A

A

A

Бүлэг: 1979

ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

ИМПОРТЫН БАРААНЫ ГААЛИЙН ҮНИЙГ ТОДОРХОЙЛОХ АРГАЧЛАЛ БАТЛАХ ТУХАЙ

2001 оны 3 дугаар сарын 28-ны өдөр

Улаанбаатар хот

Дугаар 63

Гаалийн тарифын тухай хуулийн 10 дугаар зүйлийн З дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь :

1. Импортын барааны гаалийн үнийг тодорхойлох аргачлалыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Аргачлал батлах тухай" Засгийн газрын 1993 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 55 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.ЭНХБАЯР

Санхүү, эдийн засгийн сайд Ч.УЛААН