- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ /Мэргэжлийн боловсрол, сургалт/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр
Дугаар 290
Улаанбаатар хот
ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ДҮРМИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн дүрэм"-ийг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Үндэсний зөвлөлийн дүрэм батлах тухай" Засгийн газрын 2009 оны 8 дугаар сарын 6-ны өдрийн 241 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.САЙХАНБИЛЭГ
Хөдөлмөрийн сайд Г.БАЯРСАЙХАН
Текст томруулах
A
A
A