A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр

Дугаар 2

Улаанбаатар хот

ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр"-ийг хавсралт ёсоор баталсугай. /Энэ тогтоолын хавсралтад ЗГ-ын 2017 оны 27-р тогтоолоор өөрчлөлт орсон/

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Гадаад сурталчилгааны тухай" Засгийн газрын 2005 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 267 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ

Гадаад хэргийн сайд Л.ПҮРЭВСҮРЭН