A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /СС, ХХААХҮС, ХНХС, БСШУССайдын 2016 оны 405,А-70,А/294,А/157 дугаар тушаалаар хүчингүй болсон/.
Бүлэг: 1979

/ХНХС, БСШУС-ын 2016 оны А/216/А/104 дүгээр тушаалаар хүчингүй болсон/

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД,

ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2013 оны 07 сарын 05-ны өдөр Дугаар А/136, А271 Улаанбаатар

Журам батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5,Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 11 дүгээр зүйлийн үндэслэн ТУШААХ нь:

1."Мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд таюигдах шаардлагыг тогтоох журам"-ыг 1 дүгээр хавсралтаар "Мэргэжлийн сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг хангасан гэрчилгээний загвар"-ыг 2 дугаар хавсралтаар ,бүрдүүлэх баримт бичгийн загварыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү журмыг батлагдсантай холбогдуулан Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2003 оны 25 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД ХӨДӨЛМӨРИЙН САЙД

Л.ГАНТӨМӨР Я.САНЖМЯТАВ