A

A

A

  • Нүүр
  • Үндсэн хуулийн цэцийн шийдвэр
  • Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр

Дугаар 05

Улаанбаатар хот

Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн

7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг

Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн

эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

танхим 12.30 цаг.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат /илтгэгч/, Т.Лхагваа, Д.Сугар, Д.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч Монгол Улсын иргэн Д.Банзрагч, Ц.Намсрай, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нар оролцлоо.

Хуралдаанаар Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад "хувь тэнцүүлсэн /пропорциональ/;", 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно." гэж тус тус заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

Нэг. Иргэн Д.Банзрагч Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл гаргажээ. Үүнд:

"Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно." гэж заасан. Энэхүү өргөдлийг гаргагч би Үндсэн хуулийг батлахад оролцсон Ардын Их Хурлын депутат билээ. Энэ асуудлыг хэлэлцэхэд хувь тэнцүүлэх буюу намыг сонгоё гэсэн санал гарч байсан юм. Гэтэл энэ саналын эсрэг бид нам төвтэй төрөөр 70 жил удирдуулж явж ирлээ. Одоо бид иргэний ардчилсан нийгэм байгуулахыг зорьж, иргэн төвтэй төр байгуулах үзэл санаатай зөрчилдөж байгаа тул энэ саналыг хүлээн авч болохгүй гэсэн эсэргүүцэлтэй тулгарч дээрх саналыг гаргагч үүнийг няцааж чадаагүйгээр энэ заалт батлагдсан юм.

Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ." гэжээ. Гэтэл намыг сонгож байгаа нь төлөөлөгчдийн байгууллага, иргэн хоёрын хооронд нам гэгч халхавч орж иргэд төрийн хэрэгт аль болох шууд орох эрх нь зөрчигдөж байна.

Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно." гэж намыг бус иргэнийг сонгохоор ямар ч хоёрдмол утгагүйгээр заажээ. Хэрэв намыг сонгохыг зөвшөөрсөн бол энд ийм болзол нөхцөлийг хангасан намыг сонгож болно гэж зааж өгөх ёстой байсан юм.

Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална." гэжээ. Намын томилолтоор нэрсийн жагсаалтын ард нуугдсан Улсын Их Хурлын гишүүнийг ард түмний элч, тэдний ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэж батлах үндэслэл байхгүй байна.

Иймд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хурлаас баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэхийг тогтоож өгнө үү" гэжээ.

Хоёр. Иргэн Ц.Намсрай Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл гаргажээ. Үүнд:

"Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно." гэж заасан нь зөрчсөн гэж үзэж байна.

Иймд 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулийг Үндсэн хуультай нийцүүлэн төрийн эрх барих эрхийг иргэдэд олгож, намын жагсаалтаар сонгогдож байгааг зогсоож өгнө үү" гэжээ.

Гурав. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан дараах тайлбарыг Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн байна. Үүнд:

"... 1. Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ" гэсэн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх талаар:

Монгол Улсын Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх зарчмыг хуульчилсан нь төрийн засаглах эрх мэдлийн эх сурвалж нь ард түмэн гэснийг нотолж байгаа хэлбэр бөгөөд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэдэг бол ардчилал гэдэг ухагдахууны бүрэн хэмжээний илрэл юм. Иймд төлөөлөх ардчилал нь ард түмний сонгон байгуулсан төрийн байгууллагаараа дамжуулж төрийн засаглах эрх мэдлийг хэрэгжүүлдэг удирдлагын арга бөгөөд Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Монгол Улсын засгийн бүх эрх мэдлийг ард түмний мэдэлд байх зарчмыг зөрчөөгүй ба ард түмэн төрийн хэрэгт шууд оролцох боломжийг нь ямар нэг байдлаар хөндөөгүй болно.

Түүнчлэн сонгуулийн холимог тогтолцооны асуудал нь сонгогчид төрийн үйл ажиллагаанд шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан эрхээ эдэлж байгааг нь зөрчөөгүй бөгөөд тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг нь Улсын Их Хурлын гишүүдийг сонгох журмыг тогтоосон заалт бөгөөд энэ нь ард түмний засаглах бүрэн эрхийг үл хөндсөн болно.

2. Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.", "Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно" гэсэн 2, 3 дахь хэсгийг зөрчсөн эсэх талаар:

Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг нь Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй сонгоход ямар нэг хязгаарлалт агуулаагүй тул Сонгуулийн тухай хуулийн уг хэсэг, заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй сонгох зарчмыг зөрчөөгүй болно. Мөн дээрх хэсэг, заалт нь сонгогчийн саналаа нууцаар гаргахад нь хамааралгүй билээ.

Уг хуулийн зохицуулалт сонгогчийн шууд сонгох эрхийг зөрчиж байна гэж үзэх нь эрх зүйн хувьд үндэслэлгүй юм. Шууд сонгох гэдэг нь нэгд: сонгогч сонгуульд ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож саналаа өөрөө гаргах, хоёрт: сонгогчдын саналын үндсэн дээр сонгуулийн дүнг хуулиар тогтоосон журмын дагуу шууд гардаг гэсэн агуулгатай тул Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг "Улсын Их Хурлын гишүүнийг ... шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, ... сонгоно." гэснийг зөрчөөгүй төдийгүй, сонгуулийн дүн нь шууд гарч байх хуулийн журмыг тогтоож байгаа юм.

Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн "Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно" гэсэн 3 дахь хэсэг нь Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох иргэний Улсын Их Хуралд нэр дэвших насны доод хязгаарыг тогтоосон бөгөөд нэр дэвшиж буй нэр дэвшигч олонхийн болон хувь тэнцүүлсэн сонгуульд оролцох үед 25 нас хүрсэн байх хязгаар юм. Сонгуулийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын сонгуулиар Улсын Их Хурлын 76 гишүүнийг сонгоно" гэж заасан. Ингэхдээ хувь тэнцүүлсэн тогтолцооны дагуу нэр дэвшүүлэхэд мөн 25 нас хүрсэн нэр дэвшигчийг жагсаалтаар эрэмбэлж, Монгол Улсын нутаг дэвсгэр нэг тойрог байх зарчмаар сонгохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан "... сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно" гэснийг зөрчөөгүй болно.

3. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална" гэсэн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх талаар:

Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбарт "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална" гэдгийг "Улсын Их Хурлын гишүүд өөрсдийгөө сонгогдсон тойргийнхоо сонгогчдын төлөөлөгч мэтээр ойлгож, тойргийнхоо эрх ашгийг улсын эрх ашгаас дээгүүр тавих эрхгүй, харин Үндсэн хууль, түүнтэй нийцэн гарсан бусад хуулиа дээдлэх ёстой. Гэхдээ нийт иргэн, улсын ашиг сонирхол бүхнийг хуульчлагдсан байна гэж үзэж болохгүй, Монголын ард түмний ёс заншил, өв уламжлал, эх орноо гэх сэтгэл, шударга үнэнийг эрхэмлэх ёсон зэрэг зүйлийг Улсын Их Хурлын гишүүн хүн эрхэмлэн баримтлах учиртай" гэж тайлбарласан байна. Энэхүү тайлбарыг 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэн батлахад биечлэн оролцсон хуульчид хийсэн бөгөөд Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу хийгдсэн тайлбар гэж үзэх үндэслэлтэй.

Түүнчлэн дээрх заалт нь Улсын Их Хурлаас нийтийн эрх ашигт хамаарах аливаа асуудлыг шийдвэрлэхэд Улсын Их Хурлын гишүүд зөвхөн тойргийнхоо эрх ашгийг бус, нийт улсын эрх ашгийн үүднээс асуудалд хандах зарчмаар илэрхийлэгдэж байгаа нь Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална" гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байгаа болно.

Иймд Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох зүйл, заалтыг зөрчөөгүй байгааг анхааран үзэж шийдвэрлэхийг Үндсэн хуулийн цэцийн эрхэм гишүүдээс хүсч байна." гэжээ.

ҮНДЭСЛЭЛ

1. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн үзэл баримтлалыг тодорхой болгох үүднээс Үндсэн хуулийн төслийг хэлэлцсэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын болон Ардын Их Хурлын хуралдааны тэмдэглэлийг судлан үзэхэд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын хуралдаанаар Улсын Их Хурлыг бүрдүүлэхэд хэрэглэх сонгуулийн хэлбэрийн талаар хэлэлцэж санал хураалт явуулж байжээ.

Тодруулбал, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын Үндсэн хуулийн төслийг хэлэлцсэн 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанд зарим гишүүний гаргасан саналын дагуу "... Их Хурлын гишүүдийн заримыг нь намын талаар авсан саналын үндсэн дээр хувь тэнцүүлэн суулгах, заримыг нь тухайлбал, гуравны хоёрыг нь шууд сонгож бүрдүүлэх гэсэн ийм холимог бүрэлдэхүүнтэй байх. Нэг танхимтай холимог бүрэлдэхүүнтэй парламент байх хэрэгтэй гэсэн. Ийм саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя ..." гэж хувь тэнцүүлэх элемент бүхий сонгуулийн холимог хэлбэрийг Улсын Их Хурлын сонгуульд хэрэглэх талаар санал хураахад уг санал гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадаагүй байна.

Үүнээс үзэхэд Улсын Их Хурлын сонгуулийг хувь тэнцүүлсэн хэлбэрээр явуулах боломжийг Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэхүү үзэл баримтлалын дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг ... сонгоно"; мөн зүйлийн 3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнээр ... иргэнийг сонгоно." гэсэн зохицуулалтыг тусгаж, аль нэг намд бус нэр дэвшигч иргэнд өөрт нь саналаа өгөх замаар Улсын Их Хурлын гишүүнийг сонгох агуулгаар хуульчилсан байна.

Иймд Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт нь бүхэлдээ, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийн "... 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар ... сонгоно." гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн дээр дурдсан заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Улсын Их Хурлын гишүүнийг шууд сонгох зарчим нь Улсын Их Хурлын гишүүнийг ямар нэг байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр дамжуулан дам сонгохгүйгээр, сонгогч саналаа аливаа этгээдээр төлөөлүүлэхгүйгээр өөрөө биечлэн, шууд гарган сонгохыг ойлгоно. Иймээс Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдээс Улсын Их Хурлын гишүүнийг шууд сонгох эрхэд хязгаарлалт хийх боломжгүй байна.

3. Иргэдийн мэдээлэлд дурдсан үндэслэлийн хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.", Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн "Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална." гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:

1. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад "хувь тэнцүүлсэн /пропорциональ/;", 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно." гэж заасны "... 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар ..." гэж заасан нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... шууд ... сонгоно.", Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно." гэснийг тус тус зөрчсөн байна.

2. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад "хувь тэнцүүлсэн /пропорциональ/;", 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт "Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно." гэж заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна.

3. Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэц шийдвэрлэж, сонгуулийн хувь тэнцүүлэх тогтолцооны суурь зохицуулалт өөрчлөгдсөнтэй уялдуулан дагалдаж өөрчлөгдөх зарим заалт тус хуульд байгаа болохыг дурдсугай.

4. Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад "хувь тэнцүүлсэн /пропорциональ/;", 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт "... 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар ..." гэсэн заалтын үйлчлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

5. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

ДАРГАЛАГЧ Н.ЖАНЦАН

ГИШҮҮД П.ОЧИРБАТ

Т.ЛХАГВАА

Д.СУГАР

Д.СОЛОНГО

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН
ХУУЛИЙН ЦЭЦИЙН 
ДҮГНЭЛТ

 

2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр                                               Дугаар 05                                  Улаанбаатар хот
      

      Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн

7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг

 Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн

эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

 

 Үндсэн хуулийн цэцийн хуралдааны

                                                                                                                                                                                                                                                                танхим 12.30 цаг.

 

            Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Жанцан даргалж, Үндсэн хуулийн цэцийн гишүүн П.Очирбат /илтгэгч/, Т.Лхагваа, Д.Сугар, Д.Солонго нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.  

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд мэдээлэл гаргагч Монгол Улсын иргэн Д.Банзрагч, Ц.Намсрай, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нар оролцлоо.

Хуралдаанаар Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж тус тус заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэв.

 Нэг. Иргэн Д.Банзрагч Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл гаргажээ. Үүнд:

            “Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.” гэж заасан. Энэхүү өргөдлийг гаргагч би Үндсэн хуулийг батлахад оролцсон Ардын Их Хурлын депутат билээ. Энэ асуудлыг хэлэлцэхэд хувь тэнцүүлэх буюу намыг сонгоё гэсэн санал гарч байсан юм. Гэтэл энэ саналын эсрэг бид нам төвтэй төрөөр 70 жил удирдуулж явж ирлээ. Одоо бид иргэний ардчилсан нийгэм байгуулахыг зорьж, иргэн төвтэй төр байгуулах үзэл санаатай зөрчилдөж байгаа тул энэ саналыг хүлээн авч болохгүй гэсэн эсэргүүцэлтэй тулгарч дээрх саналыг гаргагч үүнийг няцааж чадаагүйгээр энэ заалт батлагдсан юм.

Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.” гэжээ. Гэтэл намыг сонгож байгаа нь төлөөлөгчдийн байгууллага, иргэн хоёрын хооронд нам гэгч халхавч орж иргэд төрийн хэрэгт аль болох шууд орох эрх нь зөрчигдөж байна.

Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.” гэж намыг бус иргэнийг сонгохоор ямар ч хоёрдмол утгагүйгээр заажээ. Хэрэв намыг сонгохыг зөвшөөрсөн бол энд ийм болзол нөхцөлийг хангасан намыг сонгож болно гэж зааж өгөх ёстой байсан юм.

Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.” гэжээ. Намын томилолтоор нэрсийн жагсаалтын ард нуугдсан Улсын Их Хурлын гишүүнийг ард түмний элч, тэдний ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэж батлах үндэслэл байхгүй байна. 

Иймд 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Улсын Их Хурлаас баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэхийг тогтоож өгнө үү” гэжээ.   

 

Хоёр. Иргэн Ц.Намсрай Үндсэн хуулийн цэцэд хандаж дараах агуулга бүхий мэдээлэл гаргажээ. Үүнд:

 

“Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь зөрчсөн гэж үзэж байна.

 

Иймд 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулийг Үндсэн хуультай нийцүүлэн төрийн эрх барих эрхийг иргэдэд олгож, намын жагсаалтаар сонгогдож байгааг зогсоож өгнө үү” гэжээ.

Гурав. Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан дараах тайлбарыг Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн байна. Үүнд:

 “... 1. Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ” гэсэн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх талаар:

Монгол Улсын Үндсэн хуульд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байх зарчмыг хуульчилсан нь төрийн засаглах эрх мэдлийн эх сурвалж нь ард түмэн гэснийг нотолж байгаа хэлбэр бөгөөд засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэдэг бол ардчилал гэдэг ухагдахууны бүрэн хэмжээний илрэл юм. Иймд төлөөлөх ардчилал нь ард түмний сонгон байгуулсан төрийн байгууллагаараа дамжуулж төрийн засаглах эрх мэдлийг хэрэгжүүлдэг удирдлагын арга бөгөөд Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт Монгол Улсын засгийн бүх эрх мэдлийг ард түмний мэдэлд байх зарчмыг зөрчөөгүй ба  ард түмэн төрийн хэрэгт шууд оролцох боломжийг нь ямар нэг байдлаар хөндөөгүй болно.

 

            Түүнчлэн сонгуулийн холимог тогтолцооны асуудал нь сонгогчид төрийн үйл ажиллагаанд шууд оролцож, сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан эрхээ эдэлж байгааг нь зөрчөөгүй бөгөөд тус хуулийн 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг нь Улсын Их Хурлын гишүүдийг сонгох журмыг тогтоосон заалт бөгөөд энэ нь ард түмний засаглах бүрэн эрхийг үл хөндсөн болно.

 

2. Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно.”, “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэсэн 2, 3 дахь хэсгийг зөрчсөн эсэх талаар:

 

Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг нь Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй сонгоход ямар нэг хязгаарлалт агуулаагүй тул Сонгуулийн тухай хуулийн уг хэсэг, заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй сонгох зарчмыг зөрчөөгүй болно. Мөн дээрх хэсэг, заалт нь сонгогчийн саналаа нууцаар гаргахад нь хамааралгүй билээ.

 

Уг хуулийн зохицуулалт сонгогчийн шууд сонгох эрхийг зөрчиж байна гэж үзэх нь эрх зүйн хувьд үндэслэлгүй юм. Шууд сонгох гэдэг нь нэгд: сонгогч сонгуульд ямар нэг төлөөлөлгүйгээр оролцож саналаа өөрөө гаргах, хоёрт: сонгогчдын саналын үндсэн дээр сонгуулийн дүнг хуулиар  тогтоосон журмын дагуу шууд гардаг гэсэн агуулгатай тул Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалт нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Улсын Их Хурлын гишүүнийг ... шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, ... сонгоно.” гэснийг зөрчөөгүй төдийгүй, сонгуулийн дүн нь шууд гарч байх хуулийн журмыг тогтоож байгаа юм.

 

            Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэсэн 3 дахь хэсэг нь Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдох иргэний Улсын Их Хуралд нэр дэвших насны доод хязгаарыг тогтоосон бөгөөд нэр дэвшиж буй нэр дэвшигч олонхийн болон хувь тэнцүүлсэн сонгуульд оролцох үед 25 нас хүрсэн байх хязгаар юм. Сонгуулийн тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын сонгуулиар Улсын Их Хурлын 76 гишүүнийг сонгоно” гэж заасан. Ингэхдээ хувь тэнцүүлсэн тогтолцооны дагуу нэр дэвшүүлэхэд мөн 25 нас хүрсэн нэр дэвшигчийг жагсаалтаар эрэмбэлж, Монгол Улсын нутаг дэвсгэр нэг тойрог байх зарчмаар сонгохоор хуульчилсан нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “... сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэснийг зөрчөөгүй болно.

 

3. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн 1 дэх хэсгийг зөрчсөн эсэх талаар:

 

Монгол Улсын Үндсэн хуулийн тайлбарт “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэдгийг “Улсын Их Хурлын гишүүд өөрсдийгөө сонгогдсон тойргийнхоо сонгогчдын төлөөлөгч мэтээр ойлгож, тойргийнхоо эрх ашгийг улсын эрх ашгаас дээгүүр тавих эрхгүй, харин Үндсэн хууль, түүнтэй нийцэн гарсан бусад хуулиа дээдлэх ёстой. Гэхдээ нийт иргэн, улсын ашиг сонирхол бүхнийг хуульчлагдсан байна гэж үзэж болохгүй, Монголын ард түмний ёс заншил, өв уламжлал, эх орноо гэх сэтгэл, шударга үнэнийг эрхэмлэх ёсон зэрэг зүйлийг Улсын Их Хурлын гишүүн хүн эрхэмлэн баримтлах учиртай” гэж тайлбарласан байна. Энэхүү тайлбарыг 1992 оны Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэн батлахад биечлэн оролцсон хуульчид хийсэн бөгөөд Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу хийгдсэн тайлбар гэж үзэх үндэслэлтэй.

 

Түүнчлэн дээрх заалт нь Улсын Их Хурлаас нийтийн эрх ашигт хамаарах аливаа асуудлыг шийдвэрлэхэд Улсын Их Хурлын гишүүд зөвхөн тойргийнхоо эрх ашгийг бус, нийт улсын эрх ашгийн үүднээс асуудалд хандах зарчмаар илэрхийлэгдэж байгаа нь Үндсэн хуулийн Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байгаа болно.

 

Иймд Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хорин нэгдүгээр зүйлийн 2, 3, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох зүйл, заалтыг зөрчөөгүй байгааг анхааран үзэж шийдвэрлэхийг Үндсэн хуулийн цэцийн эрхэм гишүүдээс хүсч байна.” гэжээ.

 

                                                                                                                                           ҮНДЭСЛЭЛ

 

1. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн үзэл баримтлалыг тодорхой болгох үүднээс Үндсэн хуулийн төслийг хэлэлцсэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын болон Ардын Их Хурлын хуралдааны тэмдэглэлийг судлан үзэхэд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын хуралдаанаар Улсын Их Хурлыг бүрдүүлэхэд хэрэглэх сонгуулийн хэлбэрийн талаар хэлэлцэж санал хураалт явуулж байжээ.

 Тодруулбал, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Бага Хурлын Үндсэн хуулийн төслийг хэлэлцсэн 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдаанд зарим гишүүний гаргасан саналын дагуу “... Их Хурлын гишүүдийн заримыг нь намын талаар авсан саналын үндсэн дээр хувь тэнцүүлэн суулгах, заримыг нь тухайлбал, гуравны хоёрыг нь шууд сонгож бүрдүүлэх гэсэн ийм холимог бүрэлдэхүүнтэй байх. Нэг танхимтай холимог бүрэлдэхүүнтэй парламент байх хэрэгтэй гэсэн. Ийм саналыг дэмжиж байгаа дээр санал хураалт явуулъя ...” гэж хувь тэнцүүлэх элемент бүхий сонгуулийн холимог хэлбэрийг Улсын Их Хурлын сонгуульд хэрэглэх талаар санал хураахад уг санал гишүүдийн олонхийн дэмжлэг авч чадаагүй байна.

Үүнээс үзэхэд Улсын Их Хурлын сонгуулийг хувь тэнцүүлсэн хэлбэрээр явуулах боломжийг Монгол Улсын Үндсэн хуулиар хүлээн зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэхүү үзэл баримтлалын дагуу Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг ... сонгоно”; мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнээр ... иргэнийг сонгоно.” гэсэн зохицуулалтыг тусгаж, аль нэг намд бус нэр дэвшигч иргэнд өөрт нь саналаа өгөх замаар Улсын Их Хурлын гишүүнийг сонгох агуулгаар хуульчилсан байна.

Иймд Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт нь бүхэлдээ, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийн “... 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар ... сонгоно.” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн дээр дурдсан заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна. 

2. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Улсын Их Хурлын гишүүнийг шууд сонгох зарчим нь Улсын Их Хурлын гишүүнийг ямар нэг байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээр дамжуулан дам сонгохгүйгээр, сонгогч саналаа аливаа этгээдээр төлөөлүүлэхгүйгээр өөрөө биечлэн, шууд гарган сонгохыг ойлгоно. Иймээс Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэдээс Улсын Их Хурлын гишүүнийг  шууд сонгох эрхэд хязгаарлалт хийх боломжгүй байна.

3. Иргэдийн мэдээлэлд дурдсан үндэслэлийн хүрээнд Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна. Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож, мөн сонгож байгуулсан төрийн эрх барих төлөөлөгчдийн байгууллагаараа уламжлан энэхүү эрхээ эдэлнэ.”, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Жаран зургадугаар зүйлийн 2 дахь хэсгийн 1 дэх заалт, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 31, 32 дугаар зүйлийг  тус тус удирдлага болгон

 

МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭРИЙН ӨМНӨӨС

ДҮГНЭЛТ ГАРГАХ нь:
 

            1. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасны “... 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар ...”  гэж заасан нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... шууд ... сонгоно.”, Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.” гэснийг тус тус зөрчсөн байна. 

             2. Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасан нь Үндсэн хуулийн Гуравдугаар зүйлийн 1, Хорин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчөөгүй байна.

               3. Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн хэмээн Үндсэн хуулийн цэц шийдвэрлэж, сонгуулийн хувь тэнцүүлэх тогтолцооны суурь зохицуулалт өөрчлөгдсөнтэй уялдуулан дагалдаж өөрчлөгдөх зарим заалт тус хуульд байгаа болохыг дурдсугай.

               4. Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “... 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар ...” гэсэн заалтын үйлчлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлсүгэй.

             5. Энэхүү дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хүлээн авснаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг Улсын Их Хуралд уламжилсугай.

 

                                                                                       
                                                                                      ДАРГАЛАГЧ                                                Н.ЖАНЦАН

 

                                                                                            ГИШҮҮД                                                П.ОЧИРБАТ

 

                                                                                                                                                            Т.ЛХАГВАА 

 

                                                                                                                                                             Д.СУГАР

                                                                                                                                 
                                                                                                                                                             Д.СОЛОНГО