Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс төлбөр авах журам/

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

 

 

2013 оны 3 дугаар                               

сарын 15-ны өдөр                                                                                                               Дугаар 176                                                                                                  Өлгий                                                                                                                    

 

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

 

Авто замын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.4, 19 дүгээр зүйлийн 19.1.3, 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Аймгийн харъяалалтай болон нутаг дэвсгэрт тогтмол үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэдийн тээврийн хэрэгслээс төлбөр авах журмыг нэгдүгээр, орон нутгийн болон аймаг, хот хоорондын дамжин өнгөрч буй тээврийн хэрэгслээс авах Авто замын байгууламж ашигласны төлбөрийн хэмжээг хоёрдугаар, төлбөр хураах цэгүүдийн байршлыг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

 

2.Орон нутгийн авто замын сангийн хөрөнгийг тусгай харилцах дансанд байршуулан гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Санхүү, төрийн сангийн хэлтэс /Х.Хайратхан/-тдаалгасугай.

 

3.Орон нутгийн авто замыг байнга ашигласны төлбөр авах журам, төлбөрийн хэмжээг тогтоосон энэхүү захирамжийг хэрэгжүүлж, авто зам барих, засварлах, арчлан хамгаалах, ажлыг зохион байгуулахыг аймгийн Тээвэр, авто замын газар /А.Серикболат/, замыг тэмдэгжүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахыг аймгийн Цагдаагийн газар /К.Женисгүл/ нарт тус тус даалгасугай.

 

4.Энэхүү журмын биелэлтэнд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөгжлийн бодлогын хэлтэс /А.Болатхан/-түүрэгболгосугай.

 

 

 

 

ЗАСАГ ДАРГА                                  Х.ДАРМЕН