- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх/
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 269/264
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Гаалийн тухай хуулийн 222.4-т заасныг үндэслэн ТУШААХ нь:
1. Улс хоорондын шуудангийн илгээмжийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Гаалийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороонд тус тус үүрэг болгосугай.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Санхүү, эдийн засгийн сайд, Дэд бүтцийн сайдын хамтарсан 2004 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 109/86 дугаар, "Журам батлах тухай" Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Сангийн сайдын хамтарсан 2010 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 30/20 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА С.БАЯРЦОГТ
САНГИЙН САЙД Ж.ЭРДЭНЭБАТ
Улсын нэгдсэн бүртгэлийн 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 3527 дугаарт бүртгэв.
Текст томруулах
A
A
A