A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ

АГААРЫН ХӨЛГИЙГ ХУУЛЬ БУСААР БУЛААН АВАХ ҮЙЛДЛИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ КОНВЕНЦ

1970 оны 12 дугаар сарын 16-ны өдөр

1971 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүчин төгөлдөр болсон

Энэхүү конвенцид оролцогч улс,

нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийг булаан авах хууль бус үйлдэл нь хүмүүсийн болон эд хөрөнгийн аюулгүй байдалд занал учруулж нисэхийн үйл ажиллагаанд ноцтой нөлөөлж, иргэний нисэхийн аюулгүй байдалд дэлхийн хүмүүсийн итгэлийг бууруулж байгааг харгалзаж,

ийм үйлдэл гарч байгаа нь сэтгэл ихэд түгшүүлж байгааг харгалзаж,

ийм үйлдлийг таслан зогсоох зорилгоор гэмт этгээдүүдийг шийтгэх талаар зохих арга хэмжээ авах нь нэн шаардлагатай болсныг харгалзаж,

дараахь зүйлийг хэлэлцэн тохиров:

1 дүгээр зүйл

Нислэг үйлдэж байгаа агаарын хөлгийн бүхээгт дараахь үйлдэл хийсэн аливаа этгээдийг гэмт хэрэг (цаашид “гэмт хэрэг” гэх) үйлдсэн гэж үзнэ:

(a) хууль бусаар хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн, эсхүл айлган сүрдүүлэх бусад хэлбэрээр агаарын хөлгийг булаан авсан, эсхүл хяналтаа тогтоосон, эсхүл ийм үйлдэл хийхийг завдсан, эсхүл

(b) ийм үйлдлийг үйлдсэн, эсхүл үйлдэхийг завдсан этгээдтэй хамтран оролцсон бол.

2 дугаар зүйл

Хэлэлцэн тохирогч улс бүр дурдсан гэмт хэрэгт хүнд ял оногдуулах үүрэг хүлээнэ.

3 дугаар зүйл

1. Энэхүү конвенцийн зорилгод ачаалсны дараа бүх гадна хаалгыг хаасан үеэс эхлэн ачаа буулгахаар уг хаалгуудын аль нэгийг нээх хүртэл агаарын хөлгийг нислэг үйлдэж байгаад тооцно. Албадан буулт хийлгэсэн тохиолдолд зохих эрх бүхий этгээд агаарын хөлөг, түүний бүхээгт байгаа хүмүүс, эд хөрөнгийн төлөө хүлээх хариуцлагыг өөртөө шилжүүлж авах хүртэл нислэгийг үргэлжилж байгаад тооцно.

2. Энэхүү конвенцийг цэрэг, гааль, цагдаагийн албанд ашигладаг агаарын хөлгийн хувьд хэрэглэхгүй.

3. Энэхүү конвенцийг зөвхөн бүхээгт нь гэмт хэрэг үйлдэгдсэн агаарын тухайн хөлгийн хөөрсөн, буусан газар нь агаарын тухайн хөлгийг бүртгэсэн улсын нутаг дэвсгэрийн гадна байгаа тохиолдолд хэрэглэх бөгөөд уг агаарын хөлөг олон улсын, дотоодын нислэгийн алиныг эрхэлдгээс үл хамаарна.

4. 5 дугаар зүйлд дурдсан тохиолдолд бүхээгт нь гэмт хэрэг үйлдэгдсэн агаарын тухайн хөлгийн хөөрсөн болон буусан газар нэг улсын нутаг дэвсгэрт харьяалагдах бөгөөд уг улс нь дээрх зүйлд дурдсан улсын нэг мөн бол энэхүү конвенцийг хэрэглэхгүй.

5. Энэ зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг үл харгалзан хэрэв гэмт этгээд буюу гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа этгээдийг агаарын хөлгийг бүртгэсэн улсаас өөр улсын нутаг дэвсгэрт олж тогтоосон бол агаарын хөлгийн хөөрсөн, буусан газраас үл хамааран 6, 7, 8, 10 дугаар зүйлийг хэрэглэнэ.

4 дүгээр зүйл

1. Хэлэлцэн тохирогч улс бүр дор дурдсан тохиолдолд онгоцны баг болон зорчигчдын эсрэг сэжиглэгдэж байгаа этгээдийн үйлдсэн гэмт хэрэг болон хүч хэрэглэсэн бусад үйлдлийг харьяалан шийдвэрлэх талаар тухайн гэмт хэрэгтэй холбогдох шаардлагатай байж болох арга хэмжээ авна:

(а) гэмт хэргийг тухайн улсад бүртгэгдсэн агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн;

(b) бүхээгт нь гэмт хэрэг үйлдэгдсэн агаарын хөлөг сэжигтэн этгээд бүхээгт нь байхад тус улсын нутаг дэвсгэр дээр буусан;

(c) үйл ажиллагаа явуулдаг үндсэн газар нь, эсхүл тийм газар байхгүй бол байнга оршин суудаг газар нь тухайн улсад байдаг түрээслэгчид агаарын хөлгийг багийн гишүүдгүйгээр түрээсэлсэн байхад түүний бүхээгт гэмт хэрэг үйлдэгдсэн бол.

2. Хэлэлцэн тохирогч улс бүр тухайн сэжигтэн түүний нутаг дэвсгэр дээр байгаа бөгөөд түүнийг 8 дугаар зүйлд зааснаар энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан улсын аль нэгэнд шилжүүлж өгөхгүй бол хэргийг харьяалан шийдвэрлэх арга хэмжээ нэгэн адил авна.

3. Энэхүү конвенц нь үндэсний хууль тогтоомжийн дагуу аливаа эрүүгийн хэргийн харьяаллыг хэрэгжүүлэхэд саад болохгүй.

5 дугаар зүйл

Хамтарсан буюу олон улсын бүртгэлд бүртгүүлбэл зохих агаарын хөлөг ашигладаг хамтарсан агаарын тээврийн ашиглалтын байгууллага буюу олон улсын ашиглалтын агентлаг байгуулж байгаа хэлэлцэн тохирогч улсууд агаарын хөлөг бүрийн хувьд өөрсдийн дотроос аль улс нь энэхүү конвенцийн зорилгод хэргийн харьяаллаа хэрэгжүүлэх, бүртгэгч улс болохыг тогтоож, энэ тухайгаа Олон улсын иргэний нисэхийн байгууллагад мэдэгдэх бөгөөд тухайн байгууллага уг мэдээллийг энэхүү конвенцид оролцогч бүх улсад дамжуулна.

6 дугаар зүйл

1. Нөхцөл байдал тийнхүү шаардаж байгаа гэж үзвэл гэмт этгээд буюу сэжигтэн этгээд нутаг дэвсгэр дээр нь байгаа хэлэлцэн тохирогч аль нэгэн улс түүнийг цагдан хорих буюу бэлэн байлгах нөхцөлийг хангах арга хэмжээ авна. Цагдан хорих болон бусад арга хэмжээг тухайн улсын хуульд зааснаар авах боловч гагцхүү эрүүгийн байцаан шийтгэх буюу шилжүүлэн өгөх ажиллагаанд шаардагдах хугацаагаар үргэлжлүүлж болно.

2. Тухайн улс нь хэргийн талаархи урьдчилсан мөрдөн байцаалтыг нэн даруй явуулна.

3. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагдан хоригдсон аливаа этгээдэд өөрийн улсын хамгийн ойр байгаа зохих төлөөлөгчтэй нэн даруй холбоо тогтоох бололцоо олгоно.

4. Энэ зүйлд зааснаар цагдан хорьсон улс агаарын хөлгийг бүртгэсэн улс, 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн (c)-д дурдсан улс болон уг этгээдийг харьяалах улсад нэн даруй мэдэгдэх, түүнчлэн шаардлагатай гэж үзвэл сонирхогч бусад улсад тийм этгээдийг цагдан хорьсон, цагдан хорих болсон нөхцөл байдлыг мэдэгдэнэ. Энэ зүйлийн 2 дахь хэсэгт дурдсан урьдчилсан мөрдөн байцаалт явуулж байгаа улс олж тогтоосон зүйлийг дээр дурдсан улсад шуурхай мэдээлж хэргийг харьяалан шийдвэрлэх эсэхээ мэдэгдэнэ.

7 дугаар зүйл

Нутаг дэвсгэр дээр нь сэжигтэн этгээд илэрч тогтоогдсон хэлэлцэн тохирогч улс түүнийг шилжүүлэн өгөхгүй байвал гэмт хэрэг түүний нутаг дэвсгэр дээр гарсан эсэхээс үл хамааран яллуулахаар өөрийн эрх бүхий байгууллагад шилжүүлнэ. Тэрхүү эрх бүхий байгууллага нь тухайн улсын хуульд заасны дагуу ноцтой шинж агуулсан ердийн хэрэгтэй адил журмаар шийдвэрлэнэ.

8 дугаар зүйл

1. Хэлэлцэн тохирогч улсын хооронд байгуулсан шилжүүлэн өгөх тухай аль нэгэн гэрээнд тухайн гэмт хэргийг шилжүүлэн өгвөл зохих гэмт хэрэгт оруулан заана. Хэлэлцэн тохирогч улсууд хоорондоо байгуулах шилжүүлэн өгөх тухай гэрээ бүртээ уг гэмт хэргийг оруулах үүрэг хүлээнэ.

2. Шилжүүлэн өгөхийг гэрээ байгуулсан эсэхээс хамааруулан авч үздэг хэлэлцэн тохирогч улс тийм гэрээ байхгүй хэлэлцэн тохирогч өөр улсаас шилжүүлэн өгөх хүсэлт хүлээж авсан бол өөрийн үзэмжээрээ энэ конвенцийг тухайн гэмт хэргийг шилжүүлэн өгөх хууль зүйн үндэслэл болгож болно. Шилжүүлэн өгөхийг хүсэлт хүлээж авсан улсын хуулийн дагуу гүйцэтгэнэ.

3. Шилжүүлэн өгөхийг гэрээ байгуулсан эсэхээс хамааруулан авч үздэггүй хэлэлцэн тохирогч улс тухайн гэмт хэргийг хоорондоо шилжүүлэн өгвөл зохих гэмт хэрэг гэж хүсэлт хүлээж авсан улсын хуулийн дагуу хүлээн зөвшөөрнө.

4. Хэлэлцэн тохирогч улсуудын хооронд шилжүүлэн өгөх зорилгоор тухайн гэмт хэргийг зөвхөн үйлдэгдсэн газар нь бус, мөн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу харьяаллаа тогтоохыг шаардсан улс болгоны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэж үзнэ.

9 дүгээр зүйл

1. 1 дүгээр зүйлийн (а)-д дурдсан аль нэг үйлдлийг үйлдсэн буюу үйлдэхийг завдсан бол хэлэлцэн тохирогч улсууд багийн хууль ёсны ахмадын агаарын хөлөгт тавих хяналтыг сэргээн тогтоох буюу агаарын хөлөгт тавих хяналтыг хадгалах зохих бүхий л арга хэмжээ авна.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан тохиолдолд агаарын хөлөг, түүний зорчигчид буюу баг байгаа аливаа хэлэлцэн тохирогч улс зорчигчид, багийн нислэгийг аль болохоор түргэн үргэлжлүүлэх явдлыг хялбар болгон агаарын хөлөг, түүний ачааг хууль ёсны эзэмшигчид хойшлуулалгүйгээр эргүүлэн өгнө.

10 дугаар зүйл

1. Хэлэлцэн тохирогч улс 4 дүгээр зүйлд дурдсан гэмт хэрэг, бусад үйлдэлд явуулж байгаа эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны талаар бие биедээ аль болох бүрэн хэмжээгээр туслалцаа үзүүлнэ. Хүсэлт хүлээж авсан улсын хууль бүх тохиолдолд үйлчилнэ.

2. Энэ зүйлийн 1 дэх хэсгийн заалт эрүүгийн хэргийн талаар харилцан туслалцаа үзүүлэх тухай аливаа хоёр талт буюу олон талт бусад гэрээгээр хүлээсэн үүрэгт нөлөөлөхгүй.

11 дүгээр зүйл

Хэлэлцэн тохирогч улс бүр дотоодынхоо хуулийн дагуу өөрт байгаа дараахь мэдээ баримтыг Олон улсын иргэний нисэхийн байгууллагын зөвлөлд яаралтай хүргүүлнэ:

(а) гэмт хэргийн нөхцөл байдал;

(b) 9 дүгээр зүйлийн дагуу гүйцэтгэсэн ажиллагаа;

(c) гэмт хэрэгтэн буюу сэжигтэн этгээдийн талаар авсан арга хэмжээ, тухайлбал, шилжүүлэн өгөх ажиллагаа буюу эрх зүйн бусад ажиллагааны үр дүн.

12 дугаар зүйл

1. Энэхүү конвенцийг тайлбарлах буюу хэрэглэх талаар хэлэлцэн тохирогч хоёр, түүнээс дээш улсын хооронд хэлэлцээ хийх замаар шийдвэрлэх боломжгүй аливаа маргааныг тэдгээрийн аль нэгийн хүсэлтээр арбитрт шилжүүлнэ. Арбитрын тухай хүсэлт гаргаснаас хойш зургаан сарын хугацаанд талууд арбитрыг зохион байгуулах талаар тохиролцож чадаагүй бол талуудын аль нь ч хэргийг Олон улсын шүүхэд түүний дүрэмд заасны дагуу хүсэлт гарган шилжүүлж болно.

2. Энэхүү конвенцид гарын үсэг зурах,түүнийг соёрхон батлах буюу нэгдэн орох үед өмнөх хэсэгт заасан үүргийг хүлээхгүй гэж үзэж байгаагаа мэдэгдэж болно. Хэлэлцэн тохирогч бусад улс ийм тайлбар хийсэн хэлэлцэн тохирогч аливаа улсын өмнө өмнөх хэсэгт заасан үүргийг хүлээхгүй.

3. Энэ зүйлийн өмнөх хэсэгт зааснаар тайлбар хийсэн хэлэлцэн тохирогч аливаа улс эх хадгалагч засгийн газруудад мэдэгдэх замаар түүнийгээ хэдийд ч хүчингүй болгож болно.

13 дугаар зүйл

1. Энэхүү конвенц нь 1970 оны 12 дугаар сарын 1-16-ны өдөр Гаагад болсон Олон улсын агаарын эрх зүйн бага хурал (цаашид “Гаагийн бага хурал” гэх)-д оролцогч улсын хувьд 1970 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Гаагад гарын үсэг зурахад нээлттэй байна. 1970 оны 12 дугаар сарын 31-нээс хойш конвенц нь бүх улсын хувьд Москва, Лондон, Вашингтон хотноо гарын үсэг зурахад нээлттэй байна. Энэ конвенцид энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болохоос өмнө гарын үсэг зураагүй аливаа улс түүнд хэдийд ч нэгдэн орж болно.

2. Энэхүү конвенцид гарын үсэг зурсан улс түүнийг соёрхон батална. Батламж жуух бичиг болон нэгдэн орсон тухай баримт бичгийг Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газарт хадгалуулах бөгөөд эдгээр улсыг эх хадгалагч засгийн газраар энэхүү конвенцоор томилсон болно.

3. Энэхүү конвенц нь Гаагийн бага хуралд оролцож конвенцид гарын үсэг зурсан арван улс батламж жуух бичгээ хадгалуулсан өдрөөс хойш гуч хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

4. Бусад улсын хувьд энэхүү конвенц нь энэ зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр болсон өдөр, эсхүл тэдгээрээс батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийн аль сүүлд өгч хадгалуулсан өдрөөс хойш гуч хоногийн дараа хүчин төгөлдөр болно.

5. Эх хадгалагч засгийн газрууд гарын үсэг зурсан болон нэгдэн орсон бүх улсад гарын үсэг зурсан өдөр, батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулсан өдөр, энэхүү конвенцийн хүчин төгөлдөр болох өдөр болон бусад зүйлийн талаар даруй мэдэгдэнэ.

6. Энэхүү конвенцийг хүчин төгөлдөр болмогц Нэгдсэн Үндэстний Байгууллагын дүрмийн 102, Олон улсын иргэний нисэхийн тухай конвенц (Чикаго, 1944 он)-ийн 83 дугаар зүйлд заасны дагуу эх хадгалагч засгийн газруудад бүртгүүлнэ.

14 дүгээр зүйл

1. Хэлэлцэн тохирогч аливаа улс эх хадгалагч засгийн газруудад бичгээр мэдэгдэх замаар энэхүү конвенцоос гарч болно.

2. Конвенцоос гарах нь эх хадгалагч засгийн газрууд мэдэгдлийг хүлээж авсан өдрөөс хойш 6 сарын дараа хүчин төгөлдөр болно.

Дээр дурдсаныг нотолж зохих ёсоор засгийн газраасаа бүрэн эрх олгогдсон төлөөлөгчид энэ конвенцид гарын үсэг зурав.

Нэг мянга есөн зуун далан оны арван хоёрдугаар сарын арван зургааны өдөр Гаага хотноо тус бүр нь жинхэнэ эх болох адил хүчинтэй англи, франц, орос, испани дөрвөн хэлээр гурван хувь үйлдэв.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ

АГААРЫН ХӨЛГИЙГ ХУУЛЬ БУСААР БУЛААН АВАХ ҮЙЛДЛИЙГ ХОРИГЛОХ ТУХАЙ КОНВЕНЦ
1970 оны 12 дугаар сарын 16-ны өдөр баталж,