A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засварын ажлын журам/
Бүлэг: 1979

ТҮЛШ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙДЫН ТУШААЛ

2005 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Дугаар 87 Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол улсын Эрчим хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5 дахь заалт, Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Эрчим хүчний барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт, засварын ажлын журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү журмыг өөрийн үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Эрчим хүчний Эдийн засгийн хүрээлэн болон Түлш, эрчим хүчний салбарын үйлдвэр, компани, байгууллагын дарга, захирлуудад үүрэг болгосугай.

/Энэ хэсэгт 2015 оны 70 дугаар тушаалаар өөрчлөлт оруулсан/

3.Энэ тушаалын биелэлтэнд байнгын хяналт тавьж ажиллахыг Эрчим хүчний бодлого зохицуулалтын газрын дарга (Б.Бадрал), Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга (З.Төмөрбаатар), ЭЗХШҮГ-ын дарга (Ч.Саранжав) нарт даалгасугай.

САЙД Т.ОЧИРХҮҮ

/ЭХС-ын 2018 оны 33 дугаар тушаалаар өөрчлөлт оруулсныг тусгав/