- Нүүр
- Монгол Улсын хууль
- МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЦИЙН ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр
Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН БҮТЦИЙН ТУХАЙ
1 дүгээр зүйл. Монгол Улсын Засгийн газрын бүтцэд доор дурдсан яам ажиллана:
Ерөнхий чиг үүргийн:
1/Байгаль орчин, аялал жуулчлалын яам;
/Энэ заалтыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
1/Эдийн засаг, хөгжлийн яам;
/Энэ заалтыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
2/Батлан хамгаалахын яам;
/Энэ заалтыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
2/Гадаад харилцааны яам;
/Энэ заалтын дугаарт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3/Сангийн яам;
/Энэ заалтын дугаарт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
4/Хууль зүй, дотоод хэргийн яам;
/Энэ заалтын дугаарт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6/Эдийн засаг, хөгжлийн яам;
/Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
7/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам;
/Энэ заалтын дугаарт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./
Чиглэлийн:
5/Байгаль орчин, аялал жуулчлалын яам;
/Энэ заалтыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
6/Батлан хамгаалах яам;
/Энэ заалтыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
7/Барилга, хот байгуулалтын яам;
/Энэ заалтын дугаарт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтын дугаарт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
8/Боловсрол, шинжлэх ухааны яам;
/Энэ заалтын дугаарт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтын дугаарт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
9/Зам, тээврийн хөгжлийн яам;
/Энэ заалтын дугаарт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтын дугаарт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
10/Соёлын яам;

/Энэ заалтыг 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
11/Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам;
/Энэ заалтын дугаарт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтын дугаарт 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12/Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам;
/Энэ заалтыг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн хуулиар нэмсэн./
/Энэ заалтын дугаарт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
13/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам;
/Энэ заалтын дугаарт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтын дугаарт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
14/Цахим хөгжил, харилцаа холбооны яам;
/Энэ заалтыг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмсэн./
15/Эрчим хүчний яам;
/Энэ заалтын дугаарт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтын дугаарт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
16/Эрүүл мэндийн яам.
/Энэ заалтын дугаарт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтын дугаарт 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
2 дугаар зүйл. Энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА М.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2024 оны 07 сарын 10 өдөр
Төрийн ордон, Улаанбаатар хот
монгол улсын засгийн газрын бүтцийн ТУХАЙ хуулЬ хүчингүй болсонд тооцох тухай
1 дүгээр зүйл.2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр баталсан Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдөр баталсан Засгийн газрын бүтцийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН
Текст томруулах
A
A
A