A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • АРГАЧИЛСАН ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /БОНХС-ын 2014 оны А-117 дугаар тушаалаар хүчингүй/
Бүлэг: 1979

/БОНХС-ын 2014 оны А-117 дугаар тушаалаар хүчингүй/

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЙДЫН ТУШААЛ

АРГАЧИЛСАН ЗААВАР БАТЛАХ ТУХАЙ /Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачилсан заавар/

2010 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр

Улаанбаатар хот

Дугаар А-2

"Байгаль орчныг хамгаалах тухай хууль"-ийн 15 дугаар зүйлийн 15.1.2 дахь заалт, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний аргачилсан заавар"-ыг хавсралтын ёсоор батлан мөрдүүлсүгэй.

2. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг батлагдсан аргачлалын дагуу хийж байхыг үнэлгээ хийх эрх бүхий мэргэжлийн байгууллагуудад үүрэг болгосугай.

3. Эрх авсан мэргэжлийн байгууллагын байгаль орчны үнэлгээ хийх үйл ажиллагаанд энэхүү зааврыг мөрдүүлэн, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар, аймаг нийслэлийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт даалгаж бүх шатны Засаг дарга нарт зөвлөсүгэй.

4. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам заавар батлах тухай" Байгаль орчны сайдын 2006 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 119 дүгээр тушаалын гуравдугаар хавсралтаар батлагдсан "Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх аргачилсан заавар"-ыг хүчингүй болгосугай.