A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр

Дугаар 90

Улаанбаатар хот

ГАЗРЫГ УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭНД АВАХ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Газрын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.3 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт олгосон газрын хилийн зааг, эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг 1 дүгээр хавсралтаар баталж, улсын тусгай хэрэгцээнд авсугай.

2."Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт олгосон газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай" Монгол Улсын Их Хурлын 2009 оны 37 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Элчин сайдын яам, Нэгдсэн Үндэстний Байгууллагын төлөөлөгчийн газар болон "Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай" Монгол Улсын Их Хурлын 2013 оны 52 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авсан Монгол Улсад суугаа Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайдын яамны газрын хилийн зааг, эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг 2 дугаар хавсралтаар тус тус шинэчлэн баталсугай.

3.Гадаад улсын дипломат болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газартай харилцан адил байх зарчмыг баримтлан газар ашиглуулах гэрээ байгуулахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т зөвшөөрсүгэй.

4.Энэ тогтоолыг баталсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын 2009 оны 37 дугаар тогтоолын хавсралтын 1.1, 2.1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын 2013 оны 52 дугаар тогтоолын хавсралтаар улсын тусгай хэрэгцээнд авсан Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайдын яамны газрын хилийн зааг, эргэлтийн цэгүүдийн солбицол, талбайн хэмжээг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД