A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Хилийн цэсийн зургийг хадгалах, ашиглах, тэдгээрт орсон өөрчлөлтийг тусгах/
Бүлэг: 1979

2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 10

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Хилийн цэсийн зургийг хадгалах, ашиглах, тэдгээрт орсон өөрчлөлтийг тусгах журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү тушаалаар батлагдсан журмыг иргэн, хуулийн этгээдэд сурталчлах, мэдээлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахыг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар /Ц.Ганхүү/-т даалгасугай.

3. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гүнболд/-т даалгасугай.

САЙД Х.БАДЕЛХАН