- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ЗАРИМ ЯАМДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр
Дугаар 81
Улаанбаатар хот
ЗАРИМ ЯАМДЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТРАТЕГИ, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ
Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.Батлан хамгаалах яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 1 дүгээр хавсралт, Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 2 дугаар хавсралт, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 3 дугаар хавсралт, Барилга, хот байгуулалтын яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 4 дүгээр хавсралт, Зам, тээврийн хөгжлийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 5 дугаар хавсралт, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 6 дугаар хавсралт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 7 дугаар хавсралт, Эрчим хүчний яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 8 дугаар хавсралт, Эрүүл мэндийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөрийг 9 дүгээр хавсралт ёсоор тус тус баталсугай.
(Энэ тогтоолын 4 дүгээр хавсралтад Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 220 дугаар тогтоол, Засгийн газрын 2018 оны 110 дугаар тогтоолоор 3 дугаар хавсралтад, мөн оны 187 дугаар тогтоолоор 7 дугаар хавсралтад, 302 дугаар тогтоолоор 1 дүгээр хавсралтад тус тус нэмэлт, өөрчлөлт орсон. Засгийн газрын 2018 оны 58 дугаар тогтоолоор 9 дүгээр хавсралт, Засгийн газрын 2018 оны 370 дугаар тогтоолоор 6 дугаар хавсралт, Засгийн газрын 2019 оны 213 дугаар тогтоолоор 7 дугаар хавсрал, мөн оны 358 дугаар тогтоолоор 5 дугаар хавсралт, мөн оны 375 дугаар тогтоолоор 8 дугаар хавсралт, Засгийн газрын 2020 оны 90 дүгээр тогтоолоор 3 дугаар хавсралт, Засгийн газрын 2020 оны 58 дугаар тогтоолоор 1 дүгээр хавсралт, Засгийн газрын 2020 оны 104 дүгээр тогтоолоор 4 дүгээр хавсралт, Засгийн газрын 2024 оны 45 дугаар тогтоолоор 2 дугаар хавсралтыг тус тус хүчингүй болсонд тооцсон.)
2.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Яамдын зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн "и" заалтын 4-ийг "4. Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар (тээвэр зохион байгуулалтын хэлтэстэй);" гэж өөрчлөн найруулж, "Яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 402 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Ж.ЭРДЭНЭБАТ
МОНГОЛ УЛСЫН САЙД, ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗРЫН ДАРГА Ж.МӨНХБАТ
Текст томруулах
A
A
A