Хэвлэх DOC Татаж авах
Шаардлага, загвар батлах тухай ХС-ын 2016-03-03-ны А/53 дугаар тушаалаар хүчингүй болсон/

ХС-ын 2016-03-03-ны А/53 дугаар тушаалаар хүчингүй болсон/

 

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ
САЙДЫН ТУШАА
Л

 

Шаардлага, загвар батлах тухай /Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага байгуулах тусгай

зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага/

 

                2011 оны 10 дугаар                                                                                               
                сарын 13-ны өдөр                                                                           Дугаар 386                                                               Улаанбаатар хот
                                              

Боловсролын тухай хууль”-ийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх заалт, 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

 

1.“Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага байгуулах тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичигт тавигдах шаардлага”-ыг нэгдүгээр, тусгай зөвшөөрөл хүсэхэд бүрдүүлэх баримт бичгийн загварыг хоёрдугаар, тусгай зөвшөөрлийн загварыг гуравдугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.

2.Дор дурьдсан арга хэмжээ авахыг Мэргэжлийн боловсролын газар /М.Баасанжав/, Мэргэжлийн боловсрол, сургалтын газар  /Б.Мишигжав/-т тус тус даалгасугай.

         2.1. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага байгуулах, шинэ мэргэжил нээх хүсэлтийг хүлээн авч холбогдох дүгнэлт гаргаж ажиллах;

         2.2. Тусгай зөвшөөрлийн баримт бичиг, түүний нөхцөл шаардлага, дүгнэлтэд гарын үсэг зурж баталгаажуулж байх;

         2.3. Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагаар бэлтгэх мэргэжлийн индекс шинэчлэгдэн батлагдсан болон мэргэжлийн боловсрол, сургалтын хөтөлбөр, агуулга, хэлбэр, хэв шинж өөрчлөгдсөнтэй холбогдуулан 2012 оны 6 дугаар сарын 1-ний дотор сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрлийг шинэчлэх, улсын бүртгэлд бүртгэх;

          2.4. Энэхүү тушаалыг Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд, Улсын мэргэжлийн хяналтын газар, тусгай зөвшөөрөл хүсэгчдэд хүргүүлэх, таниулах арга хэмжээ авах;

 

3. Энэхүү тушаалын хэрэгжилтийг жил бүрийн 8 дугаар сард танилцуулж ажиллахыг Мэргэжлийн боловсролын газар /М.Баасанжав/, Мэргэжлийн боловсрол, сургалтын газар  /Б.Мишигжав/-т тус тус үүрэг болгосугай.

 

 

 

САЙД                                               Ё.ОТГОНБАЯР

 

 

 

 

Улсын бүртгэлд 2012 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 3318 дугаарт бүртгэв.