- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр
Дугаар 144
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Батлан хамгаалах тухай хуулийн 13.1.9-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Иргэнийг цэргийн жинхэнэ албанд эрүүл мэндээр тэнцүүлэх болон цэргийн алба хаагчийн эрүүл мэндийн байдлыг тодорхойлох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай. (Энэ тогтоолын хавсралтад Засгийн газрын 2019 оны 441 дүгээр тогтоолоор нэмэлт, өөрчлөлт орсон)
2. Журмын хэрэгжилтийг ханган ажиллахыг Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт, аймаг, нийслэл (дүүрэг)-ийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Батлан хамгаалахын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ
Текст томруулах
A
A
A