Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ/Албадан ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэхэд хяналт тавих журам”

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ

2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар А/131

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай Монгол Улсын хуулийн 96 дугаар зүйлийн 96.8 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:

1.Албадан ажил хийлгэх ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг гүйцэтгэхэд хяналт тавих журам-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.

2.Энэхүү журмыг 2013 оны 06 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга /хурандаа Д.Ядамдорж/-д үүрэг болгосугай.

3.Энэ журам батлагдсантай холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2002 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 276 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                                                                                         САЙД                                     Х.ТЭМҮҮЖИН

Улсын нэгдсэн бүртгэлийн 2013 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 3388 дугаар бүртгэв.