A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД МӨНГӨН УРАМШИЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 74-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар 86

ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД МӨНГӨН УРАМШИЛ ОЛГОХ ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ЗГ-ын 2017 оны 74-р тогтоолоор хүчингүй болсонд тооцсон/

Цагдаагийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Цагдаагийн алба хаагчид мөнгөн урамшил олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Цагдаагийн албан хаагчид олгох мөнгөн урамшлыг Монгол Улсын 2014 оны Төсвийн тухай хуулиар тухайн зардалд батлагдсан төсвийн хэмжээнд багтаан 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн энэ журмын дагуу олгохыг Цагдаагийн ерөнхий газар (Б.Билэгт)-т даалгасугай.

3. Мөнгөн урамшил олгоход шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Сангийн сайд Ч.Улаанд тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.АЛТАНХУЯГ