A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • Төмөр замын сүлжээ, суурь бүтцийг өргөжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай /ЗГ-ын 2012 оны 93-р тогтоолоор хүчингүй болсон/
Бүлэг: 1979

/ЗГ-ын 2012 оны 93-р тогтоолоор хүчингүй болсон/

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Төмөр замын сүлжээ, суурь бүтцийг өргөжүүлэх

талаар авах зарим арга хэмжээний тухай

2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Дугаар 283 Улаанбаатар хот

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.15.1, Төмөр замын тээврийн тухай хуулийн 9.1.2, 16.1.1, 16.9, Концессын тухай хуулийн 17.1-ийг үндэслэн Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Улсын Их Хурлын 2010 оны 32 дугаар тогтоолоор баталсан "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого"-ын 3.2.2-т заасан эхний үе шатанд барих төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг "Монголын төмөр зам" ХК-д олгосугай.

2. Эхний үе шатанд барихаар төлөвлөсөн төмөр замын ажлыг эхлүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг Монгол Улсын Хөгжлийн банкаар дамжуулан шийдвэрлэх талаар холбогдох арга хэмжээ авахыг Төрийн өмчийн хороо (Д.Сугар)-нд даалгасугай.

3. Тавантолгой нүүрсний ордыг хамтарч ашиглах стратегийн хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, нөхцөлтэй уялдуулах замаар гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоо бүхий компани (консорциум)-ийг байгуулж, төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу шилжүүлэх санал боловсруулж Засгийн газарт танилцуулахыг Ажлын хэсэг (Н.Алтанхуяг)-т даалгасугай.

4. Төмөр зам барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх багийг сонгон шалгаруулах талаар санал боловсруулж шийдвэрлүүлэхийг "Монголын төмөр зам" ХК /А.Батболд/-д даалгасугай.