A

A

A

Бүлэг: 1979

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр

Дугаар 125

Улаанбаатар хот

"Гурван талт гэрээний үлгэрчилсэн загвар батлах тухай"

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. "Хот, суурин газрын гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний үлгэрчилсэн загвар"-ыг нэгдүгээр, "Хот, суурин газрын гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний үлгэрчилсэн загвар"-ыг хоёрдугаар, "Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний үлгэрчилсэн загвар"-ыг гуравдугаар, Хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулах төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний үлгэрчилсэн загварыг дөрөвдүгээр хавсралтаар  тус тус баталсугай.

/БХБС-ын 2021 оны 250 дугаар тушаалаар дөрөвдүгээр хавсралтыг нэмсэн./

2. Батлагдсан гэрээний үлгэрчилсэн загварыг харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдүүлж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3. Энэхүү гурван талт гэрээний үлгэрчилсэн загварыг хэрэглэх талаар иргэн, хуулийн этгээдэд сурталчлах, мэдээлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, тэдгээрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Газрын харилцаа, геодези, зураг зүйн газар (А.Хүрэлшагай)-т, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллахыг Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газар (Д.Бэлэгсайхан)-т тус тус даалгасугай.

САЙД З.БАЯНСЭЛЭНГЭ