- Нүүр
- Сайдын тушаал
- НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ /Монгол Улсын өндрийн I, II ангийн сүлжээ байгуулах үндсэн/
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр
Дугаар 94
Улаанбаатар хот
НОРМ БА ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ
Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалтыг үндэслэн ТУШААХ нь: /БХБС-ын 2021 оны 230 дугаар тушаалаар нэмэлт орсныг тусгав./
1. "Монгол Улсын өндрийн I, II ангийн сүлжээ байгуулах үндсэн дүрэм" /БНбД 11-09-16/ норм ба дүрмийг хавсралтаар баталсугай.
2. Батлагдсан норм ба дүрмийг геодези, зураг зүйн ажилд мөрдүүлэхийг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар /А.Хүрэлшагай/-т, нийтэд мэдээлэх, хэвлэн түгээхийг Барилга хөгжлийн төв /Б.Баярсайхан/-д, тушаалын хэрэгжилтэнд хяналт тавих, захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийн улсын нэгдсэн санд бүртгүүлэх ажлуудыг зохион байгуулахыг Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газар /Б.Ууганбаяр/-т тус тус даалгасугай.
САЙД З.БАЯНСЭЛЭНГЭ
Текст томруулах
A
A
A