Хэвлэх DOC Татаж авах
МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ /тамирчид, дасгалжуулагчдад/

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

2013 оны  2 дугаар                                                                                                                                                                                    Улаанбаатар
сарын   2-ны  өдөр                                                                                   Дугаар 42                                                                                         хот



МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ТУХАЙ

 

Биеийн тамир, спортын тухай хуулийн 7.1.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1. Чөлөөт бөхийн залуучууд, насанд хүрэгчид, өсвөр үеийн дэлхийн аварга, гардан тулааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга, пара таеквондогийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга, даамын насанд хүрэгчдийн дэлхийн аварга,  кикбоксын насанд хүрэгчдийн дэлхийн аварга, кикбоксын дэлхийн цом,  бүстэй бөхийн өсвөр үе, насанд хүрэгчдийн дэлхийн аварга,  дүлий иргэдийн чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга, шатрын их мастер, кураш бөхийн өсвөр үеийн дэлхийн аварга, жиу-жицу бөхийн өсвөрийн дэлхийн аварга, бүстэй бөхийн  дэлхийн цомын аварга, сумо бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга, жүдо бөхийн “Чингис хаан-2012” дэлхийн цомын аварга, жүдо  бөхийн эмэгтэйчүүдийн дэлхийн цомын аварга, жүдо бөхийн дэлхийн  цомын аварга, самбо бөхийн насанд хүрэгч, өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин тэдгээрийн дасгалжуулагчдад хавсралтад заасан хэмжээний мөнгөн шагнал олгосугай.

 

2. Шагналд зарцуулах 300.300.000 (гурван зуун сая гурван зуун мянган) төгрөгийг 2013 оны спортын төвлөрсөн арга хэмжээний зардлаас гаргахыг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд  Ц.Оюунгэрэлд зөвшөөрсүгэй.

 

 

 


Монгол Улсын Ерөнхий сайд                                              Н.АЛТАНХУЯГ

 


Соёл, спорт, аялал
  жуулчлалын сайд                                                               Ц.ОЮУНГЭРЭЛ