- Нүүр
- Сайдын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих/
МОНГОЛ УЛСЫН БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн
Дугаар 126
Улаанбаатар хот
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам"-ыг хавсралтаар баталсугай.
2. "Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам"-ыг харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдүүлж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
З. Энэхүү журмыг хэрэглэх талаар иргэн, хуулийн этгээдэд сурталчлах, мэдээллэх ажлыг "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ /Б.Баярсайхан/-т, журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Барилга, нийтийн аж ахуйн бодлогын газар /Л.Билэгжаргал/, Барилгын чанар, аюулгүй ажиллагааны бодлогын газар /З.Энх- Оргил/, Хот байгуулалт, газрын харилцааны бодлогын газар /Д.Бэлэгсайхан/-т тус тус даалгасугай.
САЙД З.БАЯНСЭЛЭНГЭ
Текст томруулах
A
A
A