A

A

A

Бүлэг: 1979

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

2008 оны 10 дугаар сарын 15-ны өдөр

Дугаар 362

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 232.2 дахь хэсэг Гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2009 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ нь:

1. Гаалийн хилээр нэвтрүүлэх онцлог бараанд гаалийн бүрдүүлэлт хийх журам²-ыг хавсралтын ёсоор баталсугай

2. Энэ тушаалын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт, бүрдүүлэлтийн хэлтэс /Д.Баасан/-т үүрэг болгосугай.

3. Энэ тушаал гарсантай холбогдуулан Улсын гаалийн ерөнхий газрын даргын 2002 оны 454 дүгээр тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

4. Энэ тушаалыг 2009 оны 8 дугаар сарын 10 -ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

/ГЕГ-ын 2017 оны А/285 дугаар тушаалаар өөрчлөлт орсон/

ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ

Улсын нэгдсэн бүртгэлийн 2009 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 3069 дугаарт бүртгэв