A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • Байгалийн ургамал ашиглах дээд хэмжээг тогтоох тухай /БОАЖС-ын 2017 оны А/80 дугаар тушаалаар хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/БОАЖС-ын 2017 оны А/80 дугаар тушаалаар хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН

САЙДЫН ТУШААЛ

Байгалийн ургамал ашиглах дээд хэмжээг тогтоох тухай

2013 оны 7 дугаар

сарын 01-ний өдөр Дугаар А-194 Улаанбаатар хот

Байгалийн ургамлын тухай хуулийн 71.4-д заасныг үндэслэн ТУШААХ нь:

1.Үйлдвэрлэлийн зориулалтаар 2013 онд түүж бэлтгэх ургамлын дээд хэмжээг хавсралт ёсоор баталсугай.

2.Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар /Д.Энхбат/-т даалгасугай.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан "Байгалийн ургамал ашиглах дээд хэмжээг тогтоох тухай" Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2009 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 139, 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 188, 2010 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А-145, 2011 оны 07 дугаар сарын 07-ний өдрийн А-241, 2012 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн А-282, "2012 онд ашиглах байгалийн ургамлын дээд хэмжээнд нэмэлт оруулах тухай" Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2012 оны 09 дугаар сарын 19-ний өдрийн А-11 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.