A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр

Дугаар 168

Улаанбаатар хот

ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮНИЙГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг дор дурдсанаар шинэчлэн баталсугай:

Дарга -Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

Гишүүд: -Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Зам, тээвэр хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал (тохиролцсоноор);

-Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч (тохиролцсоноор);

-Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний ассоциацийн тэргүүн (тохиролцсоноор);

-Монголын барилгачдын нэгдсэн холбооны тэргүүн (тохиролцсоноор);

-Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн гүйцэтгэх захирал (тохиролцсоноор);

-Монголын хүнсчдийн холбооны гүйцэтгэх захирал (тохиролцсоноор);

-Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбооны тэргүүн (тохиролцсоноор);

-Монголын авто замчдын холбооны тэргүүн (тохиролцсоноор);

-Монголын эрчим хүчний ассоциацийн ерөнхий нарийн бичгийн дарга (тохиролцсоноор).

Нарийн бичгийн дарга -Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтсийн дарга.

2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" Засгийн газрын 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 289 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.ЭРДЭНЭБАТ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.НОМТОЙБАЯР