A

A

A

Бүлэг: 1979

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар 79

Улаанбаатар хот

ЖУРАМ, ЗАГВАР БАТЛАХ ТУХАЙ

Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Хориглох дохио тэмдэг хэрэглэх журам"-ыг нэгдүгээр,"Төрийн өмчийн газарт бэхлэх хориглох дохио тэмдгийн загвар"-ыг хоёрдугаар, "Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтын газарт бэхлэх хориглох дохио тэмдгийн загвар"-ыг гуравдугаар, "Хориглох дохио тэмдгийг газарт бэхэлсэн тухай актын загвар"-ыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү тушаалыг Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газар /Б.Ууганбаяр/-т, орон нутаг дахь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлж, нийтэд сурталчлан, хэрэгжүүлж ажиллахыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар /А.Хүрэлшагай/-т тус тус үүрэг болгосугай.

САЙД З.БАЯНСЭЛЭНГЭ