- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Гэрч, хохирогчийг тусгай техник хэрэгслийн жагсаалт, хэрэгслээр хангах, хэрэглэх/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ТУШААЛ
2014 оны 7 дугаар сарын 2-ны өдөр
Дугаар А/113
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Гэрч, хохирогчийг хамгаалах тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь: /ХЗДХС-ын 2023 оны А/401 дүгээр тушаалаар өөрчлөлт орсныг тусгав./
1. "Гэрч, хохирогчийг тусгай техник хэрэгслийн жагсаалт, хэрэгслээр хангах, хэрэглэх журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газрын дарга /Ө.Энхтөр/-д даалгасугай.
САЙД Х.ТЭМҮҮЖИН
Улсын нэгдсэн бүртгэлийн 2014 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 3463 дугаарт бүртгэв.
Текст томруулах
A
A
A