A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ДАРХАН-ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 59-р тогтоолыг хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Дугаар 9 Улаанбаатар хот

ДАРХАН-ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БАЙГУУЛАХ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ТУХАЙ

/ЗГ-ын 2017 оны 59-р тогтоолыг хүчингүй болсонд тооцсон/

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймагт жилд 2 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадалтай төрийн өмчийн оролцоотой үйлдвэрийг барьж байгуулах талаар Япон Улсын холбогдох банктай 2013 оны 2 дугаар сард багтаан зээлийн хэлэлцээр байгуулах арга хэмжээ авахыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарт даалгасугай.

2. Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах ажлыг 2015 онд багтаан дуусгах арга хэмжээ авахыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Төрийн өмчийн хороонд даалгасугай.

3. Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэрийн санхүүжилтэд зориулж, Япон Улсын холбогдох банкнаас авах экспортын зээлд баталгаа гаргах асуудлыг судалж танилцуулахыг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.

4. Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэрийг дотоодод олборлож байгаа газрын тосны болон импортын түүхий эдээр хангах асуудлыг хариуцаж ажиллахыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт үүрэг болгосугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах тухай" Засгийн газрын 2011 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 294 дүгээр тогтоолын 3 дугаар зүйлийг хүчингүй болгосугай.