- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТОГТООЛЫН ХАВСРАЛТУУДАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2013 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр
Дугаар 131
Улаанбаатар хот
ТОГТООЛЫН ХАВСРАЛТУУДАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ
Ашигт малтмалын тухай хуулийн 47.8, 47.12-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал"-ын 2.5-д дараахь агуулга бүхий 12 дахь заалт нэмсүгэй:
12 | Хайлуур жонш | Хайлуурын хүчил | Фторт устөрөгчийн агуулга | ≥96% |
2. Засгийн газрын 2007 оны 88 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан "Зарим экспортын бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээний үндэслэл болгох Монголбанкны болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр"-ийн 3, 4, 6 дахь заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай: /Энэ заалтыг ЗГ-ын 2016-2-1-ний өдрийн 81-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
|
|
|
|
|
|
|
|
3. Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Ашигт малтмалын хүдэр, баяжмал, бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага, ангилал, тооцох үндсэн зарчим, аргачлал"-ын 2.2-ын 4, 6 дахь заалт, 2.4-ийн 4, 6 дахь заалт, 2.5-ын 5 дахь заалтыг дор дурьдсанаар өөрчлөн найруулсугай:
1) 2.2-ын 4, 6 дахь заалт:
4 | Төмрийн хүдэр | Газрын хэвлийгээс олборлосон уулын чулуулаг, бүхэл болон нунтаг хүдэр | Бүхлийн ширхэглэл | >0.15мм |
Нунтагийн ширхэглэл | ≤0.15мм | |||
Төмрийн агуулга | >20% |
6 | Хайлуур жоншны хүдэр | Газрын хэвлийгээс олборлосон уулын чулуулаг | Фторт кальцийн агуулга | >20% ≤55% |
2) 2.4-ийн 4, 6 дахь заалт:
4 | Төмрийн баяжмал | Бөөнцөг болон шууд ангижруулсан төмөр | Төмрийн агуулга | >62% |
6 | Хайлуур жоншны баяжмал | Баяжуулах процесст оруулж хүдэр дэх агуулгыг нь дээшлүүлсэн хайлуур жоншны баяжмал | Металлургийн баяжмалын фторт кальцийн агуулга | >55% |
Флотацийн баяжмалын фторт кальцийн агуулга | >95% |
3) 2.5-ын 5 дахь заалт:
5 | Төмөр | Ширэм болон ган (болд) | Төмрийн агуулга | >96% |
4. Уул уурхайн бүтээгдэхүүний жишиг үнийг нийтэд мэдээлэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулан ажиллуулахыг Сангийн сайд Ч.Улаан, Уул уурхайн сайд Д.Ганхуяг нарт даалгасугай.
5. Энэ тогтоолыг 2013 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ
Уул уурхайн сайд Д.ГАНХУЯГ
Сангийн сайд Ч.УЛААН
Текст томруулах
A
A
A