- Нүүр
- Монгол Улсын хууль
- ШҮҮХ БАЙГУУЛАХ ТУХАЙ /Энэ хуулийг 2013 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
/Энэ хуулийг 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцно./
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
1993 оны 6 дугаар сарын 14-ний өдөр
Улаанбаатар хот
ШҮҮХ БАЙГУУЛАХ ТУХАЙ
Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Аймаг, хотын шүүхийг аймаг, нийслэлийн шүүх болгон өөрчлөн байгуулж, тэдгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харъяаллыг дор дурдсанаар тогтоосугай:
№ |
Шүүхийн нэр |
Байрших газрын нэр |
Нутаг дэвсгэрийн харъяалал |
1 |
Архангай аймгийн шүүх |
Цэцэрлэг хот |
аймгийн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж |
2 |
Баян-Өлгий аймгийн шүүх |
Өлгий хот |
аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж |
3 |
Баянхонгор аймгийн шүүх |
Баянхонгор хот |
аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж |
4 |
Булган аймгийн шүүх |
Булган хот |
аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж |
5 |
Говь-Алтай аймгийн шүүх |
Алтай хот |
аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж |
51_# |
Говь-Сүмбэр аймгийн шүүх |
Чойр хот |
аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж |
6 |
Дорноговь аймгийн шүүх |
Сайншанд хот |
аймгийн болон Чойр хотын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж |
7 |
Дорнод аймгийн шүүх |
Чойбалсан хот |
аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж |
8 |
Дундговь аймгийн шүүх |
Мандалговь хот |
аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж |
9 |
Завхан аймгийн шүүх |
Улиастай хот |
аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж |
10 |
Өвөрхангай аймгийн шүүх |
Арвайхээр хот |
аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж |
11 |
Өмнөговь аймгийн шүүх |
Даланзадгад хот |
аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж |
12 |
Сүхбаатар аймгийн шүүх |
Баруун-Урт хот |
аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж |
13 |
Сэлэнгэ аймгийн шүүх |
Сүхбаатар хот |
аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж |
14 |
Төв аймгийн шүүх |
Зуунмод хот |
аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж |
15 |
Увс аймгийн шүүх |
Улаангом хот |
аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж |
16 |
Ховд аймгийн шүүх |
Ховд хот |
аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж |
17 |
Хөвсгөл аймгийн шүүх |
Мөрөн хот |
аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж |
18 |
Хэнтий аймгийн шүүх |
Өндөрхаан хот |
аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж |
19 |
Дархан-Уул аймгийн шүүх |
Дархан хот |
аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж |
20 |
Орхон аймгийн шүүх |
Эрдэнэт хот |
аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж |
21 |
Нийслэлийн шүүх |
Улаанбаатар хот |
нийслэлийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж |
2.Одоо ажиллаж байгаа хэсэг, район, орон нутгийн хотын шүүхийг дор дурдсанаар сум болон сум дундын, дүүргийн шүүх болгон өөрчлөн байгуулж, тэдгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоосугай:
№ |
Шүүхийн нэр |
Байрших газрын нэр |
Нутаг дэвсгэрийн харъяалал |
Нэг.Сумын шүүх |
|||
1 |
Дорнод аймаг дахь шүүх |
Чойбалсан хот |
Хэрлэн сум |
Хоёр.Сум дундын шүүх |
|||
1 |
Архангай аймаг дахь сум дундын шүүх |
Цэцэрлэг хот |
аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж |
2 |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын шүүх |
Өлгий хот |
аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж |
3 |
Баянхонгор аймаг дахь сум дундын шүүх |
Баянхонгор хот |
аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж |
4 |
Булган аймаг дахь сумын дундын шүүх |
Булган хот |
аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж |
5 |
Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүх |
Алтай хот |
аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж |
51_# |
Говь-Сүмбэр аймгийн шүүх |
Чойр хот |
Баянтээл, Шивээ-говь, Сүмбэр сум |
6 |
Дорноговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүх |
Сайншанд хот |
Алтанширээ, Иххэт, Дэлгэрэх, Айраг, Даланжаргалан, Сайхандулаан, Мандах сум, Хажуу-Улаан, Зүүнбаян хороо, Сайншанд хот |
/Энэ заалтыг 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ |
|||
7 |
Дорноговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүх |
Замын-Үүд |
Өргөн, Эрдэнэ, Хөвсгөл, Улаанбадрах, Хатанбулаг, Замын-Үүд сум |
/Энэ заалтыг 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ |
|||
8 |
Дорнод аймаг дахь сум дундын шүүх |
Чойбалсан хот |
Хэрлэн сумаас бусад засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж |
9 |
Дундговь аймаг дахь сум дундын шүүх |
Мандалговь хот |
аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж |
10 |
Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүх |
Улиастай хот |
Улиастай, Алдархаан, Дөрвөлжин, Завханмандал, Идэр,Отгон, Яруу Ургамал, Цагаанхайрхан, Сонгино, Цагаанчулуут, Цэцэн-Уул, Шилүүстэй Сантмаргац, Эрдэнэхайрхан сум |
/Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ |
|||
11 |
Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүх |
Тосонцэнгэл сум |
Тосонцэнгэл, Асгат, Баянтэс, Тэс Баянхайрхан,Их-Уул, Нөмрөг,Тэлмэн, Түдэвтэй сум |
/Энэ заалтыг 2007 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ |
|||
12 |
Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүх |
Даланзадгад хот |
Баяндалай, Булган, Гурвантэс, Даланзадгад, Мандал-Одоо, Номгон, Ноён, Сэврэй, Ханхонгор, Хүрмэн, Цогт-Овоо сум |
/Энэ заалтыг 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ |
|||
121_# |
Өмнөговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүх |
Ханбогд сум |
Баян-Овоо, Манлай, Ханбогд, Цогтцэций сум |
/Энэ заалтыг 2012 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/ |
|||
13 |
Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүх |
Арвайхээр хот |
Баруунбаян-Улаан, Богд, Уянга, Тарагт, Гучин-Ус, Зүүнбаян-Улаан, Нарийнтээл, Хайрхандулаан, Сант, Төгрөг, Баянгол сум, Арвайхээр хот |
14 |
Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүх |
Хархорин сум |
Хархорин, Хужирт, Бүрд, Өлзийт, Бат-Өлзийт, Есөн зүйл, Баян-Өндөр сум |
15 |
Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүх |
Баруун-Урт хот |
аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж |
16 |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүх |
Сүхбаатар хот |
Алтанбулаг, Баруунбүрэн, Зүүнбүрэн, Ерөө, Орхон, Орхонтуул, Сант, Түшиг, Шаамар, Хүдэр, Жавхлант, Сайхан, Цагааннуур, Хушаат сум, Сүхбаатар сум |
17 |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүх |
Зүүнхараа |
Мандал, Баянгол сум |
18 |
Төв аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүх |
Зуунмод хот |
Алтанбулаг, Баян-Өнжүүл, Баян, Лүн, Баянжаргалант, Баянцогт, Бүрэн, Баянцагаан, Баянхангай, Баяндэлгэр, Эрдэнэ, Дэлгэрхаан, Мөнгөнморьт, Сэргэлэн, Өндөрширээт, Эрдэнэсант, Архуст, Аргалант сум, Зуунмод хот |
19 |
Төв аймаг дахь сум дундын 2 дугаар шүүх |
Зуунмод сум |
Баянчандмань, Борнуур, Батсүмбэр, Жаргалант, Сүмбэр, Цээл, Угтаал-Цайдам, Заамар сум |
/Энэ заалтад 1996 оны 5 дугаар сарын 28, 1997 оны 10 дугаар сарын 3-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон./ |
|||
20 |
Увс аймаг дахь сум дундын шүүх |
Улаангом хот |
аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж |
21 |
Ховд аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүх |
Ховд хот |
Ховд, Буянт, Дарви, Дуут, Зэрэг, Манхан, Мянгад, Чандмань, Эрдэнэбүрэн, Дөргөн сум, Ховд хот |
22 |
Ховд аймаг дахь сум дундын 2 дугаар шүүх |
Булган хот |
Булган, Алтай, Үенч, Цэцэг, Мөст, Мөнххайрхан сум |
23 |
Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүх |
Мөрөн хот |
аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж |
24 |
Хэнтий аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүх |
Хэрлэн сум |
Цэнхэрмандал, Мөрөн, Жаргалтхаан, Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адарга, Дадал, Норовлин, Баян-Овоо, Батноров, Хэрлэн сум |
/Энэ заалтыг 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ |
|||
241_# |
Хэнтий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүх |
Бор-Өндөр хот |
Галшар, Дэлгэрхаан, Баянмөнх, Дархан сум, Бор-Өндөр хот |
/Энэ заалтыг 1999 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн./ |
|||
25 |
Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүх |
Дархан хот |
аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж |
26 |
Орхон аймаг дахь сум дундын шүүх |
Эрдэнэт хот |
аймгийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгж |
Гурав. Дүүргийн шүүх |
|||
1 |
Дүүргийн 1 дүгээр шүүх |
Багануур дүүрэг |
Багануур дүүрэг |
/Энэ заалтад 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./ |
|||
2 |
Дүүргийн 2 дугаар шүүх |
Баянгол дүүрэг |
Баянгол дүүрэг |
3 |
Дүүргийн 3 дугаар шүүх |
Баянзүрх дүүрэг |
Баянзүрх, Гачуурт дүүрэг |
4 |
Дүүргийн 4 дүгээр шүүх |
Налайх дүүрэг |
Багахангай, Налайх дүүрэг |
/Энэ заалтад 2005 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон./ |
|||
5 |
Дүүргийн 5 дугаар шүүх |
Сонгинохайрхан дүүрэг |
Сонгинохайрхан, Жаргалант дүүрэг |
6 |
Дүүргийн 6 дугаар шүүх |
Сүхбаатар дүүрэг |
Сүхбаатар дүүрэг |
7 |
Дүүргийн 7 дугаар шүүх |
Хан-Уул дүүрэг |
Хан-Уул, Туул дүүрэг |
8 |
Дүүргийн 8 дугаар шүүх |
Чингэлтэй дүүрэг |
Чингэлтэй дүүрэг |
3.Энэ хууль хүчин төгөлдөр болтол одоогийн ажиллаж байгаа шүүхүүд бүрэн эрхээ хэрэгжүүлж байсугай.
4.Энэ хууль хүчин төгөлдөр болох үед аймаг, хотын болон Бүх цэргийн тусгай шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааныг аймаг, нийслэлийн шүүхэд, хэсэг, район, орон нутгийн хотын шүүх, түүнчлэн Улаанбаатар төмөр замын шүүх, Цэргийн тусгай шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааныг сум болон сум дундын, дүүргийн шүүхэд тухайн хэрэг, маргааны нутаг дэвсгэрийн харъяаллын дагуу шилжүүлсүгэй.
5.Энэ хууль 199З оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно.
6.Шүүх байгуулах тухай хууль хүчин төгөлдөр болсонтой холбогдуулан "Шүүх, прокурор байгуулах тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1975 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 25 дугаар зарлигийн Улаанбаатар төмөр замд шүүх байгуулах заалт, "Цэргийн тусгай шүүх, прокурорын байгууллагыг өөрчлөн байгуулах тухай" БНМАУ-ын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1988 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 6 дугаар зарлигийн 1 дэх хэсэг, 3 дахь хэсгийн цэргийн тусгай шүүхтэй холбогдсон заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Н.БАГАБАНДИ
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН
ТАМГЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙ
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.РИНЧИНДОРЖ
Текст томруулах
A
A
A