- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /.Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, улсын хилээр нэвтрүүлэх/
ХУУЛЬ ЗҮЙН САЙД, САНГИЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2015 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр
Дугаар А/251,304
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Галт зэвсгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:
1. Галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл импортлох, худалдах болон спорт-сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй иргэн, хуулийн этгээд галт зэвсэг, сум, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэх журмыг хавсралтаар баталсугай.
2. Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/, Гаалийн ерөнхий газар /О.Ганбат/-т тус тус даалгасугай.
САЙД Д.ДОРЛИГЖАВ
САЙД Б.БОЛОР
Текст томруулах
A
A
A