Хэвлэх DOC Татаж авах
ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2006 оны 349-р зарлигт/ /Ерөнхийлөгчийн 2017 оны 126-р зарлигаар хүчингүй болгосон/

/Ерөнхийлөгчийн 2017 оны 126-р зарлигаар хүчингүй болгосон/

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ



 
2013 оны 02 дугаар сарын 06-ны өдөр                                             Дугаар 14                                                                                             Төрийн ордон, Улаанбаатар хот

                                                                                                                                 

                                 

ДҮРЭМД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ /2006 оны 349-р зарлигт/

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Батлан хамгаалах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2006 оны 349 дүгээр зарлигийн хавсралтаар батлагдсан Монгол Улсын Бүх цэргийн Их хар сүлдийн дүрэмд дор дурьдсан нэмэлт, өөрчлөлт оруулсугай.
 

           1. Дүрмийн 4.3-т Өргөөнд Бүх цэргийн Их хар сүлдийн сангийн судар, түүх гэсний дараа “хэнгэрэг, бүрээ”, монгол цэргийн нум, сум, илд, бамбай гэсний дараа “ган тулга”, 6.2.10-т  “Бүх цэргийн Их хар сүлдийг цэнгүүлэх тайлгын үед Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын, Агаарын довтолгооноос хамгаалахын, Хилийн, Дотоодын цэргийн ангиуд байнгын байрлалдаа байлдааны тугаа залан хүндэтгэл үзүүлнэ” гэж тус тус нэмэх.
 

          2. Дүрмийн 6.1.4, 6.3.1-т хаврын тэргүүн   сарын   шинийн нэгэн г эснийг хаврын тэргүүн сарын шинийн “гурван”, 6.3.2-т “Шүүснээс цугларагсдад түгээнэ” гэснийг “Шүүснээс тайлгад оролцогсдод хүртээнэ” гэж тус тус өөрчлөх.


 

 

 

 

 


                              МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                                  Ц.ЭЛБЭГДОРЖ