- Нүүр
- Засгийн газрын тогтоол
- ТҮР ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журам/
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2016 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр
Дугаар 138
Улаанбаатар хот
ТҮР ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. "Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журам"-ыг 1 дүгээр хавсралт, "Бодлогын зээл олгох салбарын үйлдвэрлэлийн чиглэл"-ийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаар 2016 онд олгох 35.0 (гучин тав) хүртэл тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслүүдийг сонгон шалгаруулах ажлыг энэ тогтоолын 1 дүгээр зүйлд заасан түр журмын дагуу яаралтай зохион байгуулж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд даалгасугай.
3. Энэ тогтоолыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдах хүртэл хугацаанд дагаж мөрдсүгэй.
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.СЭРГЭЛЭН
Текст томруулах
A
A
A