Хэвлэх DOC Татаж авах
ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ КОМПАНИ БАЙГУУЛАХ ТУХАЙ

 

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

 

2013 оны 3 дугаар                                                                                                                                                                                                                   Улаанбаатар
сарын 30-ны  өдөр                                                                                                       Дугаар 129                                                                                                 хот

 

ТӨРИЙН ӨМЧИЙН ОРОЛЦООТОЙ
   КОМПАНИ БАЙГУУЛАХ ТУХАЙ

 

 

Эрчим хүчний тухай хуулийн 5.1.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 6, Төр, хувийн хэвшлийн түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогын 5.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

 

1. Тавантолгойн нүүрсний орд газрыг түшиглэн барих цахилгаан станцын хүчин чадлыг 450 МВт байхаар тооцож, төслийг хэрэгжүүлэх тусгай зориулалтын компанийг гадаад, дотоодын хувийн хэвшлийн байгууллагуудын оролцоотойгоор үүсгэн байгуулах арга хэмжээ авахыг Эрчим хүчний сайд М.Сономпилд даалгасугай.

 

2. Энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан тусгай зориулалтын компанид төрийн эзэмших хувьцаа 34 хувь байхаар тогтоосугай. /ЗГ-ын 2013-7-9-ны 261-р тогтоолоор 2-р заалтыг хүчингүй болсонд тооцсон/

 

3. Тусгай зориулалтын компанид эрчим хүчний барилга байгууламж барих болон эрчим хүч үйлдвэрлэх үйл ажиллагаа явуулахад шаардлагатай тусгай зөвшөөрлүүдийг зохих журмын дагуу олгохыг Эрчим хүчний сайд М.Сономпил, эрчим хүчний барилга байгууламж барихад шаардлагатай газрын асуудлыг шийдвэрлэхийг  Өмнөговь аймгийн Засаг дарга Б.Бадраа, ус ашиглах зөвшөөрөл болон холбогдох дүгнэлт гаргах арга хэмжээ авахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах асуудлыг судлан Засгийн газарт оруулахыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав нарт тус тус даалгасугай.

 

4. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт батлах тухай” Засгийн газрын 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 198 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ын 97 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 


Монгол Улсын Ерөнхий сайд                                               Н.АЛТАНХУЯГ

 


Эрчим хүчний сайд                                                                М.СОНОМПИЛ