Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ/Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх  хувилбарт сургалтыг зохион байгуулах журам/

 

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙДЫН ТУШААЛ

 

2012 оны 11 сарын 20                                                                            Дугаар А/131                                                                           Улаанбаатар  хот

 

                 Журам батлах тухай

 

“Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.5, 9.10 дахь хэсгийг үндэслэн Монгол улсын Их хурлын 2012 оны “Монгол улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай”  37 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

 

1.  “Сургуулийн өмнөх боловсрол эзэмшүүлэх хувилбарт сургалтыг зохион байгуулах журам”-ыг  хавсралтын ёсоор  баталсугай.

2. Энэхүү журмыг үйл ажиллагаандаа баримтлан хэрэгжүүлж ажиллахыг төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг болгосугай.

3. Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж, мэргэжлийн удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Д.Эрдэнэчимэг/, аймаг, нийслэлийн Боловсрол, соёлын газар, Мэргэжлийн хяналтын газрын дарга нарт тус тус даалгасугай.

4. Энэхүү тушаал баталсантай  холбогдуулан БСШУ-ны сайдын 2008 оны 88 дугаар тушаалаар баталсан “Сургуулийн өмнөх боловсролын хувилбарт сургалт, бичиг үсгийн болон иргэний боловсрол эзэмшүүлэх сургалтыг багт зохион байгуулах журам”-ын    СӨБ-ын хувилбарт сургалт зохион байгуулахтай холбоотой заалтуудыг  хүчингүй болсонд тооцсугай

 

                       САЙД                                                 Л.ГАНТӨМӨР      

 

 

                                                                                 Улсын  нэгдсэн  бүртгэлийн 2013 оны 01 сарын 29-ний  өдрийн 3364 дугаарт бүртгэв.