- Нүүр
- Олон талт гэрээ
- 76. АГААРЫН ХӨЛГИЙН БҮХЭЭГТ ҮЙЛДСЭН ГЭМТ ХЭРЭГ БОЛОН ТОДОРХОЙ БУСАД ҮЙЛДЛИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ 76. АГААРЫН ХӨЛГИЙН БҮХЭЭГТ ҮЙЛДСЭН ГЭМТ ХЭРЭГ БОЛОН ТОДОРХОЙ БУСАД ҮЙЛДЛИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
1963 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр
1969 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүчин төгөлдөр болсон |
Энэхүү конвенцид оролцогч улсууд дараахь зүйлийг хэлэлцэн тохиров: |
I Бүлэг |
Энэхүү конвенцийн үйлчлэх хүрээ |
1 дүгээр зүйл |
1. Энэхүү конвенцийг дараахь тохиолдолд хэрэглэнэ: |
(а) эрүүгийн хуулийг зөрчсөн гэмт хэрэг; |
(b) гэмт хэрэг мөн эсэхээс үл шалтгаалан агаарын хөлөг, түүний дотор байгаа хүмүүс, эд хөрөнгө, түүнчлэн агаарын хөлгийн дотоод сахилга, дэг журамд аюул учруулсан хийгээд учруулж болзошгүй үйлдэл. |
2. III дугаар бүлэгт зааснаас бусад тохиолдолд агаарын хөлөг нислэгт буюу их далайн гадаргуу дээр байх үед, эсхүл аливаа улсын нутаг дэвсгэрээс гадна байгаа оролцогч улсад бүртгүүлсэн аливаа агаарын хөлгийн бүхээгт хэн нэг этгээд гэмт хэрэг буюу бусад үйлдэл үйлдсэн тохиолдолд энэхүү конвенцийг хэрэглэнэ. |
3. Энэхүү конвенцийн зорилгод хөөргөхөөр хөдөлгүүрээ асаасан мөчөөс эхлэн буух гүйлт нь дуусах мөч хүртэл агаарын хөлгийг нислэгт байгаа гэж үзнэ. |
4. Энэхүү конвенцийг цэрэг, гааль, цагдаагийн албанд ашиглаж байгаа агаарын хөлгийн тухайд хэрэглэхгүй. |
2 дугаар зүйл |
4 дүгээр зүйлийн заалтыг хөндөхгүйгээр буюу агаарын хөлөг, түүний бүхээгт байгаа хүмүүс болон эд хөрөнгийн аюулгүй байдал үүнийг шаардахаас бусад тохиолдолд энэхүү конвенцийн аль ч заалтыг улс төрийн шинж чанартай гэмт хэрэг буюу арьс үндэс, шашин шүтлэгээр алагчилах явдалд үндэслэсэн гэмт хэргийн хувьд аливаа арга хэмжээ авахыг зөвшөөрсөн буюу шаардсан хэмээн тайлбарлахгүй. |
II Бүлэг |
Хэргийн харьяалал |
3 дугаар зүйл |
1. Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэрэг болон аливаа бусад үйлдлийн хувьд тухайн агаарын хөлгийг бүртгэсэн улс хэргийн харьяаллаа хэрэгжүүлэх эрхтэй. |
2. Хэлэлцэн тохирогч улс бүр түүнд бүртгэлтэй агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн гэмт хэргийн тухайд бүртгэгч улсын хувьд өөрийн эрүүгийн хэргийн харьяаллаа тогтооход шаардлагатай арга хэмжээ авна. |
3. Энэхүү конвенц нь үндэсний хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлсэн аливаа эрүүгийн хэргийн харьяаллыг үгүйсгэхгүй. |
4 дүгээр зүйл |
Тухайн агаарын хөлгийг бүртгээгүй хэлэлцэн тохирогч улс дор дурдсанаас бусад тохиолдолд бүхээгт нь үйлдэгдсэн гэмт хэргийн хувьд өөрийн эрүүгийн хэргийн харьяаллаа хэрэгжүүлэх зорилгоор нислэгт буй агаарын хөлөгт хөндлөнгөөс нөлөөлж болохгүй: |
(a) гэмт хэрэг тухайн улсын нутаг дэвсгэрт ул мөрөө үлдээсэн; |
(b) гэмт хэргийг тухайн улсын иргэн буюу байнга оршин суугч өөрөө, эсхүл түүний эсрэг үйлдсэн байх; |
(c) гэмт хэрэг тухайн улсын аюулгүй байдлын эсрэг чиглэсэн; |
(d) гэмт хэрэг нь агаарын хөлгийн нислэг буюу хөдөлгөөний талаар тухайн улсад мөрдөгдөж буй аливаа дүрэм буюу журмыг зөрчсөн; |
(e) тухайн улс олон улсын олон талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд хэргийн харьяаллаа хэрэгжүүлэх шаардлагатай байх. |
III Бүлэг |
Агаарын хөлгийн даргын эрх |
5 дугаар зүйл |
1. Энэхүү бүлгийн заалтууд сүүлчийн удаа хөөрсөн болон нисэх чиглэлийн дагуу буух цэг нь агаарын хөлгийг бүртгэсэн улсаас өөр улсад орших, эсхүл өөр улсын агаарын орон зайд нисэж байх үед гэмт хэрэг үйлдсэн буюу үйлдэхийг завдсан этгээд бүхээгт нь байсаар байгаа агаарын хөлгөөс бусад, тухайлбал бүртгэсэн улсын агаарын орон зай, эсхүл их далай болон аливаа улсын нутаг дэвсгэрээс гадна аль ч улсын дээгүүр нисэж байгаа агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн буюу үйлдэх гэж буй гэмт хэрэг, буюу үйлдлийн тухайд хэрэглэхгүй. |
2. Энэ зүйлийн зорилгод 1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үл харгалзан ачаалсны дараа бүх гадна хаалгыг хаасан үеэс эхлэн ачаа буулгахаар уг хаалгуудын аль нэгийг нээх хүртэл агаарын хөлгийг нислэг үйлдэж байгаад тооцно. Албадан буулт хийлгэсэн тохиолдолд зохих эрх бүхий этгээд агаарын хөлөг, түүнийн бүхээгт байгаа хүмүүс, эд хөрөнгийн төлөө хүлээх хариуцлагыг өөртөө шилжүүлж авах хүртэл энэ бүлгийн заалтуудыг хэрэглэнэ. |
6 дугаар зүйл |
1. Агаарын хөлгийн дарга 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан гэмт хэрэг буюу үйлдлийг агаарын хөлгийн бүхээгт аливаа этгээд үйлдсэн, эсхүл үйлдэхээр завдаж байна гэж үзэх боломжит үндэслэл байвал түүнийг дараахь зорилгоор эрх чөлөөг нь хязгаарлах хүртэл боломжит арга хэмжээ авч болно: |
(а) агаарын хөлөг, эсхүл түүнд байгаа хүмүүс буюу эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалах; |
(b) агаарын хөлгийн бүхээгт дэг журам сахиулах; |
(c) тухайн этгээдийг эрх бүхий байгууллагуудад хүргэх, эсхүл энэ бүлгийн заалтуудын дагуу агаарын хөлгөөс буулгах бололцоо бүрдүүлэх. |
2. Агаарын хөлгийн дарга эрх чөлөөг нь хязгаарлавал зохих аливаа этгээдийн эрх чөлөөг хязгаарлахад багийн бусад гишүүнээс туслахыг шаардах буюу тэдэнд зөвшөөрч болох бөгөөд харин зорчигчдоос хүсэх буюу зөвшөөрч болох ба шаардаж болохгүй. Багийн аливаа гишүүн буюу зорчигч агаарын хөлөг, түүнд байгаа хүмүүс буюу эд хөрөнгийн аюулгүй байдлыг хамгаалахад яаралтай арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэх боломжит үндэслэл байвал зөвшөөрөлгүйгээр урьдчилан сэргийлэх боломжит арга хэмжээ мөн авч болно. |
7 дугаар зүйл |
1. Дараахь тохиолдлоос бусад үед 6 дугаар зүйлийн дагуу аливаа этгээдэд авсан эрх чөлөөг нь хязгаарлах арга хэмжээг тухайн агаарын хөлөг буусан цэгээс цааш үргэлжлүүлж болохгүй: |
(a) тухайн цэг нь хэлэлцэн тохирогч бус улсын нутаг дэвсгэрт байх болон тэрхүү улсын эрх баригчид тухайн этгээдийг агаарын хөлгөөс буулгахыг зөвшөөрөхгүй байх, эсхүл 6 дугаар зүйлийн 1(c) дэд хэсгийн дагуу тухайн этгээдийг эрх мэдэл бүхий этгээдэд хүлээлгэн өгөх зорилгоор хязгаарлалтын арга хэмжээг авсан байх; |
(b) агаарын хөлөг албадан буулт хийсэн бөгөөд агаарын хөлгийн дарга тухайн этгээдийг эрх мэдэл бүхий этгээдэд хүлээлгэн өгөх боломжгүй байх; |
(c) тухайн этгээд хязгаарлалтад байхыг өөрөө зөвшөөрсөн байх; |
2. Бүхээгт нь 6 дугаар зүйлийн дагуу эрх чөлөөг нь хязгаарласан этгээд бүхий агаарын хөлгийн дарга аливаа улсын нутаг дэвсгэрт буухаасаа өмнө тухайн улсын эрх бүхий этгээдэд бүхээгт нь эрх чөлөөг нь хязгаарласан этгээд байгаа болон ямар шалтгааны улмаас тийнхүү хязгаарлах болсноо аль болох богино хугацаанд боломжийн хэрээр мэдэгдэнэ. |
8 дугаар зүйл |
1. Агаарын хөлгийн дарга 6 дугаар зүйлийн 1 (а), эсхүл 1 (b) дэд хэсгийн зорилгоор шаардлагатай бол аливаа улсын нутаг дэвсгэрт буусан үедээ агаарын хөлгийн бүхээгт нь 1 дүгээр зүйлийн 1(b) дэд хэсэгт заасан үйлдэл үйлдсэн буюу үйлдэхийг завдаж байгаа гэж үзэх боломжит үндэслэл байвал аль ч этгээдийг агаарын хөлгөөс албадан буулгаж болно. |
2. Агаарын хөлгийн дарга нутагт нь энэ зүйлд заасны дагуу аливаа этгээдийг буулгасан тухай болон болсон үйл явдал, үндэслэлийн талаар тухайн улсын эрх мэдэл бүхий этгээдэд мэдэгдэнэ. |
9 дүгээр зүйл |
1. Агаарын хөлгийн даргын үзэж байгаагаар агаарын хөлгийг бүртгэсэн улсын эрүүгийн хуулиар ноцтой гэмт хэрэг болох үйлдэл хийсэн гэж үзэх боломжит үндэслэл түүнд байвал ямар ч этгээдийг нутаг дэвсгэр дээр нь буусан аливаа хэлэлцэн тохирогч талын эрх мэдэл бүхий этгээдэд тэрбээр хүлээлгэн өгч болно. |
2. Агаарын хөлгийн дарга хэлэлцэн тохирогч талын нутаг дэвсгэрт буухаас өмнө дээрх заалтад дурдсаны дагуу бүхээгтээ байгаа этгээдийг шилжүүлэх гэж буй тухайн улсын эрх мэдэл бүхий этгээдэд тухайн этгээдийг хүлээлгэн өгөх зорилго болон үндэслэлийн талаар аль болох богино хугацаанд боломжийн хэрээр мэдэгдэнэ. |
3. Агаарын хөлгийн дарга сэжигтэн этгээдийг энэ зүйлийн дагуу хүлээлгэн өгөх эрх мэдэл бүхий этгээдэд агаарын хөлгийг бүртгэсэн улсын хуулийн дагуу хууль ёсоор олж авсан баримт сэлт, мэдээллийг өгнө. |
10 дугаар зүйл |
Энэхүү конвенцийн дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тухайд агаарын хөлгийн дарга, багийн бусад аль ч гишүүн, зорчигч, агаарын хөлгийн эзэмшигч буюу ашиглагч, тухайн нислэгийг нэрийнх нь өмнөөс үйлдэж байгаа этгээдийн хэн нь ч шүүн таслах аль ч үед тухайн этгээдийн хувьд хэрэгжүүлсэн арга хэмжээний төлөө хариуцлагыг хүлээхгүй. |
IV Бүлэг |
Агаарын хөлгийг хууль бусаар булаан авах |
11 дүгээр зүйл |
1. Агаарын хөлгийн бүхээгт байгаа этгээд хүч хэрэглэн, эсхүл хүч хэрэглэхээр заналхийлэн нислэгт буй агаарын хөлгийн удирдлагад хууль бусаар саад учруулах, удирдлагыг булаан авах буюу хууль бус бусад үйлдэл үйлдсэн буюу үйлдэхийг завдсан тохиолдолд хэлэлцэн тохирогч улсууд агаарын хөлгийн удирдлагыг түүний хууль ёсны даргад эгүүлэн өгөх буюу түүний хяналтанд байлгахад шаардлагатай бүхий л арга хэмжээ авна. |
2. Өмнөх хэсэгт дурдсан тохиолдолд агаарын хөлөг нутагт дэвсгэрт нь буусан хэлэлцэн тохирогч улс зорчигчид болон багт аяллаа үргэлжлүүлэхийг аль болох богино хугацаанд зөвшөөрөх бөгөөд агаарын хөлөг, ачаа тээшийг хууль ёсны эзэмшигчид нь эргүүлэн өгнө. |
V Бүлэг |
Улсуудын эрх хэмжээ, үүрэг |
12 дугаар зүйл |
Хэлэлцэн тохирогч аливаа улс хэлэлцэн тохирогч өөр улсад бүртгэлтэй агаарын хөлгийн даргад 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу ямарваа нэгэн этгээдийг агаарын хөлгөөс албадан буулгах зөвшөөрөл олгоно. |
13 дугаар зүйл |
1. Хэлэлцэн тохирогч аливаа улс агаарын хөлгийн даргын 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн дагуу хүргэж өгсөн ямар ч этгээдийг хүлээн авна. |
2. Нөхцөл байдал тийнхүү шаардаж байгаа гэж үзвэл хэлэлцэн тохирогч аливаа улс түүнд хүргэж өгсөн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдэлд сэжиглэгдэж байгаа аливаа этгээдийг бэлэн байлгахын тулд цагдан хорих болон бусад таслан сэргийлэх арга хэмжээ авна. Цагдан хорих болон таслан сэргийлэх бусад арга хэмжээг тухайн улсын хуулийн дагуу авах бөгөөд тэдгээр нь зөвхөн эрүүгийн байцаан шийтгэх, эсхүл шилжүүлэн өгөх ажиллагаанд үндэслэлтэйгээр шаардагдах хугацаанд үргэлжилнэ. |
3. Өмнөх хэсэгт дурдсаны дагуу цагдан хорьсон аливаа этгээдэд өөрийг нь харьяалах улсын хамгийн ойр орших зохих ёсны төлөөлөгчтэй яаралтай холбоо барихад нь туслалцаа үзүүлнэ. |
4. 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн дагуу аливаа этгээдийг хүлээж авсан буюу 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас агаарын хөлөг нутаг дэвсгэрт нь буусан хэлэлцэн тохирогч аливаа улс тухайн хэргийн талаар урьдчилсан мөрдөн байцаалт яаралтай явуулж эхэлнэ. |
5. Энэ зүйлийн дагуу аливаа этгээдийг цагдан хорьсон улс агаарын хөлгийг бүртгэсэн улс болон цагдан хоригдсон этгээдийг харьяалах улс, түүнчлэн шаардлагатай гэж үзвэл сонирхогч аливаа улсад тухайн этгээдийг цагдан хорьсон болон тийнхүү хорих болсон нөхцөл байдлын талаар даруй мэдэгдэнэ. Энэ зүйлийн 4 дэх хэсгийн дагуу урьдчилсан мөрдөн байцаалт явуулж эхэлсэн улс дээр дурдсан улсад өөрийн олж илрүүлсэн зүйлийн тухай шуурхай мэдээллэх бөгөөд хэргийн харьяаллаа хэрэгжүүлэх эсэхээ мэдэгдэнэ. |
14 дүгээр зүйл |
1. Аливаа этгээдийг 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу агаарын хөлгөөс албадан буулгасан буюу 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн дагуу хүргэж өгсөн, эсхүл 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг үйлдсэний улмаас агаарын хөлгөөс албадан буулгасан буюу тухайн этгээд аяллаа цааш нь үргэлжлүүлж чадахгүй, эсхүл хүсэхгүй байх болон газардсан улс түүнийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд тухайн улс уг этгээд нь түүний харьяат буюу байнгын оршин суугч биш бол уг этгээдийг түүнийг харьяалах буюу байнга оршин суудаг улсын, эсхүл тухайн аяллаа эхэлсэн улсын нутаг дэвсгэрт нь буцааж болно. |
2. Албадан буулгах, хүргэж өгөх, цагдан хорих буюу 13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусад арга хэмжээ авах, түүнчлэн холбогдох этгээдийг буцааж өгөх явдлын аль алиныг хэлэлцэн тохирогч тухайн улсын нэвтрэх буюу хүлээн авах тухай хууль тогтоомжийн дагуу түүний нутаг дэвсгэрт нэвтэрлээ гэж үзэхгүй бөгөөд энэхүү конвенцийн аль ч заалт аливаа этгээдийг нутаг дэвсгэрээсээ албадан гаргах тухай хэлэлцэн тохирогч улсын хуулийг хөндөхгүй. |
15 дугаар зүйл |
1. Шилжүүлэн өгөх буюу эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа явуулахын тулд агаарын хөлөг буусан улсын хуулийн дагуу тухайн этгээд биеэр байлцах шаардлагагүй бол 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу албадан буулгасан, эсхүл 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн дагуу хүргэж өгсөн, мөн 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг үйлдсэний улмаас агаарын хөлгөөс албадан буулгасан аливаа этгээд 14 дүгээр зүйлд харшлахгүйгээр аяллаа цааш нь үргэлжлүүлэхийг хүсвэл түүний сонгосон аль нэгэн газар хүртэл нислэгийг үргэлжлүүлж болно. |
2. Нэвтрэх буюу хүлээн авах тухай, нутаг дэвсгэрээс нь шилжүүлэн өгөх болон албадан гаргах тухай хэлэлцэн тохирогч улсын хууль тогтоомжид харшлахгүйгээр түүний нутаг дэвсгэр дээр 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн дагуу агаарын хөлгөөс албадан буулгасан буюу 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн дагуу хүргэж өгсөн, эсхүл 11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэгт сэжиглэгдэж буй этгээдийг хамгаалах, түүний аюулгүй байдлыг хангах талаар тухайн нөхцөл байдалд өөрийн иргэнд олгодгоос дутуугүй тааламжтай нөхцөл олгоно. |
VI Бүлэг |
Бусад заалт |
16 дугаар зүйл |
1. Шилжүүлэн өгөх зорилгоор хэлэлцэн тохирогч улсад бүртгэлтэй агаарын хөлөгт үйлдсэн гэмт хэргийг зөвхөн үйлдэгдсэн газарт биш, мөн агаарын хөлгийг бүртгэсэн улсад үйлдсэн гэж үзнэ. |
2. Дээрх хэсгийн заалтад харшлахгүйгээр энэхүү конвенцийн аль ч заалтыг шилжүүлэн өгөх үүрэг хүлээлгэсэн гэж үзэхгүй. |
17 дугаар зүйл |
Агаарын хөлгийн бүхээгт үйлдсэн аливаа гэмт хэрэгтэй холбогдуулан мөрдөн байцаалт явуулах, эсхүл баривчлах арга хэмжээ авах, эсхүл хэргийн харьяаллаа хэрэгжүүлэхдээ хэлэлцэн тохирогч улсууд агаарын навигацийн аюулгүй байдал болон бусад эрх ашгийг харгалзан агаарын хөлөг, зорчигчид, баг буюу ачаа тээшийг шаардлагагүйгээр саатуулахгүй байхад анхаарна. |
18 дугаар зүйл |
Хэрэв хэлэлцэн тохирогч улсууд аль нэгэн улсад нь бүртгэлгүй агаарын хөлөг ашигладаг агаарын тээврийн хамтарсан байгууллага, эсхүл олон улсын агентлаг байгуулбал тухайн нөхцлөөс шалтгаалан энэхүү конвенцийн зорилгоор агаарын тухайн хөлгийг бүртгэсэн улс гэж үзэх улсыг дотроосоо сонгож түүнийхээ тухай Олон улсын иргэний нисэхийн байгууллагад мэдэгдэх бөгөөд тухайн байгууллага уг мэдэгдлийн талаар энэхүү конвенцид оролцогч бүх улсад уламжилна. |
VII Бүлэг |
Төгсгөлийн заалтууд |
19 дүгээр зүйл |
21 дүгээр зүйлийн дагуу хүчин төгөлдөр болох өдрийг хүртэл энэхүү конвенц тухайн өдрийн байдлаар Нэгдсэн Үндэстний Байгууллага, эсхүл түүний аль нэгэн төрөлжсөн байгууллагуудын гишүүн аливаа улсын нэрийн өмнөөс гарын үсэг зурахад нээлттэй байна. |
20 дугаар зүйл |
1. Гарын үсэг зурсан улсууд энэхүү конвенцийг үндсэн хуулийнхаа дагуу соёрхон батална. |
2. Соёрхон батласан батламж жуух бичгийг Олон улсын иргэний нисэхийн байгууллагад хадгалуулна. |
21 дүгээр зүйл |
1. Энэхүү конвенцид гарын үсэг зурсан арван хоёр улс батламж жуух бичгээ хадгалуулмагц энэхүү конвенц нь арван хоёр дахь батламж жуух бичгийг хадгалуулахаар өгсөн өдрөөс ер дэх өдөр тэдгээр улсын хооронд хүчин төгөлдөр болно. Түүнээс хойш соёрхон батласан улсуудын хувьд батламж жуух бичгээ хадгалуулахаар өгсөн өдрөөс хойш ер дэх өдөр хүчин төгөлдөр болно. |
2. Олон улсын иргэний нисэхийн байгууллага энэхүү конвенцийг хүчин төгөлдөр болмогц Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад бүртгүүлнэ. |
22 дугаар зүйл |
1. Энэхүү конвенц хүчин төгөлдөр болсны дараа Нэгдсэн Үндэстний Байгууллага буюу түүний төрөлжсөн аливаа байгууллагын гишүүн улсын хувьд нэгдэн ороход нээлттэй байна. |
2. Нэгдэн орох аливаа улс нэгдэн орох тухай баримт бичгээ Олон улсын иргэний нисэхийн байгууллагад хадгалуулахаар өгөх бөгөөд ийнхүү хадгалуулахаар өгснөөс хойш ер дэх өдөр түүнийг энэхүү конвенцид нэгдэн орсонд тооцно. |
23 дугаар зүйл |
1. Хэлэлцэн тохирогч аль ч улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагад мэдэгдэх замаар энэхүү конвенцийг цуцалж болно. |
2. Цуцалсан тухай мэдэгдлийг Олон улсын иргэний нисэхийн байгууллага хүлээн авснаас хойш зургаан сарын дараа цуцлалт хүчин төгөлдөр болно. |
24 дүгээр зүйл |
1. Хоёр буюу түүнээс дээш хэлэлцэн тохирогч улсын хооронд энэхүү конвенцийг тайлбарлах буюу хэрэглэх талаар гарсан аливаа маргааныг хэлэлцээний журмаар шийдвэрлэж чадахгүй нөхцөлд аль нэгнийх нь хүсэлтээр арбитрт шилжүүлнэ. Арбитрт хүсэлт гаргасан өдрөөс хойш зургаан сарын дотор талууд арбитрыг зохион байгуулж эс чадвал тэдгээр талын аль нэгний хүсэлтээр маргааныг Олон улсын шүүхийн дүрмийн дагуу Олон улсын шүүхэд шилжүүлнэ. |
2. Энэхүү конвенцид гарын үсэг зурах, батлах буюу түүнд нэгдэн орохдоо улс бүр өмнөх заалтын дагуу үүрэг хүлээхгүйгээ мэдэгдэж болно. Хэлэлцэн тохирогч бусад улс тийнхүү тайлбар хийсэн улсын хувьд өмнөх заалтын дагуу үүрэг хүлээхгүй. |
3. Өмнөх заалтын дагуу тайлбар хийсэн аливаа хэлэлцэн тохирогч улс Олон улсын иргэний нисэхийн байгууллагад мэдэгдэх замаар хийсэн тайлбараа аль ч үед эгүүлэн авч болно. |
25 дугаар зүйл |
24 дүгээр зүйлд зааснаас өөрөөр энэхүү конвенцид тайлбар хийж болохгүй. |
26 дугаар зүйл |
Олон улсын иргэний нисэхийн байгууллага нь Нэгдсэн Үндэстний Байгууллага буюу түүний төрөлжсөн байгууллагуудын гишүүн бүх улсад дараахь зүйлийг мэдэгдэнэ: |
(a) энэхүү конвенцид гарын үсэг зурсан болон гарын үсэг зурсан өдрийн тухай; |
(b) батламж жуух бичиг болон нэгдэн орох тухай баримт бичгийг хадгалуулахаар өгсөн болон хадгалуулахаар өгсөн өдрийн тухай; |
(c) 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн дагуу энэхүү конвенц хүчин төгөлдөр болсон өдрийн тухай; |
(d) цуцлах тухай мэдэгдэл хүлээн авсан өдрийн тухай; |
(e) 24 дүгээр зүйлийн дагуу хийсэн мэдэгдэл буюу тайлбарыг хүлээн авсан өдрийн тухай. |
Дээр дурдсаныг нотолж зохих ёсоор бүрэн эрх олгогдсон дор гарын үсэг зурагсад энэхүү конвенцид гарын үсэг зурав. |
Нэг мянга есөн зуун жаран гурван оны 9 дүгээр сарын арван дөрөвний өдөр Токио хотноо адил хүчинтэй гурван эх хувийг англи, франц, испани хэлээр үйлдэв. |
Энэхүү конвенц нь Олон улсын иргэний нисэхийн байгууллагад хадгалагдан, 19 дүгээр зүйлийн дагуу гарын үсэг зурахад нээлттэй байх бөгөөд дурдсан байгууллага түүний баталгаат хуулбаруудыг Нэгдсэн Үндэстний Байгууллага болон түүний төрөлжсөн аливаа байгууллагын гишүүн бүх оронд илгээнэ. |
Текст томруулах
A
A
A
76. АГААРЫН ХӨЛГИЙН БҮХЭЭГТ ҮЙЛДСЭН ГЭМТ ХЭРЭГ БОЛОН ТОДОРХОЙ БУСАД ҮЙЛДЛИЙН ТУХАЙ КОНВЕНЦ
1963 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр баталж, |

Сонсох:
Таны санал хүсэлт