- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Хөдөлмөрийн хувийн биржийг бүртгэж, санхүүжилт олгох/
ХӨДӨЛМӨРИЙН САЙДЫН ТУШААЛ
2014 оны 05 дугаар сарын 16-ны өдөр
Дугаар А/123
Улаанбаатар хот
ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Хөдөлмөрийн хувийн биржийг бүртгэж, санхүүжилт олгох/
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Хөдөлмөрийн хувийн биржийг бүртгэж, санхүүжилт олгох журам"-ыг хавсралтаар шинэчлэн баталсугай.
2. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хөдөлмөрийн төв бирж /Ц.Энхтуяа/-д, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Д.Ууганбаатар/-т, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /С. Жамъянсүрэн/-т тус тус даалгасугай.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Хөдөлмөрийн сайдын 2013 оны 05-р сарын 07-ны өдрийн А/92 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.
САЙД Я.САНЖМЯТАВ
/ХС-ын 2016-05-06-ны А/116 дугаар тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав./
Текст томруулах
A
A
A