- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ "Спорт-сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг эзэмших, хадгалах журам"
МОНГОЛ УЛСЫН ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙД, ХУУЛЬ ЗҮЙН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ
2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр
Дугаар 468,А/268
Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Галт зэвсгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:
1. "Спорт-сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий иргэн, хуулийн этгээдийн галт зэвсэг эзэмших, хадгалах журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг спорт-сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдэд даалгасугай.
3. Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /тэргүүн комиссар Р.Чингис/-т даалгасугай.
ЭРҮҮЛ МЭНД, СПОРТЫН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ц.ОЮУНБААТАР
ХУУЛЬ ЗҮЙН САЙД Д.ДОРЛИГЖАВ
Улсын нэгдсэн бүртгэлийн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 3586 дугаарт бүртгэв.
Текст томруулах
A
A
A