Хэвлэх DOC Татаж авах
ДЭЭД ОФИЦЕРЫН АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЦЭРГИЙН ЦОЛНЫ ЗЭРЭГЛЭЛИЙГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

 

 

2010 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр                                                       Дугаар 247                                                                                                      Улаанбаатар хот

 

 

ДЭЭД ОФИЦЕРЫН АЛБАН ТУШААЛЫН АНГИЛАЛ, ЦЭРГИЙН ЦОЛНЫ ЗЭРЭГЛЭЛИЙГ

ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

 

         

“Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчдын эрх зүйн байдлын тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх, 19 дүгээр зүйлийн 2 дахь, “Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай” хуулийн 31 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1.Дээд офицерын албан тушаалын ангилал, цэргийн цолны зэрэглэлийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Энэ зарлиг гарсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2009 оны 158 дугаар зарлигийг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэхүү зарлигийг батлагдсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ                                                  Ц.ЭЛБЭГДОРЖ