- Нүүр
- Сайдын тушаал
- Бордооны аюулгүй байдалд тавих шаардлага батлах тухай
ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ
2013 оны 08 дугаар сарын 23-ны өдөр
Дугаар А/105
Улаанбаатар хот
Бордооны аюулгүй байдалд тавих шаардлага батлах тухай
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь:
1. "Газар тариалангийн үйлдвэрлэлд ашиглах бордооны аюулгүй байдалд тавих шаардлага"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга /Х.Золжаргал/-д үүрэг болгосугай.
САЙД Х.БАТТУЛГА
Текст томруулах
A
A
A