Хэвлэх DOC Татаж авах
“САЙНШАНД” АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОРЫН БҮТЭЭН  БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЭХ ТУХАЙ

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

2013 оны 3 дугаар                                                                                                                                                                                                           Улаанбаатар
сарын  2-ны   өдөр                                                                                                          Дугаар 76                                                                                         хот



“САЙНШАНД” АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОРЫН
БҮТЭЭН  БАЙГУУЛАЛТЫГ ЭХЛҮҮЛЭХ ТУХАЙ

 

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, 6, Компанийн тухай хуулийн 2.5, Улсын Их Хурлын 2011 оны 15 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1. “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх, үйл ажиллагааг хариуцан зохион байгуулах үүрэг бүхий төрийн өмчит “Сайншанд аж үйлдвэрийн цогцолбор” ХХК-ийн 34-өөс доошгүй хувийг төр, үлдсэн хувийг хувийн хэвшил эзэмшихээр холбогдох хууль тогтоомжийн дагуу өөрчлөн зохион байгуулахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад даалгасугай.

 

2. “Сайншанд” аж үйлдвэрийн цогцолборын байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, суурьшлын бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөө, зөвлөх үйлчилгээнд 2013 онд шаардагдах 14,170,8 (арван дөрвөн тэрбум нэг зуун далан сая найман зуун мянган) сая төгрөгийг зохих журмын дагуу санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Шинэбаатар)-д зөвшөөрсүгэй.   

 

3. Энэ тогтоолын 2 дугаар зүйлд заасан Хөгжлийн банкнаас олгох зээл, түүний хүү, валютын ханшийн зөрүүг эргэн төлөх хуваарьт тохируулан улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Ч.Улаан, Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга нарт даалгасугай.

 

4. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавин, явцыг Засгийн газарт танилцуулж байхыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулгад үүрэг болгосугай.

 

 

 

Монгол Улсын Ерөнхий сайд                                               Н.АЛТАНХУЯГ

 

Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд                                            Х.БАТТУЛГА