A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, газар зохион байгуулалт, кадастр/
Бүлэг: 1979

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 246

Улаанбаатар хот

Журам батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3. дахь заалт, Аж ахуйн үйл ажиллагаанийн тусайг зөвшөөрлийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.3 дахь хэсэг, Геодези, зураг зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.4.4, 5.4.6 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Нэг. Геодези, зураг зүйн үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журмыг нэгдүгээр, Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх олгох журмыг хоёрдугаар /БХБС-ын 2019 оны 191 дүгээр тушаалаар 2 дугаар хавсралтыг хүчингүй болгосон/ хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Батлагдссан журмын дагуу тусгай зөвшөөрөл, мэргэжлийн байгууллагын эрх олгох, сунгах, түдгэлзүүлэх, цуцлах, гэрчилгээг нөхөн олгох аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, шалгарсан аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажиллахыг Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газар /Б.Ууганбаяр/-т үүрэг болгосугай.

Гурав. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Барилга, хот байгуулалтын сайдын 2006 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

САЙД З.БАЯНСЭЛЭНГЭ

Улсын нэгдсэн бүртгэлийн 2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 3600 дугаарт бүртгэв.

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2024 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр

Дугаар 74

Улаанбаатар хот

ТУШААЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.2, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 17 дахь хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Барилга, хот байгуулалтын сайдын "Журам батлах тухай" 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 246 дугаар тушаал, мөн "Журам шинэчлэн батлах тухай" 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 191 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2.Хүчингүй болсон тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлээс хасуулах арга хэмжээ авахыг Төрийн захиргааны удирдлагын газар (Ц.Гансүх)-т даалгасугай.

САЙД Ц.ДАВААСҮРЭН