- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ (Цэргийн гэрээт алба хаах журам)
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2018 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр
Дугаар 11
Улаанбаатар хот
Цэргийн албаны тухай хуулийн 17.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1."Цэргийн гэрээт алба хаах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт үүрэг болгосугай.
3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Засгийн газрын 2008 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 194 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ
БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД Н.ЭНХБОЛД
Текст томруулах
A
A
A