A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр

Дугаар 3

Улаанбаатар хот

2016 ОНЫГ "ХЭРЭГЛЭГЧИЙН ЖИЛ" БОЛГОХ ТУХАЙ

2015 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 70 дугаар хуралдаанаар баталсан Тогтвортой хөгжлийн баримт бичигт заасан зөвлөмжийг үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2016 оныг "Хэрэглэгчийн жил" болгон зарласугай.

2. "Хэрэглэгчийн жил"-ийн хүрээнд хийх ажлын төлөвлөгөө болон хэрэглэгчийн эрхийг хамгаалах зорилгоор хэрэгжүүлэх хөтөлбөрийн төслийг боловсруулан Засгийн газарт оруулахыг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатарт даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Монгол Улсын Шадар сайд Ц.ОЮУНБААТАР