A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 404

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Нийгмийн халамжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Өрхийн мэдээллийн нэгдсэн санг удирдах, ашиглах журам"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Энэ тогтоолын хавсралтаар баталсан журмын 2.2.1, 2.2.2-т заасан мэдээллийг 2015 оны 4 дүгээр сарын 1-ний дотор нийгмийн халамжийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон захиргааны байгууллагын цахим хуудсанд байршуулах арга хэмжээ авч, журмын хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ