Хэвлэх DOC Татаж авах
ЖАГСААЛТ, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ /Дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжгүй өргөн хэрэглээний импортын хүнсний жагсаалт/

ҮЙЛДВЭР, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЙДЫН ТУШААЛ
2013 оны 2 дугаар сарын 28-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар А/33

ЖАГСААЛТ, АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

Хүнсний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг үндэслэн  ТУШААХ нь:

1.“Дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжгүй өргөн хэрэглээний импортын хүнсний жагсаалт“-ыг нэгдүгээр хавсралт, “Дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжгүй өргөн хэрэглээний импортын хүнсийг тодорхойлох аргачлал”-ыг хоёрдугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Тухайн жилийн Монгол улсын хүнсний тэнцэл, өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний зах зээлийн нөхцөлд үнэлгээ хийж, “Дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжгүй өргөн хэрэглээний импортын хүнсний жагсаалт”-ыг дээрх аргачлалын дагуу тодорхойлж, жагсаалтын төслийг тухайн оны нэгдүгээр улиралд багтаан Сайдын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж байхыг ҮХААЯ-ны Хүнсний Үйлдвэрийн Бодлогын Хэрэгжилтийг Зохицуулах газар (Д.Тунгалаг)-т үүрэг болгосугай.

САЙД                                                Х.БАТТУЛГА