллагаас гаргасан шийдвэрийг энэ хуульд заасны дагуу гүйцэтгэх талаар шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан шаардлагыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа иргэн, хуулийн этгээд, албан тушаалтан биелүүлнэ.

90.2.Шийдвэр биелүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн, энэ зорилгоор хуурамч гэрээ хийж эд хөрөнгийг бусдад шилжүүлсэн, нуун дарагдуулсан, битүүмжилсэн эд хөрөнгийг санаатайгаар үрэгдүүлсэн, төлбөр төлөгчийн хөдөлмөрийн хөлс,цалин, орлогоос суутгал хийгээгүй буюу дутуу суутгасан, эсхүл суутгасан мөнгийг хуульд заасан хугацаанд олгоогүй буюу шилжүүлээгүй, төлбөр төлөгчийг ажлаас халагдсаныг мэдэгдээгүй иргэн, хуулийн этгээд, албан тушаалтанд хууль тогтоомжид заасан журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ.

III ХЭСЭГ

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ТАЛААРХИ ШҮҮХИЙН ШИЙТГЭХ ТОГТООЛ ГҮЙЦЭТГЭХ АЖИЛЛАГАА

АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ

Торгох, эд хөрөнгө хураах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх

91 дүгээр зүйл. Торгох ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх

Хэвлэх

91.1.Торгох, эд хөрөнгө хураах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх ажиллагааг энэ хуулийн 10- 14, 18-20 дугаар зүйлд тус тус заасны дагуу гүйцэтгэнэ.

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

91.2.Торгох ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш ялтан 7 хоногийн дотор шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүрэгтэй.

91.3.Ялтан энэ хуулийн 91.2-д заасан хугацаанд торгуулийн мөнгийг төлөөгүй тохиолдолд шүүгч шийтгэх тогтоолыг ялтны оршин суугаа буюу ажиллаж байгаа, эсхүл эд хөрөнгө нь байгаа газрын шийдвэр гүйцэтгэх албанд 3 хоногийн дотор хүргүүлнэ.

91.4.Шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 12.1-т заасны дагуу тогтоосон тойргийн шийдвэр гүйцэтгэгчид шүүхийн шийдвэрийг хуваарилна.

91.5.Шийдвэр гүйцэтгэгч нь шүүхийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор торгуулийн мөнгийг шийдвэр гүйцэтгэх байгууллагын дансанд тушаах, уг хугацаанд торгуулийн мөнгийг төлөөгүй бол ялыг албадан биелүүлэх тухай ялтанд мэдэгдэх хуудас явуулна.

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

91.6.Ялтан торгуулийн мөнгийг бүрэн тушааснаар торгох ялыг бодитой биелүүлсэнд тооцож, шийдвэр гүйцэтгэгч энэ тухай шийдвэр гаргасан шүүхэд мэдэгдэнэ.

91.7.Хэрэв ялтан торгуулийн мөнгийг энэ хуулийн 91.2-т заасан хугацаанд төлөх бололцоогүй байвал түүний өргөдлийг үндэслэн шийдвэр гүйцэтгэгч торгууль төлөх хугацааг 6 сар хүртэл хугацаагаар хойшлуулах болон мөн хугацааны дотор хэсэгчлэн төлүүлэх тухай санал прокурорт гаргах ба прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

92 дугаар зүйл.Торгох ялыг гүйцэтгэх

Хэвлэх

92.1.Ялтан энэ хуулийн 91.5-д заасан хугацаанд торгуулийн мөнгийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийн мөнгийг ялтны эд хөрөнгөөс албадан гаргуулна.

93 дугаар зүйл. Торгох ялыг хорих ялаар солих санал гаргах

Хэвлэх

93.1.Ялтан эд хөрөнгө, хөдөлмөрийн хөлс,цалин орлогоо нуух, бусдад хууль бусаар шилжүүлэх, үрэгдүүлэх, шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэлгүйгээр байнга оршин суугаа газраа өөрчлөх зэргээр ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл шийдвэр гүйцэтгэгч зохих шалгалт явуулж, торгох ялыг баривчлах, хорих ялаар солих тухай саналыг прокурорт гаргана.

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

93.2.Шийдвэр гүйцэтгэгчийн санал, прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх Эрүүгийн хуульд заасны дагуу торгох ялыг баривчлах, хорих ялаар сольж болно.

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

94 дүгээр зүйл. Эд хөрөнгө хураах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх

Хэвлэх

94.1.Эд хөрөнгө хураах нэмэгдэл ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг, эд хөрөнгө дансалсан буюу битүүмжилсэн актын хамтаар ялтны эд хөрөнгө байгаа газрын шийдвэр гүйцэтгэх албанд шүүх 3 хоногийн дотор хүргүүлнэ.

94.2.Шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 12.1-т заасны дагуу тогтоосон тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна.

94.3.Шийдвэр гүйцэтгэгч нь эд хөрөнгө хураах ялыг гүйцэтгэхдээ гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор энэ хуулийн П хэсэгт заасан журмын дагуу эд хөрөнгийг битүүмжилж, бусад ажиллагааг 30 хоногийн дотор дуусгавар болгоно.

94.4.Дундаа хэсгээр буюу хамтран өмчлөх эд хөрөнгөнөөс тодорхой эд хөрөнгийг хураахаар шүүхийн шийтгэх тогтоолд нэрлэн заасан бол энэ хуульд заасан журмын дагуу хураана.

94.5.Шүүхийн шийтгэх тогтоолд заасан эд хөрөнгийг бүрэн хурааж, улсын орлогод оруулснаар эд хөрөнгө хураах ялыг бодитой биелүүлсэнд тооцож, шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хааж, тогтоол гаргасан шүүхэд мэдэгдэнэ.

95 дугаар зүйл. Эд хөрөнгө хураах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгээгүй этгээдэд хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

95.1.Шүүхийн шийтгэх тогтоолд хураахаар заасан эд хөрөнгийг үрэгдүүлсэн, нуусан, бусдад шилжүүлсэн, завшсан гэм буруутай этгээдэд хуульд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

95.2.Энэ хуулийн 95.1-д заасан үйлдлийн улмаас тухайн эд хөрөнгийг хураах боломжгүй болсон бол түүний үнийг хуульд заасан журмын дагуу нөхөн төлүүлнэ.

АРВАН ТАВДУГААР БҮЛЭГ

Албадан ажил хийлгэх, тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх

96 дугаар зүйл. Албадан ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх

Хэвлэх

96.1.Албадан ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болмогц 7 хоногийн дотор шүүх шийдвэр гүйцэтгэх албанд хүргүүлнэ.

96.2.Шийдвэр гүйцэтгэх алба нь шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор тухайн сум, дүүргийн Засаг даргад танилцуулж аль байгууллагад албадан ажил хийлгэхийг тогтоолгож ялтны ял эдлэх ажиллагаанд хяналт тавина.

96.3.Албадан ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд эдлүүлэх бөгөөд нэг өдөрт албадан ажил хийлгэх хугацаа 3-12 цаг байна.

96.4.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга ялтныг албадан ажил хийлгэх ажил олох, ажлын байраар хангах үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй.

96.5.Энэ хуулийн 96.4-т заасан үүргээ хэрэгжүүлэхдээ сум, дүүргийн Засаг дарга дараахь хэлбэрээр ажиллана:

96.5.1.албадан ажил хийх тухай нийтэд мэдээлэх;

96.5.2.орон нутаг дахь аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллах.

96.6.Албадан ажил хийж буй ялтны цалин хөлсийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөд суутгана.

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

96.7.Ялтан өр төлбөргүй бол албадан ажил хийсэн ялтны цалин хөлсийг улсын төсөвт оруулна.

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

96.8.Албадан ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэхэд хяналт тавих журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

97 дугаар зүйл. Албадан ажил хийлгэх ял эдлэх хугацааг тооцох тухай

Хэвлэх

97.1.Албадан ажил хийлгэх ял эдлэх хугацааг ялтан ажил хийж эхэлсэн цагаас тооцно.

97.2.Ялтан шүүхээс оногдуулсан ялын хугацаанд ногдох ажлын цагт ажилласан байна. Ажиллаагүй цагийг энэ хуульд зааснаар ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохгүй бөгөөд дутуу ажлын цагийг нөхөн ажиллуулна.

97.3.Ял эдлэх хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх, хуурамчаар өвчлөх, бие эрхтэн, эрүүл мэнддээ санаатайгаар гэмтэл учруулах, захиргааны журмаар баривчлагдах, цагдан хоригдох зэргээр ажиллаагүй хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцохгүй.

97.4.Албадан ажил хийлгэх ял эдлэх хугацаа дууссан бол тухайн өдрөөс, хуульд заасан бусад үндэслэлээр ялаас чөлөөлсөн бол уг шийдвэрийг хүлээн авмагц шийдвэр гүйцэтгэх газар ял эдэлж дууссан тухай цагаатгах тогтоол гаргах ба энэ өдрөөс эхлэн ялтны эрхийн хязгаарлалтыг зогсооно.

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

98 дугаар зүйл. Албадан ажил хийлгэх ялыг өөр төрлийн ялаар солих

Хэвлэх

98.1.Шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа ялтан хөдөлмөрийн чадвараа байнга буюу удаан хугацаагаар алдсан бол албадан ажил хийлгэх ялыг өөр төрлийн хөнгөн ялаар солих тухай саналыг шийдвэр гүйцэтгэх газар шүүхэд гаргана.

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

98.2.Ялтан ажлаа дур мэдэн орхих, ажил олгогч, шийдвэр гүйцэтгэх байгууллага, шийдвэр гүйцэтгэгчээс тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй байх, зөрчих зэргээр ял эдлэхээс ноцтой зайлсхийвэл ажил хийлгэж байгаа байгууллага энэ тухай шийдвэр гүйцэтгэгчид мэдэгдэх бөгөөд шийдвэр гүйцэтгэх газар зохих шалгалт хийж албадан ажил хийлгэх ялыг баривчлах ялаар солих тухай саналаа холбогдох баримт бичгийн хамт шүүхэд ирүүлнэ.

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

98.3.Шийдвэр гүйцэтгэх газрын санал, прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх Эрүүгийн хуульд заасны дагуу албадан ажил хийлгэх ялыг өөр төрлийн хөнгөн ялаар, эсхүл баривчлах ялаар солих асуудлыг шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

99 дүгээр зүйл. Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх

Хэвлэх

99.1.Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг баривчлах, хорих ял дээр нэмэгдэл ялын чанартай оногдуулсан бол үндсэн ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн, харин уг ялыг үндсэн ялын чанартай оногдуулсан түүнчлэн албадан ажил хийлгэх, торгох ял дээр нэмэгдэл ялын чанартай оногдуулсан бол шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор уг шийдвэрийн хувийг шүүх тухайн этгээдийг ажил, албан тушаалд томилсон, сонгосон, эсхүл тодорхой үйл ажиллагаа явуулах эрх олгосон төрийн захиргааны болон бусад байгууллагад хүргүүлж, ялтны оршин суугаа газрын шийдвэр гүйцэтгэх албанд энэ тухай бичгээр мэдэгдэнэ.

99.2.Энэ хуулийн 99.1-д заасны дагуу шүүхийн шийтгэх тогтоол хүлээн авсан байгууллага ялтныг тухайн албан тушаалд томилсон, сонгосон, эсхүл тодорхой үйл ажиллагаа явуулах эрх олгосон шийдвэрээ хүчингүй болгож, шаардлагатай бол мэргэжлийн үнэмлэх, тодорхой үйл ажиллагаа явуулах эрх олгосон баримт бичгийг нь хураан авч, энэ тухай шийдвэр гаргасан шүүх болон ялтны оршин суугаа газрын шийдвэр гүйцэтгэх албанд 10 хоногийн дотор бичгээр мэдэгдэнэ.

99.3.Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ялыг баривчлах, хорих ял дээр нэмэгдэл ялын чанартай оногдуулсан бол хорих анги ялтныг суллагдмагц шүүхийн шийтгэх тогтоолын хувь, шаардлагатай бол хувийн бичиг баримтыг ялтны оршин суух газрын шийдвэр гүйцэтгэх албанд суллагдсанаас хойш 3 хоногийн дотор хүргүүлнэ.

99.4.Шийдвэр гүйцэтгэх алба нь энэ хуулийн 99.2, 99.3-т заасны дагуу ирүүлсэн мэдэгдэл, шүүхийн шийтгэх тогтоол, баримт бичгийг хүлээн авмагц ялтныг дуудан ирүүлж ялын хугацаанд шүүхээс хориглосон албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулж болохгүйг түүнд анхааруулж, ял эдлэх ажиллагаанд хяналт тавина.

99.5.Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял эдэлж байгаа этгээд ял эдлэх хугацаанд өөр ажил, албан тушаалд шинээр орох, тодорхой үйл ажиллагаа эрхлэх бол шийдвэр гүйцэтгэх албанд мэдэгдэж зөвшөөрөл авна.

99.6. Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

99.7.Шийдвэр гүйцэтгэх алба энэ зүйлд заасан ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолын талаар тоо бүртгэл хөтөлж, түүний биелэлтэд хяналт тавихдаа цагдаагийн байгууллагатай хамтран ажиллана.

100 дугаар зүйл. Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял биелүүлээгүй этгээдэд хүлээлгэх хариуцлага

Хэвлэх

100.1.Тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлээгүй этгээдэд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

АРВАН ЗУРГАДУГААР БҮЛЭГ

Албадлагын арга хэмжээ оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх

101 дүгээр зүйл.Сэтгэцийн өвчтэй буюу согтуурах, мансуурах донтой этгээдэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх

Хэвлэх

101.1.Өөрийн үйлдлийг хариуцаж буюу жолоодож чадахааргүй сэтгэцийн өвчтэй байхдаа гэмт хэрэг үйлдсэн, эсхүл хэрэг үйлдсэнийхээ дараа тийм өвчнөөр өвчилсөн, түүнчлэн гэмт хэрэг үйлдсэн согтуурах, мансуурах донтой этгээдэд эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэсэн бол шүүх уг этгээдийг албадлагын аль төрлийн эмнэлэгт байлгахыг тогтоолдоо заана.

101.2.Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай шүүхийн шийтгэх тогтоол гармагц уг этгээдийг албадан эмчлэх байгууллагад хүргэх үүргийг цагдаагийн, хэрэв уг этгээд баривчлах, хорих ял эдэлж байгаа бол ял эдлүүлж байсан баривчлах байр, хорих анги нь тус тус хүлээх бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол, сэтгэцийн эмгэг судлалын шинжилгээний дүгнэлт, холбогдох бусад бичиг баримтыг хамтад нь хүргүүлнэ.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

101.3.Энэ хуулийн 101.1-д заасан этгээдийн эмчилгээний зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

101.4.Албадан эмчлүүлж байгаа этгээд гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эмнэлгийн болон цагдаагийн байгууллага хамтран авна.

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

101.5.Албадан эмчлэх байгууллага дараахь үүрэг хүлээнэ:

101.5.1.албадан эмчлүүлж байгаа этгээдэд зайлшгүй шаардлагатай шинжилгээ, эмчилгээг цаг тухайд нь хийж, эмчилгээний явцыг өвчний түүхэнд үнэн зөв, тодорхой бичих;

101.5.2.эмчилгээний үр дүн, өвчний шинж байдлыг харгалзан уг этгээдийг цаашид албадан эмчлэх шаардлагатай эсэхийг сэтгэцийн эмгэг судлалын болон холбогдох мэргэжлийн эмч нарын зөвлөлгөөнөөр хэлэлцүүлж дүгнэлт гаргуулах, уг арга хэмжээг цаашид хэрэглэх шаардлагагүй гэж үзвэл энэ тухайгаа шүүхэд нэн даруй мэдэгдэх.

101.6.Албадлагын арга хэмжээг цаашид хэрэглэх шаардлагагүй гэсэн эмнэлгийн дүгнэлт гарвал прокурорын саналыг үндэслэн шүүх урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, албадан эмчлэгдэж байсан этгээдийн ялыг үргэжлүүлэн эдлүүлэхээр баривчлах байр, хорих ангид шилжүүлэх, эсхүл хууль ёсны төлөөлөгчид нь хүлээлгэн өгөх асуудлыг Эрүүгийн хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.

101.7.Албадан эмчлүүлж байгаа этгээдийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлт, прокурорын саналаар албадан эмчлэх хугацаа дуусахаас өмнө энэ хуулийн 101.5. 2-т заасан дүгнэлтийг гаргуулж болно.

101.8.Албадан эмчлэх нөхцөл, журмыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн; албадан эмчлэх эмнэлгийн хамгаалалтын журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн тус тус тогтооно.

АРВАН ДОЛДУГААР БҮЛЭГ

Эрүүгийн хэргийн талаархи зарим төрлийн шүүхийн шийтгэх тогтоолыг цагдаагийн байгууллага гүйцэтгэх

102 дугаар зүйл. Насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх, ялтныг хянан харгалзах

Хэвлэх

102.1.Шүүх насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан бол тогтоолын хувийг ялтны оршин суугаа газрын цагдаагийн байгууллагад нэн даруй хүргүүлж, сум, дүүргийн Засаг дарга, ялтныг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхээр зөвшөөрсөн иргэн, хуулийн этгээдэд энэ тухай бичгээр мэдэгдэнэ.

102.2.Насанд хүрээгүй этгээдийг хянан харгалзах талаар цагдаагийн байгууллага дараахь үүрэг хүлээнэ:

102.2.1.тогтоолын хувийг хүлээн авсан өдрөөс хойш 7 хоногт багтаан хяналтын хувийн хэрэг нээж ялтан, түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн ялтныг хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхээр зөвшөөрсөн иргэн, эсхүл хуулийн этгээдийн төлөөлөгчийг дуудан уулзаж тэдгээрийн эрх, үүрэг, ялтанд хууль, шүүхийн шийтгэх тогтоолоор тогтоосон хязгаарлалт, даалгасан үүргийг танилцуулах;

102.2.2.ялтны эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхээр зөвшөөрсөн иргэн, хуулийн этгээд үүргээ биелүүлэх талаар шаардлага тавьж, биелэлтийг хангуулах;

102.2.3.ялтны сахилга, засрал хүмүүжил, шүүхээс даалгасан үүргийн биелэлтийн талаар сар тутам хяналтын хувийн хэрэгт тэмдэглэл хийх;

102.2.4.шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаа дуусмагц энэ тухай шүүх болон ял шийтгүүлсэн этгээдэд бичгээр мэдэгдэх.

102.3.Сум, дүүргийн Засаг дарга ялтанд боловсрол, мэргэжил эзэмшихэд нь зохих туслалцаа үзүүлж, ялтны сахилга, шүүхээс даалгасан үүргийн биелэлт, засрал хүмүүжлийн байдлыг шалган танилцаж, шаардлагатай бол цагдаагийн байгууллагатай мэдээлэл солилцоно.

102.4.Ялтны эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхээр зөвшөөрсөн иргэн, хуулийн этгээд түүний засрал хүмүүжлийн байдлыг хариуцан, эрх зүйн хүмүүжил олгох, иргэнийхээ үүргийг шударгаар биелүүлдэг болгон хүмүүжүүлэх, сурч боловсрох, хөдөлмөр эрхлэх нөхцлөөр хангах арга хэмжээ авах үүрэгтэй.

103 дугаар зүйл. Насанд хүрээгүй этгээдэд хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсныг хүчингүй болгох, ялаас чөлөөлөх

Хэвлэх

103.1.Хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд ялтан засарч хүмүүжсэнээ үлгэр жишээ зан төлөв, сурлага, хөдөлмөрт үнэнч, шударга ханддагаараа харуулбал түүнийг ялаас чөлөөлөх тухай саналыг сум, дүүргийн Засаг дарга, эсхүл цагдаагийн байгууллага шүүхэд гаргаж болно.

103.2.Ялтан шүүхээс даалгасан болон энэ хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хараа хяналтандаа байлгаж хүмүүжүүлэхээр зөвшөөрсөн иргэн, хуулийн этгээдийн итгэл найдварыг хөсөрдүүлсэн, эсхүл нийгмийн хэв журам зөрчиж захиргааны арга хэмжээ авагдсан бол хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол гүйцэтгэхийг хойшлуулсныг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай сум, дүүргийн Засаг дарга, цагдаагийн байгууллага саналаа; аж ахуйн нэгж, байгууллага буюу иргэн хүсэлтээ шүүхэд гаргана.

103.3.Хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэхээр зөвшөөрсөн аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хүсэлт, цагдаагийн байгууллага, Засаг даргын санал, прокурорын дүгнэлтийг үндэслэн насанд хүрээгүй ялтныг ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсныг шүүх хүчингүй болгож, шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэж болно.

103.4.Энэ зүйлд заасан санал, хүсэлт, дүгнэлт нь бичгийн хэлбэртэй байна.

1031 дугаар зүйл. Шийтгэх тогтоол биелүүлэх хугацаа өнгөрсөн тохиолдолд ялаас

Хэвлэх

чөлөөлөх санал гаргах

1031.1.Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэх хугацаа өнгөрсөн тохиолдолд ялтныг ялаас чөлөөлөх тухай саналыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага прокурорт гаргах ба прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийн "Эрүүгийн хуулийн 76 дугаар зүйлд" гэснийг "Эрүүгийн хуульд" гэж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаар заасан бөгөөд үүнийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

/Дээрх 1031 дугаар зүйлийг 2007 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

104 дүгээр зүйл. Албадан ажил хийлгэх, баривчлах, хорих ял нь шүүхийн шийтгэх тогтоолоор хойшлогдсон ялтанд хяналт тавих

Хэвлэх

104.1.Албадан ажил хийлгэх, баривчлах, хорих ял нь шүүхийн шийтгэх тогтоолоор хойшлогдсон ялтанд цагдаагийн байгууллага хяналт тавина.

104.2.Албадан ажил хийлгэх, баривчлах, хорих ял нь шүүхийн шийтгэх тогтоолоор хойшлогдсон ялтан болон жирэмсэн эмэгтэй, 3 хүртэлх насны хүүхэдтэй эх, ганц бие эцэгт хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг хойшлуулсан бол түүнийг гүйцэтгэхэд энэ хуулийн 102, 103 дугаар зүйлд заасан журмыг нэгэн адил баримтална.

104.3.Албадан ажил хийлгэх, баривчлах, хорих ял нь шүүхийн шийтгэх тогтоолоор хойшлогдсон ялтны засрал хүмүүжилд хяналт тавих журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Дээрх 104 дүгээр зүйлийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

1041 дүгээр зүйл. Хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан болон тэнсэгдсэн ялтанд хяналт тавих

Хэвлэх

1041.1.Хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллагдсан болон Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд заасан үндэслэлээр тэнсэгдсэн ялтанд цагдаагийн байгууллага хяналт тавина.

1041.2.Цагдаагийн байгууллага энэ хуулийн 1041.1-д заасан ялтанд хяналт тавихдаа энэ хуулийн 102, 103 дугаар зүйлд заасан журмыг нэгэн адил баримтална.

АРВАН НАЙМДУГААР БҮЛЭГ

Баривчлах, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх

105 дугаар зүйл. Хорих байгууллага

Хэвлэх

105.1.Хорих байгууллага нь баривчлах байр, насанд хүрээгүйчүүдийн болон насанд хүрэгсдийн хорих анги, гяндан /цаашид "хорих анги" гэх/ тэдгээртэй адил дэглэм бүхий байгууллагаас бүрдэнэ.

105.2.Баривчлах байр нь жирийн дэглэмтэй хорих ангитай адил дэглэмтэй байна.

105.3. Хорих анги нь төвлөрсөн бүтэцтэй байна.

106 дугаар зүйл. Хорих анги шинээр байгуулах, татан буулгах, хорих ангийн үйлдвэрлэлийн чиглэл, байршил

Хэвлэх

106.1.Хорих анги шинээр байгуулах, өөрчлөх, татан буулгах, байршлыг өөрчлөх асуудлыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний саналыг үндэслэн Засгийн газар шийдвэрлэнэ.

106.2.Хорих ангийн үйлдвэрлэлийн чиглэл, ажлын байрны асуудлыг аймаг, нийслэлийн Засаг даргын саналыг харгалзан Засгийн газар шийдвэрлэнэ.

107 дугаар зүйл. Баривчлах байр, жирийн дэлгэмтэй хорих анги

Хэвлэх

107.1.Баривчлах байранд ялтныг ганцаарчлан байлгаж баривчлах ялыг эдлүүлнэ.

107.2.Баривчлах ял эдэлж байгаа этгээдэд энэ хуулийн 107.4-107.7-д заасан заалт нэгэн адил хамаарна.

107.3.Жирийн дэглэмтэй хорих ангид насанд хүрэгсдийн болон насанд хүрээгүйчүүдийн хорих ангиуд хамаарагдана.

107.4. Жирийн дэглэмтэй хорих ангийн ялтан илгээмж авах, түр уулзалт хийх тоог хязгаарлахгүй бөгөөд жилд найман удаа удаан хугацааны уулзалт хийж болно.

107.5.Энэ хуулийн 119.1-д заасан төрөл, садангийнх нь хүн хүндээр өвчилсөн буюу нас барсан, гамшиг болон аюул үүссэний улмаас ар гэрт нь үлэмж хор хөнөөл учирсан бол жирийн дэглэмтэй хорих ангийн ялтанд 7 хүртэл хоногийн чөлөө олгож болно.

/Энэ хэсэгт 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

107.6.Чөлөөг энэ хуулийн 107.5-т заасан нөхцөл байдал бий болсныг нотолсон сум, дүүргийн Засаг даргын болон эмнэлгийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн ял эдлүүлж байгаа баривчлах байр, хорих ангийн дарга шийдвэрлэнэ.

107.7.Энэ хуулийн 107.5-д заасан чөлөөний хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцно.

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

107.8.Жирийн дэглэмтэй хорих ангийн ялтан өөрийн зардлаар таксофон ашиглах эрхтэй.

108 дугаар зүйл.Чанга, онцгой дэглэмтэй хорих анги

Хэвлэх

108.1.Чанга дэглэмтэй хорих ангийн ялтан нь 2 сард нэг удаа түр, 3 сард нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, сард нэг удаа илгээмж авч болно.

108.2.Онцгой дэглэмтэй хорих ангийн ялтан жилд 3 удаа түр, 2 удаа удаан хугацааны уулзалт хийж, жилд 3 удаа илгээмж авч, сард 2 удаа захидал явуулж болох бөгөөд ялынхаа тал хувийг эдэлсний дараа жилд 3 удаагийн нэмэлт илгээмж авч болно.

109 дүгээр зүйл.Гяндан

Хэвлэх

109.1.Гяндангийн ялтныг ганцаарчилсан тасалгаанд хорих бөгөөд шаардлагатай гэж үзвэл хорих ангийн дарга прокурортой зөвшилцөж, гяндангийн ялтныг нийтийн тасалгаанд хорьж болно.

109.2.Гяндангийн ялтныг тусгай төхөөрөмжлөгдсөн газарт, зохих хяналт хамгаалалтын дор өдөрт нэг цагаас доошгүй хугацаатай гадаалуулах ба журам зөрчвөл гадаалахыг даруй зогсооно.

109.3.Гяндангийн ялтныг зөвхөн гяндангийн байранд хөдөлмөрлүүлж болно.

109.4.Жирийн дэглэмтэй Гяндангийн ялтан жилд 2 удаа түр уулзалт хийж, 1 сард нэг удаа захидал явуулж болно.

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

109.5.Чанга дэглэмтэй гяндангийн ялтан жилд нэг удаа түр хугацааны уулзалт хийж, 2 сард нэг удаа захидал явуулж болно.

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

110 дугаар зүйл. Насанд хүрээгүй ялтныг ял эдлүүлэх

Хэвлэх

110.1.Насанд хүрээгүй ялтны ялыг зөвхөн насанд хүрээгүйчүүдийн хорих ангид эдлүүлнэ.

110.2.Насанд хүрээгүй ялтныг хөдөлмөрийн дадлага олгох зорилгоор хууль тогтоомжид заасан хөнгөлөлттэй нөхцөлөөр ажиллуулж болно.

110.3.Насанд хүрээгүй ялтан 18 нас хүрмэгц ялыг нь эдлүүлэхээр насанд хүрэгсдийн хорих ангид шилжүүлэх асуудлыг хорих ангийн даргын тодорхойлолтыг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.

110.4.Энэ хуулийн 110.3-т заасан ялтны хувийн байдал, ял эдэлсэн хугацааг харгалзан хорих ангийн даргын шийдвэрээр түүнийг насанд хүрээгүйчүүдийн хорих ангид 2 жил хүртэл хугацаагаар үргэлжлүүлэн ял эдлүүлж болно.

110.5.Насанд хүрээгүй ялтан илгээмж авах, түр уулзалт хийх тоог хязгаарлахгүй бөгөөд жилд 8-аас дээшгүй удаа удаан хугацааны уулзалт хийж болно.

110.6.Насанд хүрээгүй ялтан чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа бол 1 сард нэг удаа түр, 2 сард нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, сард нэг удаа илгээмж авч болно.

111 дүгээр зүйл. Эмэгтэй ялтныг ял эдлүүлэх

Хэвлэх

111.1.Эмэгтэй ялтны ялыг зөвхөн эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлнэ.

111.2.Жирэмсэн болон насанд хүрээгүй эмэгтэй ялтныг тусад нь байрлуулна.

111.3.Эмэгтэй ялтан илгээмж авах, түр уулзалт хийх тоог хязгаарлахгүй бөгөөд удаан хугацааны уулзалтыг жилд найман удаа хийж болно.

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

111.4.Эмэгтэй ялтан чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа бол 1 сард нэг удаа түр, 2 сард нэг удаа удаан хугацааны уулзалт хийж, 1 сард нэг удаа илгээмж авч болно.

111.5.Ял эдэлж байх хугацаандаа амаржсан ялтныг 0-1 насны хүүхэдтэй нь хамт байлгаж болно.

111.6.Энэ хуулийн 111.5-д заасны дагуу хорих анги нь эхийн хамт байгаа 0-1 насны хүүхдийг эрүүл мэнд өсөж бойжих, аюулгүй орчинг бүрдүүлсэн тусгай байр, нөхцөлөөр хангана.

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

112 дугаар зүйл.Хорих ангийн хамгаалалтын бүс

Хэвлэх

112.1.Жирийн дэглэмтэй хорих анги нь үндсэн хашааны эргэн тойронд хоёроос доошгүй хамгаалалтын бүстэй байна.

112.2.Чанга, онцгой дэглэмтэй хорих анги, гяндан хамгаалалтын дараахь бүстэй байна:

112.2.1.дотоодын хориотой бүс;

112.2.2. телекамер;

112.2.3.үндсэн хашаа;

112.2.4. цахилгаан дохиолол бүхий сийрэгжүүлсэн хөрстэй бүс;

112.2.5.өнгөлөн далдлах хашаа.

112.3.Хорих байгууллага дахь хяналт, харуул хамгаалалтад хэт богино долгионы радио станц, телекамерийн тоног төхөөрөмж ашиглаж болно.

112.4.Жирийн, чанга, онцгой дэглэмтэй хорих анги, гяндангийн амьдралын болон үйлдвэрлэлийн бүсийн гаднах дохиолол, харуул хамгаалалтыг хорих байгууллагын ажилтны хүчээр хариуцан гүйцэтгэнэ.

112.5.Жирийн, чанга, онцгой дэглэмтэй хорих анги, гяндангийн харуул хамгаалалтын болон ялтанд хяналт тавих журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

113 дугаар зүйл.Оргосон ялтныг эрэн сурвалжлах

Хэвлэх

113.1.Баривчлах байр, хорих ангийн харуул хамгаалалтыг зохион байгуулах, баривчлах байр, хорих ангиас оргосон яллагдагч, ялтныг мөрдөн хөөх, баривчлахад албаны нохой ашиглаж болох бөгөөд үүнийг зохих алба хариуцан гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

113.2.Баривчлах байр, хорих ангиас оргосон яллагдагч, ялтныг мөрдөн хөөх, баривчлах ажиллагааг эрэн сурвалжлах хэсэг гүйцэтгэнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

113.3.Онц аюултай буюу зэвсэглэсэн ялтныг мөрдөн хөөх, баривчлах, түүнчлэн ялтны дунд гарсан эмх замбараагүй байдлыг өөрийн хүчээр таслан зогсоох боломжгүй болсон тохиолдолд зохих байгууллагаас нисдэг тэрэг, хуягт тээвэрлэгч, хүн хүч, тусгай тоног төхөөрөмжийн туслалцаа авах болон бусад шаардагдах арга хэмжээг нэгдсэн журмаар авч хэрэгжүүлэх ба энэ журмыг Засгийн газраас тогтооно.

/Энэ хэсэгт 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

114 дүгээр зүйл.Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлэг, дамжин өнгөрүүлэх анги

Хэвлэх

114.1.Тогтоол гүйцэтгэх газрын нэгдсэн эмнэлэг дараахь үүрэгтэй:

114.1.1.ялтныг өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчлэхтэй холбогдсон нэгдсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэх;

114.1.2.баривчлах байр, хорих ангийн эмнэлгийн салбарыг мэргэжлийн удирдлагаар хангах;

114.1.3.тахир дутуугийн зэрэгт оруулах шаардлагатай ялтны тодорхойлолтыг эрүүл мэндийн зохих байгууллагад гаргах;

114.1.4.өвчний учир ялтныг ялаас чөлөөлүүлэх тухай тодорхойлолт, саналыг ял эдлүүлж байгаа баривчлах байр, хорих ангийн захиргаанд гаргах.

114.2.Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэгдсэн эмнэлгийг мэргэжил, арга зүйн удирдлага, боловсон хүчнээр хангана.

114.3.Ялаас чөлөөлөх өвчний жагсаалт, хүнд өвчтэй ялтанд эмнэлгийн бусад байгууллагын туслалцаа үзүүлэх журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

114.4.Өвчний учир хугацаанаас өмнө ял эдлэхээс чөлөөлөх журам эрүүл мэнд, бие эрхтэндээ санаатайгаар гэмтэл учруулсан ялтанд хамаарахгүй.

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

114.5.Дамжин өнгөрүүлэх анги нь ялтныг ял эдлэх ангид нь хүргэхийн өмнө болон шаардлагатай бусад тохиолдолд түр хорих байгууллага мөн.

/Энэ хэсгийн дугаарт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

114.6.Нэгдсэн эмнэлэг, Дамжин өнгөрүүлэх ангийн дэглэм, харуул, хамгаалалт чанга дэглэмтэй хорих ангийнхтай адил байна.

/Энэ хэсгийн дугаарт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

114.7.Дамжин өнгөрүүлэх анги, нэгдсэн эмнэлэгт мөрдөх дэглэм, харуул хамгаалалтын журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

/Энэ хэсгийн дугаарт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

115 дугаар зүйл. Ялтны эрх, үүрэг

Хэвлэх

115.1.Ялтан дараахь эрх эдэлнэ:

115.1.1.шүүхээс оногдуулсан ял эдлэх нөхцөл, журам болон өөрийнхөө эрх, үүрэг, хязгаарлалтын талаар мэдээлэл авах;

115.1.2.өөрт холбогдох асуудлаар аль ч байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдол гаргах;

115.1.3.өмгөөллийн болон хууль зүйн туслалцаа авах;

115.1.4.холбогдох зардлаа өөрөө хариуцаж шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих;

115.1.5.тогтоосон хэмжээний илчлэгтэй хоол, түүнчлэн хувцас, байраар хангагдах, эмнэлгийн тусламж авах;

115.1.6.энэ хуульд заасны дагуу төрөл, садантайгаа удаан, бусад хүнтэй түр хугацаагаар уулзах, утас, захидлаар харилцах, илгээмж авах, өөрийн нэр дээр мөнгөн гуйвуулга авах, явуулах;

115.1.7.сонин, сэтгүүл захиалах, хорих байгууллага дахь номын санг ашиглах;

115.1.8.урьд тогтоолгосон өндөр насны болон бусад тэтгэвэр, тэтгэмжээ үргэлжлүүлэн авах;

115.1.9.ял эдлүүлэх байгууллагын ажилтны зүгээс хүнлэг харьцахыг шаардах;

/Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

115.1.10.хувийн аюулгүй байдлаа хамгаалуулах.

/Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

115.2. Ялтан дараахь үүрэг хүлээнэ:

115.2.1.баривчлах байр, хорих ангид мөрдөх хууль тогтоомж, байгууллага, ажилтнаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэх;

115.2.2.эрх бүхий албан тушаалтнаас даалгасан ажлыг заавал гүйцэтгэх, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журмыг чанд сахих;

115.2.3.тогтоосон журмын дагуу зохиож байгаа хөдөлмөрийн дадлага олгох болон ерөнхий сургалтад хамрагдах;

115.2.4.эрүүл мэндээ хамгаалах, эмчийн зөвлөлгөө шаардлагыг биелүүлэх, хуурамчаар болон санаатайгаар өвчилсөн, эрүүл мэнд, бие эрхтэндээ гэмтэл учруулсан бол холбогдох зардлыг төлөх.

115.2.5.эзэмшиж байгаа эд хөрөнгө, хөдөлмөрийн багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжид хайр гамтай хандах.

115.3.Гадаад улсын харъяат ялтан энэ зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээхийн зэрэгцээ гадаад хэргийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын консулын асуудал хариуцсан нэгжээр дамжуулан өөрийнхөө орны дипломат төлөөлөгчдийн газрын ажилтантай уулзаж, харилцах эрхтэй.

116 дугаар зүйл. Хорих ял эдлүүлэх дэглэм

Хэвлэх

116.1.Ялтны хорих ял эдлэх ангийн төрөл, дэглэмийг шүүх тогтооно.

116.2.Насанд хүрээгүй болон эмэгтэй ялтны ялыг жирийн, чанга дэглэмтэй хорих анги, насанд хүрсэн эрэгтэй ялтны ялыг жирийн, чанга, онцгой дэглэмтэй хорих анги, гянданд тус тус эдлүүлнэ.

116.3.Гянданд ял эдлүүлэхээр шийтгүүлсэн ялтны ялыг жирийн, чанга дэглэмтэй гянданд эдлүүлнэ.

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

117 дугаар зүйл. Ялтныг хүргэх, хүлээн авах

Хэвлэх

117.1.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 хоногийн дотор аймаг, нийслэл дэх жирийн дэглэмтэй хорих ангид ял эдлэх ялтныг шууд, чанга, онцгой дэглэмтэй хорих анги, гянданд ял эдлэх ялтныг Дамжин өнгөрүүлэх ангид хүргэнэ.

117.2.Энэ хуулийн 117.1-д заасны дагуу дамжин өнгөрүүлэх ангид ирсэн ялтан чухам аль ангид ял эдлэхийг Тогтоол гүйцэтгэх газар шийдвэрлэх ба ийнхүү гаргасан хуваарийн дагуу түүнийг ял эдлэх хорих ангид нь хүргэх асуудлыг Дамжин өнгөрүүлэх анги хариуцан гүйцэтгэнэ.

117.3.Энэ хуулийн 117.2-т заасны дагуу хуваарилагдаж ирсэн ялтныг хүлээн авах ажиллагааг тухайн хорих ангийн дарга хариуцан зохион байгуулна.

117.4. Баривчлах, хорих ял эдэлж байгаа ялтан өмнө нь үйлдсэн болон ял эдэлж байх хугацаандаа үйлдсэн гэмт хэрэгт шалгагдаж байгаа бол хэрэг бүртгэх, мөрдөн байцаах байгууллагын санал, прокурорын зөвшөөрлийг үндэслэн ялтныг цагдаагийн байгууллагад шилжүүлэх бөгөөд ийнхүү шилжүүлэх журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсэгт 2012 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

118 дугаар зүйл. Ялтныг тусад нь ял эдлүүлэх

Хэвлэх

118.1.Насанд хүрээгүй болон эмэгтэй, эрэгтэй ялтныг тус тусад нь ял эдлүүлнэ.

118.2.Ил хэлбэрийн сүрьеэ өвчтэй, дархлалын олдмол хомсдол өвчнөөр халдварласан, өвчилсөн ялтныг бусад ялтнаас тусгаарлан ял эдлүүлнэ.

118.3.Ижил дэглэмтэй хорих ангид анх удаа ял эдэлж байгаа ялтныг давтан гэмт хэрэг үйлдсэн ялтнаас, засарч хүмүүжиж байгаа ялтныг засрал олохгүй байгаа ялтнаас, түүнчлэн эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэн ялтныг тус тусад нь ял эдлүүлнэ.

119 дүгээр зүйл.Ялтан бусадтай уулзах, харилцах

Хэвлэх

119.1.Ялтан зохих хяналт, хамгаалалтын дор төрөл, садан /эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн болон хадам эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, нэг ам бүлд хамт амьдардаг ач, зээ/-тай удаан, бусад хүнтэй түр хугацааны уулзалт хийж болно.

119.2.Түр хугацааны уулзалтын үргэлжлэх хугацаа 3 цагаас дээшгүй, удаан хугацааны уулзалтын үргэлжлэх хугацаа 72 цагаас дээшгүй байх бөгөөд холбогдох зардлыг хорих анги хариуцахгүй.

119.3.Ялтантай удаан хугацаагаар уулзах хүн түүний төрөл, садан мөн болохыг нотолсон хууль ёсны бичиг баримт, эсхүл харъяалах сум, дүүргийн Засаг даргын тодорхойлолттой байна.

119.4.Хорих ангийн болон ялтны аюулгүй байдлыг хангах зорилгоор хорих байгууллагын эрх бүхий албан тушаалтан ялтны захидлыг задлан үзэж, түүнд ирсэн илгээмжид үзлэг хийнэ.

120 дугаар зүйл. Ялтны хөдөлмөр, хөдөлмөрийн нөхцөл

Хэвлэх

120.1.Ялтны хөдөлмөрийг хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид заасан хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журамд нийцүүлэн зохион байгуулна.

120.2.Насанд хүрээгүй болон жирийн дэглэмтэй хорих ангийн ялтны ажил, амралтын цаг нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн байна.

120.3.Ялтнаар ажил хийлгэхдээ түүний мэргэжил, хөдөлмөрийн чадварыг харгалзах боловч мэргэжлийн ажил байхгүй нь түүнийг хөдөлмөрөөс чөлөөлөх үндэслэл болохгүй.

120.4.Жирийн дэглэмтэй хорих ангийн ялтныг хорих байгууллага өөрийн болон өөрийнхөө хувь нийлүүлсэн, хамтарсан аж ахуйн нэгжид, эсхүл бусад аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан зохих хяналттайгаар хөдөлмөрлүүлж болно.

120.5.Жирийн дэглэмтэй хорих ангийн ялтныг гяндан, чанга, онцгой дэглэмтэй хорих анги, баривчлах ял эдлүүлэх болон сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих байрны аж ахуйн үйлчилгээнд ажиллуулж болно.

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

120.6.Чанга, онцгой дэглэмтэй хорих ангийн ялтныг хорих байгууллага зөвхөн өөрийн үйлдвэрлэл дээр, харуул хамгаалалттай нөхцөлд хөдөлмөрлүүлнэ.

/Энэ хэсгийн дугаарт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

120.7.Чанга, онцгой дэглэмтэй хорих ангийн ялтны ажил, амралтын цагийг хөдөлмөрийн хууль тогтоомжид зааснаас өөрөөр тогтоож болно.

/Энэ хэсгийн дугаарт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

120.8.Төрийн нууц, цэрэг стратегийн холбогдолтой зэрэг тусгай дэглэм бүхий онцгой объектод ялтан ажиллуулахыг хориглоно.

/Энэ хэсгийн дугаарт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

121 дүгээр зүйл.Ялтны хөдөлмөрийн хөлс

Хэвлэх

121.1.Ялтанд хийсэн хөдөлмөрийн нь тоо, чанарт тохирсон хөлс олгоно.

121.2.Гэрээний үндсэн дээр ялтан ажиллуулсан ажил олгогч ялтны хөдөлмөрийн хөлсийг хорих ангийн дансанд шилжүүлнэ.

121.3.Хорих анги ялтныг өөрийн үйлдвэрлэл дээр ажиллуулсны болон энэ хуулийн 121.2-т заасны дагуу шилжиж ирсэн цалин хөлснөөс бүх төрлийн төлбөр суутгал хийж үлдэх хэсгийг ялтны нэрийн дансанд төвлөрүүлнэ.

121.4.Энэ хуулийн 121.3-т заасны дагуу төвлөрсөн цалин хөлсний 10 хүртэл хувийг ялтан сар тутам авч хэрэглэх эрхтэй ба үлдсэнийг суллагдах үед өөрт нь олгоно.

121.5.Ялтны хөдөлмөрийн норм, хөлсний үнэлгээг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар тогтооно.

121.6.Хорих анги, эсхүл ажил олгогч нь ялтны хөдөлмөрийн хөлсийг тухайн үеийн үнэлгээ, ханшаар тооцно.

122 дугаар зүйл. Ялтныг харуул хамгаалалтгүй ажиллуулах

Хэвлэх

122.1.Хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа хорих ял шийтгүүлсэн, ялын гуравны нэг хувийг эдэлсэн ялтныг засрал, хүмүүжил, хувийн байдал, ажлын онцлогийг нь харгалзан хорих ангийн дарга прокурортой зөвшилцөн харуул хамгаалалтгүй ажиллуулах тухай шийдвэр гаргаж болно.

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

123 дугаар зүйл Хүмүүжлийн ажил

Хэвлэх

123.1.Гэмт хэрэг, түүний нийгмийн хор аюулыг ойлгуулах, хорих ялын зорилгыг хангахын тулд ялтны дунд хүмүүжлийн ажил явуулна.

123.2.Хүмүүжлийн ажлыг ялтны үйлдсэн гэмт хэргийн болон хувийн байдал, нас, хүйс, ял эдлүүлэх дэглэмийг харгалзан ялгамжтай явуулна.

124 дүгээр зүйл. Хүмүүжлийн ажлын хэлбэр, зохион байгуулалт

Хэвлэх

124.1.Ялтныг эрх зүйн мэдээллээр хангах, хөдөлмөрийн дадлага, мэргэжлийн баримжаа олгох, мэдлэг боловсролоо дээшлүүлэхэд нь туслалцаа үзүүлэх, ардын уламжлалт зан үйлд сургах болон бусад чиглэлээр хүмүүжлийн ажил зохион байгуулна.

124.2.Хүмүүжлийн ажилд хорих байгууллагын ажилтнуудаас гадна шашны, буяны болон бусад байгууллага, иргэнийг оролцуулж болно.

124.3.Ялтанд хүмүүжлийн нөлөө үзүүлэх, тэднийг хамтач үйл ажиллагааны хэм хэмжээнд сургах зорилгоор ялтны сайн дурын байгууллага ажиллуулж болно.

125 дугаар зүйл. Хорих анги дахь сургалт

Хэвлэх

125.1.Насанд хүрээгүй ялтныг ерөнхий боловсролын сургалтад бүрэн хамруулж, бусад ялтан бие дааж мэдлэгээ дээшлүүлэхэд хорих анги туслалцаа үзүүлнэ.

125.2.Боловсролын сургалтыг зөвхөн хорих ангийн байранд зохион байгуулна.

125.3.Хорих анги нь өөрийн эрхэлж байгаа үйлдвэрлэлийн чиглэлээр ялтанд хөдөлмөрийн дадлага олгох, мэргэжил эзэмшүүлэх сургалт зохион байгуулж болно.

125.4.Хөдөлмөрийн дадлага олгох сургалтад ялтныг сайн дурын үндсэн дээр хамруулна.

126 дугаар зүйл. Ялтныг урамшуулах

Хэвлэх

126.1.Хорих ангийн дэг журмыг чанд сахиж, хөдөлмөрлөх үүргээ амжилттай биелүүлж байгаа ялтныг хорих ангийн даргын шийдвэрээр дараахь хэлбэрээр урамшуулна.

126.1.1.хөдөлмөрийн нөхцлийг өөрчлөх;

126.1.2.урьд оногдуулсан сахилгын шийтгэлийг хугацаанаас нь өмнө арилгах;

126.1.3.энэ хуульд заасны дагуу шагналын хоног олгох.

126.2.Ялтан оногдуулсан ялын Эрүүгийн хуульд заасан хэсгийг эдэлсэн, засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулж, гэмт хэрэг үйлдсэний улмаас учруулсан хохирлоо төлсөн бол түүнийг ялаас хугацааны өмнө суллах саналыг хорих ангийн дарга шүүхэд гаргана.

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

126.3.Ялын талаас доошгүй хувийг эдэлсэн, сахилгын зөрчил гаргаж байгаагүй хөдөлмөрлөх үүргээ амжилттай биелүүлж урамшуулагдаж байсан ялтны ял эдэлж буй дэглэмийг бууруулах тухай саналыг хорих ангийн дарга шүүхэд гаргана.

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

126.4.Энэ хуулийн 126.2, 126.3-т заасны дагуу гаргасан саналыг прокурорын дүгнэлтийг үндэслэн хууль тогтоомжийн дагуу шүүх шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

1261 дугаар зүйл. Хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах, дэглэм бууруулах, гянданд хорих ялыг хорих ангид эдлүүлэхээр буюу хорих ангид эдлэх ялыг гянданд хорих ялаар солих тухай санал гаргах

Хэвлэх

1261.1.Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлд заасны дагуу ялтан оногдуулсан хорих ялын тодорхой хувийг эдэлсэн, засарч хүмүүжсэнээ зан байдлаараа харуулж, гэмт хэрэг үйлдсэний улмаас учруулсан хохирлоо төлсөн бол түүнийг хорих ял эдлэхээс хугацаанаас нь өмнө тэнсэн суллах саналыг хорих ангийн дарга прокурорт гаргах ба прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.

/Энэ хэсгийн "Эрүүгийн хуулийн 74 дүгээр зүйлд" гэснийг "Эрүүгийн хуульд" гэж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулахаар заасан бөгөөд үүнийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө/

1261.2.Хорих ялын хоёрны нэгээс доошгүй хувийг эдэлсэн, сахилгын зөрчил гаргаж байгаагүй, хөдөлмөрлөх үүргээ амжилттай биелүүлж урамшуулагдаж байсан ялтны ял эдэлж буй дэглэмийг бууруулах тухай саналыг хорих ангийн дарга прокурорт гаргах ба прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.

1261.3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 335 дугаар зүйлд зааснаар гянданд хорих ялыг зохих дэглэмийн хорих ангид эдлүүлэхээр буюу хорих ангид эдлэх ялыг гянданд хорихоор солих тухай саналыг хорих ангийн дарга прокурорт гаргах ба прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.

/Дээрх 1261 дугаар зүйлийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

127 дугаар зүйл. Ялтанд хүлээлгэх сахилгын шийтгэл

Хэвлэх

127.1.Ялтан хууль тогтоомж, хорих ангид тогтоосон дэглэм, журам зөрчсөн нь гэмт хэргийн шинжгүй бол түүнд хорих ангийн даргын шийдвэрээр дараахь сахилгын шийтгэл оногдуулна:

127.1.1.ээлжийн бус ажил хийлгэх;

127.1.2.хөдөлмөрийн нөхцлийг өөрчлөх;

127.1.3.сахилгын байранд хорих ;

127.1.4.тухайн улирал, эсхүл жилд олгосон шагналын хоногийг хасах.

127.2.Насанд хүрсэн эрэгтэй ялтныг 30 хүртэл хоног, насанд хүрээгүй болон насанд хүрсэн эмэгтэй ялтныг 15 хүртэл хоног, онцгой тохиолдолд насанд хүрсэн эрэгтэй ялтныг 60 хүртэл хоног, насанд хүрээгүй болон насанд хүрсэн эмэгтэй ялтныг 30 хүртэл хоног сахилгын байранд хорино.

127.3.Хорих ангийн аюулгүй байдлыг хангах, ялтан гэмт хэрэг, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хорих ангийн жижүүрийн шийдвэрээр түүнийг 72 цаг хүртэл хугацаагаар тусгаарлах тасалгаанд түр шилжүүлж болно.

127.4.Сахилгын байр, тусгаарлах тасалгааны нөхцөл, журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөж хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

127.5.Сахилгын байранд хорьсон, тусгаарлах тасалгаанд шилжүүлсэн ялтны эрүүл мэндэд эмч хяналт тавина.

127.6.Жилд хоёроос дээш удаа сахилгын шийтгэл хүлээсэн ялтан дахин ноцтой зөрчил гаргавал хорих ял эдлүүлэх дэглэмийг чангаруулах тухай саналыг хорих ангийн дарга прокурорт гаргах ба прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийдвэрлэнэ.

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

127.7.Сахилгын байранд хоригдсон, тусгаарлах тасалгаанд шилжсэн ялтны ээлжит түр болон урт хугацааны уулзалтыг хасахыг хориглоно.

127.8.Сахилгын нэг зөрчил гаргасан ялтанд энэ хуулийн 127.1-д заасан шийтгэлийг давхардуулан оногдуулахыг хориглоно.

128 дугаар зүйл. Ялтны ахуйн нөхцөл

Хэвлэх

128.1.Ялтныг эрүүл ахуй, ариун цэврийн тусгайлан тогтоосон шаардлага хангасан байр, ахуйн нөхцөлөөр хангана.

128.2.Хорих анги нь ялтныг ор, хөнжил, гудас, цагаан хэрэглэл болон хүйтэн, дулааны улирлын зориулалттай нэг загварын гадуур хувцсаар хангах ба ялтан хувиасаа дотуур хувцас, дулаан хантааз, цамц, бээлий, өвөл, зуны гутал өмсөхийг зөвшөөрнө.

128.3.Ялтны хоолны илчлэгийн хэмжээг хорих ангийн төрөл, ялтны ажлын нөхцлийг харгалзан ялгамжтай тогтооно.

128.4.Эмнэлгийн комиссын дүгнэлтийг харгалзан жирэмсэн болон өвчтэй ялтныг нөхцлийг нь сайжруулсан байранд байлгаж, хоолны илчлэгийн хэмжээг нэмэгдүүлнэ.

128.5.Хортой, хүнд нөхцөлд ажиллаж байгаа ялтанд хөдөлмөрийн хууль тогтоомжид заасан ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл, хоол олгоно.

128.6.Хорих байрны эрүүл ахуйн шаардлага, ялтанд олгох хоолны илчлэгийн хэмжээ, хувцасны тоо, эдлэх хугацааг холбогдох байгууллагын саналыг үндэслэн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

128.7.Хорих ял эдэлж байхдаа нас барсан ялтны тухай ар гэрт нь мэдэгдсэнээс хойш 7 хоногийн дотор хариу ирээгүй бол хорих анги өөрийн зардлаар оршуулна.

129 дүгээр зүйл. Ялтныг суллах үндэслэл

Хэвлэх

129.1.Ялтныг дараахь үндэслэлээр суллана:

129.1.1.шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын хугацаа дууссан;

129.1.2.өршөөл, уучлал үзүүлсэн;

129.1.3.шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгосон;

129.1.4.ялаас хугацааны өмнө тэнсэн суллах буюу өвчний учир хугацаанаас өмнө ялаас чөлөөлөх, эсхүл хорих ялыг өөр төрлийн хөнгөн ялаар солих тухай шүүхийн тогтоол гарсан;

129.1.5.хуульд заасан бусад үндэслэл.

130 дугаар зүйл. Ялтныг суллах журам

Хэвлэх

130.1.Ялтныг ялын хугацаа дууссан бол тухайн өдөрт, бусад үндэслэлээр уг ялтныг суллах тухай шийдвэрийг хүлээн авсан өдөрт нь, хэрэв ажлын цаг дууссаны дараа хүлээн авсан бол дараагийн өдөрт, амралт, баяр ёслолын өдөр байвал өмнөх өдөр нь суллана.

130.2.Ялтныг суллах тухай шийдвэр гаргах эрх бүхий байгууллага тухайн шийдвэрийг баривчлах байр, хорих ангид хүргүүлэх хугацааг харгалзсан байна.

130.3.Суллагдсан хүнд хувийн бичиг баримт, эд зүйл болон суллагдсан тухай албан бичиг олгож, ялтны хувийн хэрэгт зохих тэмдэглэл хийнэ.

130.4.Шаардлагатай бол суллагдаж байгаа ялтанд тухайн улирлын хувцас, байнга оршин суух газартаа очих уналга, хоолны зардлыг хорих ангиас олгож болох ба уналгын зардлыг автомашин, төмөр замын тухайн үед мөрдөж байгаа үнэлгээгээр тооцно.

130.5.Ялтан суллагдвал энэ тухай цагдаагийн албанд мэдэгдэнэ.

/Энэ хэсгийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

130.6.Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис болон согтууруулах ундаа байнга хэрэглэдэг, түүнчлэн ил хэлбэрийн сүрьеэ өвчтэй болон дархлалын олдмол хомсдол өвчнөөр халдварласан буюу өвчилсөн ялтан суллагдвал энэ тухай эрүүл мэндийн байгууллагад мэдэгдэнэ.

АРВАН ЕСДҮГЭЭР БҮЛЭГ

Цаазаар авах ялыг гүйцэтгэх

131 дүгээр зүйл. Цаазаар авах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэх

Хэвлэх

131.1.Цаазаар авах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаар баталсан бол уг шийтгэх тогтоолыг ялтанд 10 хоногийн дотор мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэнээс хойш 15 хоногийн дотор анхан шатны шүүх ялтан амь уучлахыг хүссэн өргөдөл гаргах эсэхийг тодруулж, хэрэв гаргавал түүнийг, хүсэлтгүй бол энэ тухай тэмдэглэл үйлдэж Улсын дээд шүүхэд ирүүлнэ.

131.2.Улсын дээд шүүх өргөдөл буюу тэмдэглэлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор материалыг хэргийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлнэ.

131.3.Монгол Улсын Ерөнхийлөгч хэргийг хүлээн авснаас хойш 30, зайлшгүй шаардлагатай бол 60 хоногийн дотор ялтанд уучлал үзүүлэх эсэх асуудлыг шийдвэрлэнэ.

131.4.Ялтанд уучлал үзүүлсэн эсэх тухай хариуг прокуророор дамжуулан өгнө.

131.5.Монгол Улсын Ерөнхийлөгч ялтанд уучлал үзүүлээгүй бол ялыг зохих журмын дагуу гүйцэтгэнэ.

131.6.Цаазаар авах ялыг гүйцэтгэх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батална.

131.7.Уучлалын асуудлыг шийдвэрлэх хүртэл цаазаар авах ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол гүйцэтгэхийг түдгэлзүүлнэ.

IV ХЭСЭГ

ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ БАЙГУУЛЛАГЫН АЖИЛТАН

ХОРЬДУГААР БҮЛЭГ

Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны эрх зүйн байдал

132 дугаар зүйл. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан

Хэвлэх

132.1.Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нь шийдвэр гүйцэтгэгч болон хорих байгууллагын албан хаагчаас бүрдэнэ.

132.2.Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан төрийн төлөөлөгч мөн.

132.3.Шийдвэр гүйцэтгэгч нь Улсын ерөнхий гүйцэтгэгч, ахлах гүйцэтгэгч, шийдвэр гүйцэтгэгчээс бүрдэнэ.

132.4.Шийдвэр гүйцэтгэгч нь Хуульчдаас сонгон шалгаруулах тухай хуульд заасан сонгон шалгаруулалтад тэнцэж, гэрчилгээ авсан, ял шийтгэлгүй, шийдвэр гүйцэтгэгчийн сонгон шалгаруулалтаар тэнцсэн Монгол Улсын иргэн байна.

/Энэ хэсэгт 2003 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн хууль, 2007 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт орсон/

132.5.Шийдвэр гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах журмыг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

132.6.Хорих байгууллагын албан хаагч нь 18 насанд хүрсэн, ял шийтгэлгүй, зохих мэргэжлийн сургалтад хамрагдсан Монгол Улсын иргэн байна.

132.7.Хорих байгууллагад ажиллах иргэний эрүүл мэнд, бие бялдар, ёс зүйн шаардлага, шалгуур үзүүлэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар тогтооно.

132.8.Сэжигтэн, яллагдагчийг баривчлах, цагдан хорих байрны болон согтуурах, мансуурах донтой этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын ажилтанг хорих байгууллагын албан хаагчтай адилтган үзнэ.

/Энэ хэсгийг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн/

133 дугаар зүйл. Шийдвэр гүйцэтгэгчийн бүрэн эрх

Хэвлэх

133.1.Шийдвэр гүйцэтгэгч нь дараахь бүрэн эрх эдэлнэ:

133.1.1.гүйцэтгэх баримт бичгийг хугацаанд нь бүрэн гүйцэтгэх;

/Энэ заалтад 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

133.1.2.хуульд заасан журмын дагуу төлбөр төлөгч хуулийн этгээд, төлбөр төлөгч-иргэний, эсхүл бусад этгээдийн орон байр, агуулахад нэвтрэн орох, биед болон эд хөрөнгөд үзлэг, нэгжлэг хийх;

133.1.3.эд хөрөнгө битүүмжлэх, барьцаалах, хураах, нуугдмал хөрөнгө илрүүлэх, хураагдсан эд хөрөнгийг худалдан борлуулах;

133.1.4.гүйцэтгэх баримт бичигт заасан үнийн дүнгийн хэмжээгээр банк, банкны бус санхүүгийн байгууллагад хадгалагдаж байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө, бусад үнэт зүйлийг битүүмжлэх;

133.1.5.гүйцэтгэх баримт бичиг нь тодорхой бус байгаа тохиолдолд түүнийг тодруулахаар шүүхэд хүсэлт гаргах;

133.1.6.шийдвэр гүйцэтгэхтэй холбогдуулан иргэн, албан тушаалтныг дуудан ирүүлэх;

133.1.7.холбогдох иргэн, байгууллага, албан тушаалтнаас баримт, тайлбар, танилцуулга гаргуулан авах;

133.1.8.шийдвэр гүйцэтгэх явцад эрүүгийн хэргийн шинж бүхий баримт илэрвэл холбогдох байгууллагад мэдэгдэх;

133.1.9.шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар талуудаас гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх;

133.1.10.шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд хувийн сонирхолтой, эсхүл шударгаар ажиллахад эргэлзээ байгаа бол шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас татгалзан гарах.

133.2.Шийдвэр гүйцэтгэгчийн талаархи гомдлыг аймаг, нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд гаргана.

133.3.Ахлах шийдвэр гүйцэтгэгч энэ хуулийн 133.1-д зааснаас гадна дор дурдсан эрх эдэлнэ:

133.3.1.шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох;

133.3.2.шийдвэр гүйцэтгэгчийг мэргэжлийн удирдлагаар хангах;

133.3.3.шүүх болон бусад байгууллагаас гаргасан шийдвэрийн гүйцэтгэлийг хугацаанд нь биелүүлэхэд хяналт тавих;

133.3.4.гүйцэтгэх баримт бичгийн болон өртэй этгээдийн нэгдсэн бүртгэл хөтлөх, мэдээ, тайлан тэнцлийг нэгтгэн хуульд заасан журмын дагуу гаргах;

133.4.Улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч нь энэ хуулийн 133.2, 133.3-т зааснаас гадна дор дурдсан эрх эдэлж, үүрэг хүлээнэ:

133.4.1.шийдвэр гүйцэтгэх албаны үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар ханган хяналт тавих;

133.4.2. ахлах шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох;

133.4.3.ахлах шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбогдон гарсан гомдлыг хянан шийдвэрлэх;

133.4.4.шийдвэр гүйцэтгэгчийн саналыг үндэслэн төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлагын гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэх.

/Энэ заалтыг 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн/

133.5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, Тогтоол гүйцэтгэх газрыг өдөр тутмын шуурхай удирдлагаар хангана.

133.6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга улсын Ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох эрх эдэлнэ.

134 дүгээр зүйл.Хорих ангийн дарга, албан хаагчийн бүрэн эрх

Хэвлэх

134.1.Хорих ангийн албан хаагч дараахь бүрэн эрх эдэлнэ:

134.1.1.оргосон ялтан байгаа, эсхүл энэ талаар лавтай сэжиг байвал хуульд заасан журмын дагуу тухайн байгууллага, иргэний орон байранд нэвтрэн орох, орон байр, тээврийн хэрэгсэл, түүнчлэн оргодолд туслалцаа үзүүлсэн буюу туслалцаа үзүүлсэн гэж үзэх лавтай сэжиг бүхий иргэний бичиг баримтыг шалгах, биед үзлэг хийх, албан тушаалтан, иргэнээс тайлбар, тодорхойлолт, шаардлагатай мэдээллийг гаргуулан авах;

134.1.2.оргосон ялтныг эрэн сурвалжлах, мөрдөн хөөх, баривчлах үед зайлшгүй шаардлагатай тохиолдолд иргэн, хуулийн этгээдийн тээврийн хэрэгслийг өмчийн хэлбэр харгалзахгүйгээр түр дайчлах, холбоо, мэдээллийн хэрэгслээр дараалал харгалзахгүй үйлчлүүлэх. Харин дипломат төлөөлөгчийн болон албан тушаалын, түүнчлэн үүргээ гүйцэтгэж яваа түргэн тусламжийн, гал унтраах албаны, техникийн ослын дуудлагын автомашиныг дайчилж болохгүй.

134.1.3.хуульд заасан үндэслэлээр гүйцэтгэх ажил явуулах;

134.1.4.ялтанд хяналт тавихдаа ялтны бие, байранд үзлэг, нэгжлэг тогтмол хийж зэвсэг, хутга, мэс, зэвсгийн чанартай бусад зүйл, мансууруулах болон хордуулах үйлчилгээний эм тариа, өвс ургамал, согтууруулах ундаа, хориглосон тоглоом, зөвшөөрөгдсөнөөс бусад зүйлийг хураан авах, эсхүл устгах, зөвшөөрөгдсөн хэмжээнээс илүү төгрөг, валют, үнэт зүйлсийг хураан авч акт тогтоон хадгалах, хорих ангийн аюулгүй байдал түүнд мөрдөгдөх дэг журмыг сахиулах зорилгоор ялтанд байнгын хяналт тавих;

134.1.5.хорих ангийн байр, үйлдвэрлэлийн талбайд орж, гарч байгаа тээврийн хэрэгсэлд үзлэг хийх.

134.2.Хорих ангийн дарга нь энэ хуулийн 134.1-д зааснаас гадна дараахь эрх эдэлнэ:

134.2.1.ялтан оргох, үймээн гаргах, бусдыг барьцаанд авах, хорлон сүйтгэх зэрэг ноцтой гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох болон гарсан гэмт хэргийг илрүүлэх зорилгоор ялтнуудын дотор, түүнчлэн оргосон ялтныг баривчлахын тулд хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу гүйцэтгэх ажил явуулах;

134.2.2.ялтны ял эдэлж байгаа дэглэмийг өөрчлөх тухай санал прокуророор дамжуулан шүүхэд гаргах;

 

/Энэ заалтад 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

134.2.3.ялтныг хорих ялаас хугацаанаас өмнө тэнсэн суллах, хорих ялыг өөр төрлийн хөнгөн ялаар солих болон эмнэлгийн тодорхойлолтыг үндэслэн өвчний учир ялаас чөлөөлүүлэх тухай санал прокуророор дамжуулан шүүхэд гаргах;

/Энэ заалтад 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/

134.2.4.энэ хуульд заасны дагуу ялтанд чөлөө олгох;

134.2.5.ногдсон ажлаа чанартай сайн гүйцэтгэсэн бөгөөд сахилгын зөрчил гаргаагүй ялтанд улиралд 30 хүртэл шагналын хоног өгөх;

134.2.6.хуурамчаар болон санаатай өвчилсөн, эсхүл эрүүл мэнд, бие эрхтэндээ санаатайгаар гэмтэл учруулж эмчлүүлсэн, дур мэдэн ажилд гараагүй, чөлөөнөөс хоцорсон, оргосон хугацааг ял эдэлсэн хугацаанаас хасаж тооцох.

134.3.Хорих байгууллагын албан хаагч энэ хуулийн 134.1.2-т заасан арга хэмжээг хэрэгжүүлэхдээ цагдаагийн байгууллагаас туслалцаа авч, хамтран ажиллана.

134.4.Энэ хуулийн 134.1.3-т заасны дагуу тээвэр, холбоо, мэдээллийн хэрэгсэл ашигласны хөлс, зардлыг тухайн үеийн үнэлгээгээр тооцож, зохих иргэн, хуулийн этгээдэд олгоно.

135 дугаар зүйл. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны тангараг, дүрэмт хувцас, цол

Хэвлэх

135.1.Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан төрийн сүлдэнд: "Монгол Улсын иргэн би Шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаахдаа хуулийг дээдлэн биелүүлж, хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн, төрийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлж ажиллахаа батлан тангараглая. Би тангарагаасаа няцваас төрийн хуулийн цээрлэл хүлээнэ" гэж тангараг өргөнө.

135.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч нь цэргийн цол, дүрэмт хувцастай байна.

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

/Энэ хэсэгт 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

135.3.Шийдвэр гүйцэтгэгч нь хувийн дугаар бүхий тэмдэг, таних тэмдэгтэй байна.

136 дугаар зүйл. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтанд сахилгын шийтгэл оногдуулах

Хэвлэх

136.1.Шийдвэр гүйцэтгэгчид зөрчлийн шинж байдлыг харгалзан дараахь сахилгын шийтгэл оногдуулна:

136.1.1.сануулах;

136.1.2.шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхийг хүчингүй болгох.

136.2.Хорих байгууллагын албан хаагчид дараахь сахилгын шийтгэл оногдуулна:

136.2.1.сануулах;

136.2.2.сарын үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах;

136.2.3. цолны мөнгийг 3 сар хүртэл хугацаагаар хасах;

136.2.4.цол бууруулах буюу хураан авах;

136.2.5.ажлаас халах.

136.3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны сахилгын дүрмийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

137 дугаар зүйл. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны эрх зүйн баталгаа

Хэвлэх

137.1.Хорих байгууллагын албан хаагч дараахь эрх зүйн баталгаагаар хангагдана:

137.1.1.албан үүргээ гүйцэтгэж байх үедээ нийтийн тээврийн хэрэгслээр зорчсон зардлыг тогтоосон журмын дагуу байгууллагаас нөхөн авах;

137.1.2.албан үүргээ биелүүлж яваад амь насаа алдсан тохиолдолд ар гэрт нь түүний 5 жилийн үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй мөнгөн тусламж олгох;

.

137.1.3.албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан бие махбодид нь гэмтэл учруулсан буюу эрүүл мэндийг нь бусад хэлбэрээр хохироосноос хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу болсон тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, албан тушаалын цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвар түр алдсан, тахир дутуугийн тэтгэмж авч байсан нийт хугацаанд олгох ба хэрэв дээр дурдсан шалтгаанаар хохирсноос хиймэл эрхтэн хийлгэх, сонсголын аппарат авах, нөхөн сэргээх бусад эмчилгээ хийлгэх бол зардлыг улсын төсвөөс авах;

137.1.4.жижүүрийн үүргийг 24 цагаар гүйцэтгэж байгаа офицер, ахлагч нар байгууллагын зардлаар хооллох;

137.1.5.шилжин томилогдох үед гэр бүлийн гишүүд болон ачаа тээшийг байгууллагын тээврийн хэрэгслээр хүргэх боломжгүй бол шаардагдах зардлыг автомашин, төмөр замын тээвэрт тухайн үед мөрдөж байгаа үнэлгээгээр тооцож олгох;

137.1.6.офицер, ахлагч ээлжийн амралтаараа өөрийн буюу эхнэр /нөхөр/-ийн төрсөн нутагт очиж, ирэх бол замын зардлыг автомашин, төмөр замын тээвэрт тухайн үед мөрдөж байгаа үнэлгээгээр тооцож 2 жилд нэг удаа олгох.

137.2.Хорих байгууллагын албан хаагчид үндсэн цалингаас гадна, хоригдолтой ажилласны, төрийн алба хаасан хугацааны, онцгой нөхцлийн болон тусгай албаны, цэргийн цол, зэрэг дэвийн нэмэгдэл олгох ба нэмэгдлийн хэмжээг Засгийн газар тогтооно.

137.3.Шийдвэр гүйцэтгэгч нь энэ хуулийн 137.1.4, 137.1.5, 137.2-т зааснаас бусад баталгааг эдэлнэ.

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

137.4.Хорих байгууллагад ажилласан хугацааг тооцоход цагдан хорих байр, чанга, онцгой дэглэмтэй хорих анги, гяндан болон сүрьеэг эмчлэх ангид 1 жил ажилласан хугацааг 1 жил 3 сар, насанд хүрэгсдийн болон насанд хүрээгүйчүүдийн хорих ангид 1 жил ажилласан хугацааг 1 жил 2 сар ажилласанд тооцно.

137.5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, эрүүл мэндээр халагдах болон амины сууц барих, орон сууц худалдаж авахад нь Засгийн газраас тогтоосон журмын дагуу тусламж, хөнгөлөлт үзүүлж болно.

137.6.Шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд шахалт үзүүлэх, хөндлөнгөөс оролцох, саад учруулах, нотариатын үйлдэл хийхийг хууль бусаар шаардах, заналхийлэхийг хориглоно.

/Энэ хэсэгт 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

137.7.Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны хууль ёсны шаардлагыг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэд заавал биелүүлэх ба биелүүлэхгүй бол хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

137.8.Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нь бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх эрхтэй.

137.9.Бие хамгаалах тусгай хэрэгсэл хэрэглэх журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

137.10.Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, албан хаагч тэтгэвэрт гарахаас өмнө 1 жилийн дотор төрийн зардлаар тодорхой сургалтанд хамрагдана.

138 дугаар зүйл. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын данс

Хэвлэх

138.1.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар болон аймаг, нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь банкинд данстай байна.

138.2.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар банкинд гадаад төлбөр тооцооны данстай байна.

138.3.Шийдвэр гүйцэтгэх байгууллагын данс, бүртгэлийн хөтлөлт, тайлан тэнцлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон хууль тогтоомжийн дагуу гаргасан журмын дагуу хөтөлнө.

138.4.Шийдвэр гүйцэтгэх ажлын онцлогийг тусгасан данс, бүртгэл, тайлан тэнцлийн тухай журмыг санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

139 дүгээр зүйл. Тусгай хэрэгсэл

Хэвлэх

139.1.Шийдвэр гүйцэтгэгч дараахь тусгай хэрэгсэл хэрэглэнэ:

139.1.1.резинэн ба хуванцар сумтай буу;

139.1.2.нулимс асгаруулагч.

139.2. Хорих байгууллага дараахь тусгай хэрэгсэл ашиглана:

139.2.1.гар, хөл, хурууны гав;

139.2.2.хүлэг, ороох цамц;

139.2.3.резинэн, цахилгаан бороохой;

139.2.4.нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагчаар цэнэглэсэн буу;

139.2.5.резинэн ба хуванцар сумтай буу.

139.3.Ялтан хорих ангид мөрдөх журмыг биелүүлээгүй, хорих ангийн ажилтны хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн, эсхүл биелүүлээгүй дараахь тохиолдолд тусгай хэрэгсэл ашиглаж болно:

139.3.1.ялтан хорих байгууллагын ажилтанд хүч хэрэглэн халдсан;

139.3.2.хорих ангиас оргосон ялтныг баривчлах үед;

139.3.3.бусад ялтны болон хорих байгууллагын аюулгүй байдалд хохирол учруулж болохоор үймээн гарсан;

139.3.4.энэ хуулийн 140.1-д заасан нөхцөл байдал бий болсон.

140 дүгээр зүйл. Галт зэвсэг

Хэвлэх

140.1.Хорих байгууллагын ажилтан албан үүргээ гүйцэтгэж байх үедээ амьдралын болон үйлдвэрлэлийн бүсээс бусад нөхцөлд галт зэвсэг биедээ авч явах эрхтэй бөгөөд гэмт үйлдлийг өөр арга хэрэгслээр таслан зогсоох боломжгүй бол дараахь тохиолдолд галт зэвсэг хэрэглэж болно:

140.1.1.ялтны дайран довтолсон үйлдэл нь бусдын амь бие, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулах нь илт байвал;

140.1.2.ялтан оргон зугтсан буюу оргохыг завдсан;

140.1.3.зэвсэглэсэн оргодол баривчлах үед;

140.1.4.баривчлах байр, хорих анги, түүний харуул хамгаалалт, ажилтанд гаднаас хүч хэрэглэн довтолсон;

140.1.5.хуяглан хүргэж байгаа ялтныг суллахаар зэвсэг хэрэглэсэн, эсхүл бүлэглэн довтолсон;

140.1.6.баривчлах байр,хорих ангид эмх замбараагүй байдал, үймээн гарснаас хүний амь бие, эд хөрөнгөд ноцтой хохирол учрах бодит нөхцөл бий болсон;

140.1.7.бусдыг барьцаанд авсан.

140.2.Боломжтой бүх тохиолдолд галт зэвсэг хэрэглэхийн өмнө урьдчилан сануулна.

140.3.Энэ хуулийн 140.1.1, 140.1.3-т заасан, түүнчлэн бүлэглэн довтолсон буюу нийтийг хамарсан эмх замбараагүй байдал бий болсон үед дотор нь ялгах боломжгүй онцгой тохиолдлоос бусад үед хүүхэд болон жирэмсэн болох нь илэрхий мэдэгдэж байгаа хүний эсрэг тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэхийг хориглоно.

140.4.Галт зэвсэг хэрэглэсэн бол Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт мэдэгдэнэ.

140.5.Тусгай хэрэгсэл, галт зэвсэг хэрэглэх журмыг Улсын ерөнхий прокурортой зөвшилцөн хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтооно.

141 дүгээр зүйл. Тоо бүртгэл

Хэвлэх

141.1.Шийдвэр гүйцэтгэх газар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар улсын хэмжээнд энэ хуулийн 7.1.2, 7.1.3-д заасны дагуу тоо бүртгэл хөтөлнө.

141.2.Тогтоол гүйцэтгэх газар нь энэ хуулийн 8.1.3-д заасны дагуу шүүхийн шийтгэх тогтоол гүйцэтгэх ажиллагааны талаар улсын хэмжээнд тоо бүртгэл хөтөлнө.

141.3.Хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол гүйцэтгэхийг хойшлуулсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 хоногийн дотор шүүх энэ тухай бичгээр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд болон цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ.

142 дугаар зүйл. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд тавих хяналт

Хэвлэх

142.1.Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавина.

142.2.Баривчлах, хорих, хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх болон албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл,журмын дагуу явагдаж байгаа эсэхэд Улсын Ерөнхий прокурор, түүний харьяа прокурор хяналт тавина.

143 дугаар зүйл. Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны шийдвэр, үйл ажиллагаанд гомдол гаргах

Хэвлэх

143.1.Энэ хуулийн 34.1-д зааснаас бусад шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны үйл ажиллагаатай холбоотой гомдлыг холбогдох этгээд уг шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор дээд шатны албан тушаалтанд гаргана.

/Энэ хэсгийг 2014 оны 12 дугаар сарын 05-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

143.2.Дээд шатны албан тушаалтан гомдлыг холбогдох хууль тогтоомжид заасан хугацааны дотор шалгаж шийдвэрлэнэ.

143.3.Дээд шатны албан тушаалтны шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор гомдлоо шүүхэд гаргаж болно.

143.4.Зөрчил гаргасан шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтанд хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээлгэнэ.

144 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

Хэвлэх

144.1.Энэ хуулийг 2002 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА С.ТӨМӨР-ОЧИР